25/01/2023
Жам ёс тогтох үеийн үлгэр.
Зэргэлдээ таван тивийн аль нь чухал тив бэ?
Мөнх хөх тэнгэр гэдэг бол энэ таван тивийг хариуцлагатай байлгаж чадсанаараа Мөнх тэнгэр болж байгаа юм. Ингээд эл тивд энэ таван тивийн тэнцвэрийг хадгалах буюу жамыг сахиулах амьтдыг сонгож оюун буюу бодол биеийг өгөх амьтадыг томилох болов.
Ингэхэд Хурмастынхан өөрсдийн амьтдаа, Лусынхан ч өөрсдийнхөнөө, замба ч хүнээ илгээжээ.
Хамгийн хүчтэйд нь бодлыг өгөх үү, хамгийн хурданд нь бодлыг өгөх үү? Таван тивийн тавууланд нь оршиж чадах тэнцвэрийг ер нь ямар нь авч явах чадамжтай, боломжтой юм гээд шүүж дэнсэлж гэнэ.
Ингэж явсаар хүн бол хамгийн хурдан нь ч бус хамгийн удаан нь ч бус хамгийн хүчтэй нь ч бус хамгийн хүч муутай нь ч биш тул Тэнгэр эцэг хүмүн төрөлтөнд оюун гэдэг зүйлийг өгчээ. Энэ оюуныг өвлөн авахад хүмүн төрөлхтөн дотроос хүний оюуныг чиглүүлж бай гэж түүдэг дөлийн дэргэд тэнгэрээс аянга бууж түүдэг асчээ. Аянга эхлээд яаж буудаг вэ?
Аянгын чимээ бүх амьтдын анхаарлыг нэг зүгт хандуулсан. Гэрэл цацардаг уу? Цацардаг. Тэр гэрэл нь бүх амьтдын зөнг сэрээсэн. Эзнээ таних зөнг. Тэгээд бүгдийн анхаарал тийш хандсан. Ингэхдээ гал болж буусан. Энэ бол жаяг.
Галыг хүндэлж байх учигтай. Жаягийг алдвал яах вэ түймэр болж бууна. Жаягийг баривал яах вэ аюулгүй дулаан гэгээтэй байх их боломж олгоно. Энэ анхны түүдгийн дэргэд Тэнгэр эцэг андгай тангаргийг нь авч хүмүн төрөлхтөнг бусад амьтдаа, бусад байгаль эхээ тэнцвэртэй авч яв гэж оюуныг өгсөн. Оюуныг чиглүүлэгч нь одод, мичид, огторгуй. Огторгуй бол жамаас ирж байгаа чимээ, хэм, зүг чиг, зурхай, тоолол нь мөн шүү дээ. Энэ хүн төрөлхтөний оюуныг залж явахад хариуцах нэг чадамжтан хэрэгтэй еэ дээ. Тэр нь Тэнгэрийн тамгыг биедээ авсан хөх толботон. Хөх толботон хүний оюуныг юунд ашиглаж болох, юунд ашиглаж болохгүйг зааж явах хэрэгтэй. Ингээд даяарчлал эхэлж байгаа юм.
Монгол түмний эртний их хүсэл өөрсдийн заяаг таньсан учир бусдын заяаг дүүргэх гэж, хүнийг хүн байлгах гэж, тэнцвэрийг хадгалах гэж хүссэн. Үүнийг мэдэж таньж байж тэнцвэрийг эрхэмлэнэ. Мэдэхгүй танихгүй бол олдвол зооглоод л яваад байна. Урж тасдахаас өөр юм хийхгүй, ургуулахгүй, үржүүлэхгүй. Энэ нь нүүдлийн соёлд хэвшсэн зүйл. Бэлчээрийг тахалдаггүй нь яаж байна? Ургуулж байна, тоо толгойг өсгөж хишгээ хүртэж байна ,тийм үү?
Одоо тэгвэл ингээд бод. Хөхрөх толботон заяагаа алдаад ирэхээр хүн төрөлхтөн яадаг вэ? Эрх мэдлийн тэмцэлд очиж, дайн дажин гардаг.
Монголын түүхээ эргээд хар. Хэдийд бид хамгийн их доройтон балрав?. Тэр үед байгаль эх, хангай дэлхий, ан амьтан яаж хохиров?. Хэдэн ан амьтдын тоо толгой үгүй болов?. Хэдэн уулс үгүй болов?, хэдэн гол рашаан, булаг тасрав?
