ЭКО КЛУБ /Уудам Монгол/

ЭКО КЛУБ  /Уудам Монгол/ Эх дэлхийгээ хайрлая.
1. Эрчим хүчээ хэмнэе
2. Цэвэр усаа хэмнэе
3. Мод тарья
4. Хогоо ангилж хэвшье

🌱🌊 "ГАДНААС НЬ БИШ, ДОТРООС НЬ ОЙЛГОЁ" 🧠✨Бид бие биенээ хэр сайн мэдэх вэ? 🤔🌱Өнөөдөр хүүхдүүд маань  "Айсбергийн онол" б...
30/09/2026

🌱🌊 "ГАДНААС НЬ БИШ, ДОТРООС НЬ ОЙЛГОЁ" 🧠✨
Бид бие биенээ хэр сайн мэдэх вэ? 🤔
🌱Өнөөдөр хүүхдүүд маань "Айсбергийн онол" болон
🌱"Би хэн байх ёстой вэ?" сэдвийн хүрээнд сэтгэл зүйн онцлог, бие хүний төлөвшлийн талаар ярилцаж, нэг нэгнээ илүү гүнзгий ойлгох нэгэн сонирхолтой дасгал ажил хийлээ💯🤗.
🌱🧊 Бидний хардаг зүйл ба мэдэрдэг зүйл (Айсберг):
🌱Сурагчийн дүн, нийгмийн идэвх, сошиал медиа дүр төрх гээд бидний ил хардаг зүйлс бол ердөө "айсбергийн ил гарсан орой хэсэг" юм. Түүний цаана айдас, эргэлзээ, дотоод мэдрэмж гээд асар том ертөнц нуугдаж байдаг. 👉✅"Харж байгаа зүйлдээ биш, мэдэрч байгаа зүйлд нь анхаарал тавья" гэдгийг бид хамтдаа ойлгосон🙆.
🌱📝 "Ангийнхан маань нэг нэгнээ хэр мэдэх вэ?" дасгал:
Сурагч бүр цаасан дээр өөрийгөө тодорхойлох ганц үг эсвэл өвөрмөц өгүүлбэр бичиж, бусаддаа мэдэгдэхгүйгээр цуглуулсан юм. Дараа нь бичгийг уншихад ангийнхан маань хэний тухай бичсэнийг тааж, бие биенийхээ дотоод ертөнц, онцлогийг шинээр нээж илрүүлсэн, инээд хөөр, дулаан уур амьсгалаар дүүрэн мөч байлаа💡.
🌱🌟 Бидний зорилго:
Бие биеэ байгаагаар нь хүлээж авдаг, бусдыг сонсдог нээлттэй, сэтгэл зүйн хувьд эрүүл бөгөөд нэгдмэл дулаахан уур амьсгалыг ангид бүтээх явдал юм ❤️.

🌱"3R өдөрлөг" арга хэмжээнээс бидэнд хог хаягдал ангилан ялгах сургалтын маш гоё багц хэрэглэгдэхүүн бэлэглэсэнд маш их ...
24/09/2026

🌱"3R өдөрлөг" арга хэмжээнээс бидэнд хог хаягдал ангилан ялгах сургалтын маш гоё багц хэрэглэгдэхүүн бэлэглэсэнд маш их баярлалаа! TML Plastic 🎁🌱

🌱Өнөөдөр бид шинэ хэрэглэгдэхүүнээ амжилттай туршиж💯, сонирхолтой, сурагчдын оролцоог дэмжсэн үр дүнтэй хичээлийн үйл ажиллагааг явууллаа♻️🤗.
🌱Хүүхдүүддээ дараа дараагийн сургалтуудад нь амжилт хүсье!💚.
#БайгальдЭэлтэй Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо Хогоо Ангилах Хөдөлгөөн Хот байгуулалт, хотын стандартын газар

23/09/2026

Дэлхий дахинд жил бүр ойролцоогоор 2.3 тэрбум тонн хог хаягдал үүсдэг гэх тооцоо бий.  Хүн амын...

