28/10/2020
Сэтгэл хөдлөлийн чадамж (EQ) нь тааруухан байгаа хүмүүсийн 7 шинжийг хүргэж байна . Мэргэжлийн сэтгэл мэдрэл, сэтгэл зүйн эмчийн зөвлөгөө.
1. Тэдний үргэлж зөв байх ёстой.
Та магадгүй бусадтай үргэлж муудалцаж явдаг нэгнийг мэдэх байх. Найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсад, тэр байтугай танихгүй хүмүүстэй хүртэл санал зөрөлдөж маргалдахад тэд бэлэн байдаг. EQ чадамж сул хүмүүс бусдыг сонсох чадвар сул, сонсох ч хүсэлгүй байдаг тул хүмүүстэй маргаж ялахын тулд үхтлээ маргахад ч бэлэн байдаг
2. Тэд бусдын мэдрэмжийг ойшоодоггүй.
Сэтгэл хөдлөлийн чадвар муутай хүмүүс бусдын ямар мэдрэмжтэй байгаа нь огт сонин биш байдаг. Ажлын хамтрагч нь яагаад уурласан, яагаад сэтгэл дундуур байгаа талаар сонирхох нь тэдний хувьд цагийн гарз мэт санагддаг байна. Мөн өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх гэж оролдоход ядаргаатай юм бэ? гэж ундууцах нь олонтоо.
3. Тэд мэдрэмжгүй ханддаг.
EQ чадвар муутай хүмүүс ихэнх тохиолдолд хүнд зөв үгээ онож хэлж чаддаггүй. Тэд буруу үед, буруу үг хэлснээр өөрийгөө эвгүй байдалд оруулдаг байна. Яагаад гэвэл бусдын сэтгэл хөдлөл, тухайн нөхцөл байдал болон уур амьсгалыг буруу ойлгосноор тохирсон сэтгэл зүйн хариу урвал үзүүлж чаддаггүй байна. Магадгүй яриан дундуур зүсч орж ирдэг нэгэн толгойд тань бууж байгаа нь лавтай.
4. Тэд бусдыг буруутгах хандлагатай байдаг.
Сэтгэл хөдлөлийн чадвар муу хүн хариуцлага хүлээх чадвар муу байдаг. Ямар нэгэн асуудал үүсэхэд тэд бусдыг буруутгахыг л урьтал болгож өөрөө ямар ч алдаа гаргадаггүй мэт аашилна. Тэд асуудалд дүн шинжилгээ хийх чадвар муу учир буруутныг хайхыг илүүд үздэг.
5.Тэдэнд дасан зохицох чадвар тааруу байдаг.
Шинэ орчинд, шинэ хүмүүстэй байхад сэтгэл зүйн хувьд дасан зохицож бусадтай ойлголцож таарч тохирох чадвар чухал байдаг билээ. Харин сэтгэл хөдлөлийн чадвар сул хүмүүс дасан зохицол харьцангуй удаан үргэлжилдэг байна. Тийм учир ийм хүмүүс бууриа сэлгэхээс зайлсхийдэг ба шинэ орчин, шинэ зүйлээс ямагт хойш сууж хуучнаа баримтлаж төв царайлах нь олонтаа.
6. Тэд огцом уурлаж, тэсэрдэг.
Сэтгэл хөдлөлийг удирдаж сурах нь EQ-ийн гол чадваруудын нэг билээ. Эдгээр хүмүүс яаж өөрийн сэтгэл хөдлөлийг ойлгож, удирдах талаар мэддэггүй. Тийм учраас тэд юунд уурлаж, юунд санаа зовж, юунд бухимдаж байгаагаа ойлгох ч үгүй шууд хариу үйлдэл үзүүлэх болно. Өөрөөр хэлэх юм бол тэд огт тооцоолоогүй хариу үйлдэл үзүүлж сэтгэл хөдлөлдөө бүрэн автаж тэсэрч уурладаг юм. Магадгүй уурласан үедээ гэр бүл, найз нөхөд бүр хамт ажилладаг хүнээ ч гомдоох нь олон тохиолдоно.
7. Тэд хүнтэй харилцах дургүй.
Ийм хүмүүст ойр дотны найзууд цөөн байдаг. Учир нь хүнтэй ойр дотно найзлахад сэтгэл хөдлөлөө хуваалцах, нэг нэгэндээ сэтгэлийн дэм өгөх, сэтгэл зүйн байдлыг нь ойлгох зэрэг сэтгэл хөдлөлийн чадвар шаарддаг учир EQ чадвар сул хүмүүс найзархаад байдаггүй. Үүний учир хатуу чанга төмөр мэт байх нь тэдэнд амар санагддаг байна.
Эдгээр шинжээс танд илэрч байгаа зан төлөвшил байгаа бол
Та мэргэжлийн сэтгэл зүйчид хандан хэрхэн яаж сайжруулан засах боломжтойг сургалтаар дамжуулан өөртөө төлөвшүүлэх боломжтой.
#ЦогцСургалтынТөв
#НомтойБлог
Холбогдох дугаар: 99809727,90902511