Alphablocks

Alphablocks Цагаан толгой

Нийлмэл өгүүлбэрүүдийн холбогч үгнүүд болох ' гэсэн ч гэсэн, гэхдээ, хэдийгээр, эс бөгөөс, тийм болохоор, хэрэв тэгэхгүй...
22/02/2026

Нийлмэл өгүүлбэрүүдийн холбогч үгнүүд болох ' гэсэн ч гэсэн, гэхдээ, хэдийгээр, эс бөгөөс, тийм болохоор, хэрэв тэгэхгүй бол' гэх мэт үгнүүдийг хэрэглэх дасгал
https://www.englishgrammar.org/tricky-english-conjunctions-exercise/?fbclid=IwdGRjcAQHdnBjbGNrBAd2WGV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHlhoYOt6yE75szBfHpOVKiroPJI-gBNBEhVRV6dGwfBbTRnvgpO7xpryBQBc_aem_qld_oM2Afe-t2YGNLnPkXw

Level: Advanced. Focus: tricky English conjunctions in natural contexts. Exactly 12 questions. Some questions have two correct answers.

Сургуулийн эхний өдрийн тухай хөөрхөн өгүүллэг байна. Хүүхдүүддээ сонсгоорой!
18/09/2025

Сургуулийн эхний өдрийн тухай хөөрхөн өгүүллэг байна. Хүүхдүүддээ сонсгоорой!

Bella has her first day in school but needs some help from her big brother, Joe! Watch a story with your kids and help them learn English with our 'stories f...

18/09/2025
12/09/2025
Хүүхдийн тархины хэмжээ таван нас хүрэхэд 90 хувь нь бүрэлдэн хөгжсөн байдагХүүхдийн тархины хэмжээ таван нас хүрэхэд 90...
09/03/2022

Хүүхдийн тархины хэмжээ таван нас хүрэхэд 90 хувь нь бүрэлдэн хөгжсөн байдаг

Хүүхдийн тархины хэмжээ таван нас хүрэхэд 90 хувь нь бүрэлдэн хөгжсөн байдаг. Тиймээс хүүхдийн хөгжлийн алтан үе буюу амьдралын эхний 1,000 хоногийг чухалчилж байна. Хүүхдийн тархины хөгжлийг эрт үеэс дэмжих, насан туршийн эрүүл мэнд, сурч боловсрох үндэс суурийг нялх, балчир насанд тавих нь хувь хүний болон нийгмийн хөгжилд чухал нөлөөтэй.

Энэ хүрээнд эцэг, эхэд зориулсан “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг БШУЯ боловсруулж байна. Хөтөлбөр нь бие бялдар, нийгэмшихүй- сэтгэл хөдлөл, хэл яриа, танин мэдэхүй гэсэн харилцан хамааралтай. Эдгээрийн уялдаа холбоонд тулгуурлан нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих аж.

Нийгэмшихүй-сэтгэл хөдлөл

Энэ хөгжил нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таних, удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, өөрсдийн зан байдлыг зохицуулах, бусадтай харилцаа тогтоох зэрэг багтана.

Бие бялдрын хөгжил

Хүүхдийн яс, булчингуудын өсөлт, бэхжилт, хөдлөх, хүрээлэн буй орчиндоо хүрэх чадварыг хэлнэ. Хүүхдийн хөдөлгөөний хөгжил нь том булчингийн, жижиг булчингийн гэсэн хоёр төрөлтэй. Жижиг булчингийн хөдөлгөөн нь гар, хуруугаараа жижиг зүйлийг барих, хөдөлгөх, базах, чимхэх ба эдгээр хөдөлгөөнөө хянана. Том булчингийн хөгжил нь зогсох, мөлхөх, суух, гүйх, алхах гэх мэт орно.

Хэл ярианы хөгжил

Нялх, балчир насны хүүхдийн хэл ярианы ур чадвар нь гурван үе шаттай үйл явцын үр дүнд хөгждөг. Энэ нь үгийг давтан сонсох, танил үгс болон тэдгээрийн төлөөлдөг зүйлийн хооронд холбоо тогтоох, үгийг дуурайх, ярих оролдлого юм. Хэл ярианы хөгжил нь хүүхэд бага наснаасаа хэлийг ойлгож, харилцах үйл явц.

Танин мэдэхүйн хөгжил

Хүүхэд хэрхэн сэтгэж, судалж, аливааг олж мэдэхийг хэлнэ. Хүүхдүүдэд эргэн тойрон дахь ертөнцийг эргэцүүлэн бодох, ойлгоход тусалдаг мэдлэг, ур чадвар, асуудал шийдвэрлэх, зан чанарыг хөгжүүлэх явдал юм.

“Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг илүү боловсронгуй болгох санал санаачилгыг бага насны хүүхдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, сэтгэл судлал, гэр бүлийн хөгжлийн асуудлаар судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн судлаачид, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд харилцан ярилцлаа.

Эх сурвалж: БШУЯ

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Telephone

+97696681206

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Alphablocks posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Alphablocks:

Shortcuts

Share

Category