🌱 Эх дэлхийгээ хайрлах хамгийн том алхам бидний сэтгэлээс эхэлнэ..🙏🙏🤗.🌱Манай ЭКО клубийн сурагч С. Аурора  өөрсдийн чин ...
22/09/2026

🌱 Эх дэлхийгээ хайрлах хамгийн том алхам бидний сэтгэлээс эхэлнэ..🙏🙏🤗.
🌱Манай ЭКО клубийн сурагч С. Аурора өөрсдийн чин сэтгэл, хүсэл мөрөөдлөө шингээн "Амьдралын мод ба Эх дэлхий" 💯зургийг зурлаа♥️♥️.
🌱 Дэлхийн ирээдүй илүү ногоон, илүү цэвэр цэмцгэр болгохын тулд бид өнөөдрөөс, өөрсдөөсөө эхлэх ёстой.
🌱НОГООН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ!💚🌎.
UN Mongolia - Нэгдсэн Үндэстний Байгууллага Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба G20 Global Land Initiative Хот байгуулалт, хотын стандартын газар TML Plastic Хогоо Ангилах Хөдөлгөөн Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо

🌱Хүүхдүүд маань мэдлэг туршлагаа хуваалцсаар л♻️✅. 🌱Бид 2-р асар дээр байгаа шүү!🤗.
21/09/2026

🌱Хүүхдүүд маань мэдлэг туршлагаа хуваалцсаар л♻️✅.
🌱Бид 2-р асар дээр байгаа шүү!🤗.

🌱Хог хаягдалгүй Монгол ТББ- аас зохион байгуулж буй 3R өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа эхэлж байна💯♻️. 🌱Та бүхнийг хүр...
21/09/2026

🌱Хог хаягдалгүй Монгол ТББ- аас зохион байгуулж буй 3R өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаа эхэлж байна💯♻️.
🌱Та бүхнийг хүрэлцэн ирхийг урьж байна✅💚.

☘️Маргааш уулзацгаая!☘️💚💚
20/09/2026

☘️Маргааш уулзацгаая!☘️💚💚

♻️🎪3R ОЛОН НИЙТИЙН ӨДӨРЛӨГ
Байгаль орчиндоо санаа тавьдаг, нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгохыг хүсдэг хүн бүрийг 9 сарын 21-нд хүрэлцэн ирэхийг урьж байна.

🌏Дэлхий даяар сая сая хүн нэгддэг World Cleanup Day-г тохиолдуулан байгальд ээлтэй амьдрах 🌱3R зарчим - Reduce, Reuse, Recycle буюу хог хаягдлаа бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах дадлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор нээлттэй, интерактив 3R Олон нийтийн өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгийг Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн (CFLI) санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын хог хаягдлын дахин боловсруулалтад залуусын манлайлал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь" төслийн хүрээнд зохион байгуулж байна.

📅 Хэзээ: 2026 оны 9 сарын 21, Даваа гараг
📍 Хаана: Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Олимп хөлбөмбөгийн талбай
⏰ Цаг: 11:00–16:00

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр байгууллагуудын 3R өртөөнүүдээр зочилж, байгальд ээлтэй амьдралын талаар шинэ мэдлэг, туршлага хуримтлуулан, шинэ хүмүүстэй танилцах боломжтой.

Мөн Recycle Me Interactive Hub, флашмоб, хөгжөөнт буухиа, Open Mic, Bamboo театр, шагналтай quiz зэрэг сонирхолтой, интерактив хөтөлбөрүүд таныг хүлээж байна.

9 сарын 21-нд Олимп хөлбөмбөгийн ногоон талбайд уулзацгаая!
Хамтдаа суралцъя. Оролцъё. Өөрчилье.

From Waste to Wonder
-
♻️ 3R COMMUNITY DAY
Care about the environment? Want to make a difference in your community? Join us on 21 September!

🌏In celebration of World Cleanup Day, when millions of people around the world come together for a cleaner planet, we are organizing an interactive event open to the public under the 🌱3R principles - Reduce, Reuse,Recycle: reduce waste before it is created, reuse what we can, and recycle what remains.

This event is organized in the scope of the project "Youth-Led Recycling Action for Schools and Communities in Ulaanbaatar," funded by Canada Fund for Local Initiatives (CFLI).

