17/05/2026
Сэтгэл судлалын тэнхимийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Спорт өдөрлөг” маань амжилттай зохион байгуулагдлаа.💖
Амжилт үзүүлж идэвхтэй оролцсон 1–4-р түвшний нийт баг хамт олон, төгсөгчдийн багуудад халуун баяр хүргэе.🥰 Мөн хүрэлцэн ирж багаа дэмжсэн оюутан залуусдаа баярлалаа.😇 Та бүхний эрч хүч, идэвх оролцоо, нөхөрсөг уур амьсгал өдөрлөгийг илүү хөгжилтэй, дурсамжтай болголоо.💖
Мөн Б.Бат-Уянга багштай 3-р түвшний хамт олон нийлбэр оноогоороо тэргүүлж, “Шилжин явах цом”-оо 3 дахь жилдээ амжилттай хадгалан үлдлээ.🥳🏆
Спортын өдөрлөгөөрөө дамжуулан эв нэгдэл, багаар ажиллах чадвар, нөхөрлөлийг улам бататгасан та бүхэндээ дахин баяр хүргэе.🥳
Дараа жилийн спорт өдөрлөгөөрөө дахин эрч хүчтэй уулзацгаая! 😊