28/08/2026
МТҮП СУРАГЧДЫН ЗУНЫ АМРАЛТЫГ ТОХИОЛДУУЛАН “AI + КОД + ТОГЛООМ ХӨГЖҮҮЛЭЛТ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 🚀
✅ Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь Codely академитай хамтран сурагчдын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, технологийн мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх зорилгоор 2026 оны 7 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл “AI + Код + Тоглоом хөгжүүлэлт” сургалтыг 4дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.
📌 10–17 насны хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан тус сургалт нь анхан болон дунд шатны хөтөлбөрөөр нийт дөрвөн ээлжээр зохион байгуулагдаж, 60 гаруй сурагч хамрагдав.
✅ Сургалтын хүрээнд сурагчид хиймэл оюун ухаан, программчлал, тоглоом хөгжүүлэлтийн суурь ойлголтуудаас суралцаж, эзэмшсэн мэдлэгээ практик даалгавар, бие даасан болон багийн төслөөр бататгалаа. Ингэснээр технологийн мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүтээлч сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх арга барил, багаар ажиллах болон өөрийн санааг бодит бүтээл болгон хөгжүүлэх ур чадвараа дээшлүүлсэн юм.
📌 Мөн хөтөлбөрийн хугацаанд сурагчид орчин үеийн технологийн хэрэглээ, шинэ чиг хандлагатай танилцаж, хиймэл оюун ухаан болон программчлалыг зөвхөн хэрэглэгчийн түвшинд бус, бүтээлчээр ашиглах боломжтойг практик туршлагаар мэдэрлээ. Энэ нь тэдэнд өөрсдийн сонирхол, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, цаашдын суралцах чиглэл болон ирээдүйн мэргэжлийн сонголтын талаар илүү өргөн ойлголттой болоход чухал ач холбогдолтой байв.
💡 Мэдээллийн Технологийн Үндэсний Парк нь хүүхэд, залуусын дижитал ур чадварыг хөгжүүлэх, технологийн боловсролыг хүртээмжтэй хүргэх, мэдээллийн технологийн салбарын ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх зорилгын хүрээнд сурагчдын амралтын үеийг тохиолдуулан сургалт, хөтөлбөр, хөгжүүлэх үйл ажиллагааг цаашид тогтмол зохион байгуулан ажиллах болно.
Codely training academy
#МэдээллийнТехнологи #мэдээллийнтехнологийнүндэснийпарк