06/03/2024
МАРТ-8 гэдэг эмэгтэйчүүд бид нь хоол хийх, гэр орны ажил, хүүхэд асрах, хүүхэд хариуцах ажил гээд “ээж, эхнэрийн” гэх нэртэй өдөр тутмын ажлаасаа бага ч болов хөндийрч сайн сайхан үг сонсч, сайхан орчинд орж, цэцэг бэлэг авч, хоол хийлгэж, хүндлэл мэдрэх боломж жилд ганц л удаа албан ёсоор тохионо.
Энэ бүх ажлын хажуугаар мөнгө олж, карьер хийж, өрх гэрийн бүхий л асуудлаа үүрч явдаг эмэгтэйчүүд нь дийлэнх олонхи нь.
Эрчүүд минь ганцхан өдөр уянгалаад, өнгөрөх биш хамт байх бүхий л хугацаандаа ээжийгээ, эхнэрээ, охиноо, дүү охиноо гээд бүхий л эмэгтэй хүнийг сонсдог, хүндэлдэг, сэтгэл санаа болоод биеийн хүчний ачааллыг нь үүрэлцдэг, хариуцлагаа хуваалцдаг, өсч хөгжихөд нь татдаг биш дэмждэг, хааяа ч гэсэн цэцэг бэлэглэж, урмын үгээр шагнаж цэцэг шиг л усалж байвал бүсгүй хүн гэдэг чинь “ХАЙРАНД ДЭЛБЭЭЛДЭГ ЦЭЦЭГ” байдаг шүү.
Бүсгүйчүүд бид нь ганцхан өдөр урамшиж хөөрөөд, баярласан сэтгэлээ историдож илэрхийлээд өнгөрөөх биш, ирээдүйд ээж болох охидынхоо эрхийн төлөө, өөрсдийнхөө сурч хөгжих эрхийнхээ төлөө, оюун санаа, сэтгэл зүйн болоод биеийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлдэг, тэмцдэг, өөрийн эрхээ хамгаалдаг байгаарай.
За тэгээд эрчүүдээ, эр нөхрөө бүү халамжил гэсэн үг огтоос биш гэдгийг ойлгоно бизээ.
БҮХ САЙХАН БҮСГҮЙЧҮҮД, ЭЭЖҮҮДДЭЭ
БҮСГҮЙ ЗАЯАНДАА ЭЗЭН БОЛЖ,ЭРХЭМСЭГ ОРШИЖ, САЙХАН СЭТГЭЛ ХАЙР ЭНЭРЭЛЭЭРЭЭ ХОРВООГ ЗӨӨЛЛӨЖ ЯВААРАЙ ГЭЖ ХҮСЬЕ!