Жамын тэнцвэр алдагдахад зэргэлдээ ургаа мод нь, урсах ус нь эзэнтэй ,тивтэй, амьтай гэдгийг мэдэхгүй. Мэдэхгүй хүн төрөлхтөн яваа учгаас хайрлахгүй, айхгүй, эмээхгүй, тийм биз? Одоо харин эргээгээд энд тэндгүй зөнтэй совинтой үрс мэндэлж байгалийн дууг сонсож, амьтдын зовлон шаналлыг мэдэрч байна. Тэр нь үзмэрч, зөнтөн, төлөгч, шидтэн, хувилгаан, хуврага, хуягтан бөө гээд өөр өөрсдийнхөө нэршлээр нэрлэгдэж байна. Мөнх тэнгэрийн оньсыг, жамын хуулийг, тэнгэр эцгийн захиасыг, этүгэн эхийн гуйлтыг, хөхрөх толботон авч яавах учигтай.
Иймд үнэнийг таниулах сонорыг зэхэж, үнэнийг сонсох сонорыг зэх!
Үнэнийг хараад таних мэлмийг зэх! Үнэнийг хараад мэдрэх зүрхийг нь бэлд!
Энэ нь юу вэ гэвэл,... гэгээрүүлэнэ гээд байгаа чинь юм. Эсвэл бүгдийг нь нисдэг болгох гээд байгаа юм уу, хэхэхэ.
Энэ хуягтан, бөө мөргөлтөн, тэнгэр үзэлтнүүд хөгжлийнхөө ийм эрин үед ирээд байна. Өөрийн шидийг гайхуулах биш зөвхөн өөрийн зан үйлийг хадгалж үлдэх биш, ний олноор нь байгаль амьтай гэдгийг л мэдүүлэх, амьтад эзэнтэй гэдгийг сануулах, эргээд дэнслэх тивд нь дэнсээ байдгийг сануулах! Мөнх хөх тэнгэрээс авсан оюуныг зөв залах учигтай гэх Хөх толботны үүргийг нь ядаж л эхлээд ойлгуулах хэрэгтэй.
Хар толботнуудын оюуныг дагасаар бид ямар нийгэмд хүрэв? Тэд хохирлыг нөхдөг биш хохироодог нийгэмтэй бол Хөх толботны даяаршил нь түүнээс аврах байж.
Аюулын харангад хүрч, амьтай болгон мөхөхийн өмнө бүгд сэрдэг. Зул жаргахын өмнө бадамладаг байх аа, тийм үү. Энд тэнд зөнтэй совинтой үрс мэндэлж байгаа нь жамын тэнцвэр алдагдаж байгаатай холбоотой. Олон хүн үүнийг мэдэж байж, жамын тэнцвэрийг олж байж, хариуцлагыг үүрэн байж л, эв эе үүснэ дээ. Ийм нийгэмд хөх толботууд түүчээлэх учигтай. Ийм учир Монголчууд эцэг өвгүдийн ухаанаас суралцах зайлшгүй хэрэгтэй.
Ухааны ард юу байдаг вэ, сэтгэл байдаг. Тэр сэтгэлийг таних хэрэгтэй. Сэтгэлд багтаагүй зүйлсийг хүн хэзээ ч бодож олдоггүй. Сэтгэлд багтан байж түүндээ санаа тавин чилээдэг биз дээ. Бодлыг эмхлэн цэгцлэн байж үгээ үйлдэл болгож гаргадаг биз дээ. Энэ нөгөө сэтгэл бие, бодол бие, алд бие гурвын холбоо.
Бодоод бодоод бодол чинь биелэхгүй бол зүгээр сэтгэлээ дэлгэ. Тэгэхлээр яаж хайрлахыг, яаж гамнахыг бодож олж чадна. Ухуулж байгаа уулыг хараад шимшрээд суугаад байж болно уу. Яаж сэргээх бодол гарахгүй байна гэдэг нь түүнийг сэтгэлдээ тээгээгүй байна гэсэн үг. Сэтгэлдээ тээвэл ядаж хэдэн бургас ч гэсэн суулгана гэсэн үг. Тэр сэтгэл бодол нь байгаа учир очоод үйлдэл болно гэсэн үг.
#93подкаст