20/01/2026
❄️ Хүйтэнд машин асаах нь машиныг үгүй хийдэггүй!!!
Харин БУРУУ асаах нь үгүй хийдэг!❄️
📍Өвлийн хүйтэнд машинтай хүмүүсийн хамгийн тулгамддаг асуудал бол "машин асаах". Хөлдсөн машиныг буруу асааснаар хөдөлгүүр, аккумулятор, стартерт гэмтэл учруулах эрсдэлтэй. Иймд, та бүхэнд хүйтэнд машин асаах АЛТАН дүрмүүдийг хүргэж байна!
📌 Асаахаас өмнө хийх үйлдлүүд:
1. ⚡️ Аккумуляторыг сэрээх: Машинаа асаахаас өмнө холын гэрлээ 5-10 секунд асааж унтраах эсвэл хөгжмөө хэдхэн секунд асаагаарай. Энэ нь аккумляторын доторх химийн урвалыг идэвхжүүлж, асаах хүчийг нэмэгдүүлнэ.
2. 🔌 Цахилгаан хэрэгслүүдийг унтраах: Паар, суудал халаагч, хөгжим, гэрэл зэрэг бүх цахилгаан хэрэгслийг асаахаас өмнө унтраасан эсэхээ заавал шалгаарай. Ингэснээр аккумляторын бүх хүч зөвхөн хөдөлгүүрийг эргүүлэхэд төвлөрнө.
3. 🔑 Түлхүүр/Start товчлуур:
• Бензин: Түлхүүрээ "ON" байрлал дээр 5 секунд байлгаж, шатахуун шахах насос ажиллахыг хүлээнэ.
• Дизель: Хянах самбар дээрх "спираль" тэмдэг унтартал хүлээнэ. Маш хүйтэнд үүнийг 2-3 удаа давтаж хийвэл илүү үр дүнтэй.
📌 Зөв асаах дараалал:
1. Стартерыг хэт удаан дарахгүй! Стартерыг нэг дор 10 секундээс илүү удаан дарж болохгүй. Хэрэв асахгүй бол аккумляторыг амраахын тулд 30 секундээс 1 минут хүлээгээд дахин оролдоорой.
2. Механик машин: Кулч (Clutch) дээрээ тултал гишгэж асаавал хөдөлгүүрт ирэх ачаалал багасна.
📌 Ассаны дараах халаалт:
1. Шууд хөдөлж болохгүй! Машин ассан даруйд хөдөлгүүрийн тос царцсан байдаг тул тослогоо дутуу хийгдэх эрсдэлтэй.
2. 3-5 минут зогсоол дээр халаана. Хэт удаан халаах нь шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлж, байгаль орчинд хортой.
3. Зөөлөн хөдөлнө. Эхний 5-10 минут огцом хааз өгөлгүй, аажуу явах хэрэгтэй. Энэ нь амортизатор болон бусад резинэн эд ангиудыг зөөлөн халаах боломж олгоно.
💡 Нэмэлт зөвлөгөө:
• Тос: Өвлийн зориулалтын шингэн тос (0W-20 эсвэл 5W-30) хийсэн эсэхээ шалгаарай.
• Антифриз: Хөлдөх хэмээ шалгуулаарай!
• Аккумлятор: 3-аас дээш жил болсон бол хүйтэнд амархан цэнэгээ алддаг тул цэнэг шалгуулах эсвэл солихыг зөвлөж байна!
Эдгээр зөвлөгөөг дагаж, хүйтэн өвлийн улиралд ч машинаа найдвартай асаагаарай! 🌨️🚗
copy #
#жолооны #жолооныкурс #оюутан