📅 Date: Monday, 21 September 2026
📍 Venue: Olymp Football Field, 15th Khoroo, Bayanzurkh District
⏰ Time: 11:00–16:00

Explore 3R activity stations hosted by participating organizations, gain practical knowledge and experience, connect with new people, and discover simple ways to live more sustainably.

A variety of interactive activities and stage programmes will also be waiting for you, including the Recycle Me Interactive Hub, flash mob, fun relay games, Open Mic, Bamboo Theatre, and prize quizzes.

See you on 21 September at the Olymp Football Field!
Let's learn. Participate. Change.

From Waste to Wonder

Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам
Mongolia without Waste/Хог хаягдалгүй Монгол
Мултипак ХХК / Multipack LLC
TML Plastic
INMO Recycling
Уудам Монгол Сургууль / オーダムモンゴル一貫教育学校 / Uudam Mongol Education School
Өнгө Нэмье / Waste management
Rotary International
MC THRIFT

🌱Хуванцар хураалгадаг өдөр🤗♻️.TML Plastic
18/09/2026

🌱Хуванцар хураалгадаг өдөр🤗♻️.
TML Plastic

17/09/2026
16/09/2026

ӨГӨӨМӨР НАЙЗУУД ӨДӨРЛӨГ

Хэрэглэхээ больсон зүйл хэн нэгэнд хэрэгтэй зүйл байж болно.

Харин хэрэггүй болсон бүхнээ хаях биш, дахин ашиглаж, бусадтай хуваалцаж сурах нь хүүхдүүдэд багаас нь суулгахыг хүсдэг зөв дадлуудын нэг юм.

Энэ зорилгын хүрээнд өнгөрсөн баасан гарагт сурагчдынхаа дунд “ӨГӨӨМӨР НАЙЗУУД” уламжлалт өдөрлөгөө зохион байгууллаа.

Өдөрлөгөөр сурагчид хэрэглэдэггүй ч цэвэр, ашиглах боломжтой ном, дэвтэр, үзэг, цүнх, хувцас зэрэг эд зүйлсээ авчран хоорондоо солилцож, хэрэгтэй нэгэндээ бэлэглэлээ.

Мөн сурагчид өөрсдийн мэдрэмж, бодлоо чөлөөтэй илэрхийлэх СЭТГЭЛ ЗҮЙН БУЛАНД оролцож, “Хуучин өөрийгөө үдэх” захидал бичиж, бие биедээ урам зориг, сайхан үгс бүхий сэтгэлийн захидал илгээлээ.

Мөн дуулж, бүжиглэж, өөрсдийн авьяас чадвараа бусадтайгаа хуваалцан нэг өдрийг инээд баясал, эерэг мэдрэмжээр дүүрэн өнгөрүүлэв.

Бид хүүхдүүддээ байгаль дэлхийгээ хайрлаарай гэж хэлэхээс гадна хэрэглээгээ зөв зохицуулж, дахин ашиглаж, хуваалцаж сургах хэрэгтэй.

Бусдыг ойлгоорой гэж хэлэхээс гадна өөрийнхөө мэдрэмжийг зөв илэрхийлж, бусдын мэдрэмжийг сонсож сурах боломжийг нь бас бий болгох хэрэгтэй.

“Өгөөмөр найзууд” өдөрлөгийн хамгийн сайхан үр дүн нь хэдэн эд зүйл солилцсонд биш.

Хүүхдүүд маань ХУВААЛЦАХ, ДАХИН АШИГЛАХ, ӨӨРИЙГӨӨ ИЛЭРХИЙЛЭХ, БИЕ БИЕНЭЭ СОНСОЖ ДЭМЖИХ гэдгийг нэг өдрийн турш өөрсдөө хийж үзсэнд оршиж байна.

Амьдралын боловсрол заримдаа хичээлийн ширээний ард биш, ийм өдрүүдэд илүү сайн тогтдог.

ТАНЫ ХҮҮХДИЙН МӨРӨӨДӨЛ ЮУ ВЭ?

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when ЭКО КЛУБ /Уудам Монгол/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share