SVS of NUM

SVS of NUM

Share

Students' volunteer club Business school of NUM

Манай клуб нь МУИС, БИЗНЕС-н Сургуулийн харъяа оюутнуудын сайн дурын клуб юм.

11/06/2025
20/11/2024

Утааг шийдэх хурдан шийдлүүдээ бичээрэй.Тархи нь ажиллахгүй хотын дарга Н түүний нөхдүүдэд өгөх нь зөв болов уу...

Photos from SVS of NUM's post 05/04/2022

🌟ХЭРХЭН АМЖИЛТТАЙ АЖЛЫН ЯРИЛЦЛАГАД ОРОХ ВЭ?🌟

🎉Шинээр ажилд орох гэж буй шинэхэн төгсөгч таньд болон ажлын байраа солих гэж буй туршлагатай ажилтан таньд ажлын ярилцлагад анхаарах зүйлсийг зөвөлгөө болгон хүргэж байна.

“Ажлын ярилцлага” гэж бичээд интернетээс хайвал 1,740,000 илэрц гарч ирнэ.

🎉Иймээс та өөрийн цагийг хэмнэх үүднээс сүүлийн үеийн нийтлэлүүдийг хураангуйлан сорчилсон дараах товч нийтлэлтэй танилцана уу.

Зураг бүр дээр тайлбар болон дэлгэрэнгүй зөвөлгөөны холбоосыг оруулсан болно.

Photos from Khan Bank's post 05/04/2022
Photos from SVS of NUM's post 24/03/2022

✨Яг одоо Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудын дунд зарлагдаад буй намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрүүд:

1-2 улирал гадаад оронд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.
https://news.num.edu.mn/?s=%D0%BE%D1%8E%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%20%D1%81%D0%BE%D0%BB%D0%B8%D0%BB%D1%86%D0%BE%D0%BE

22/03/2022

НАУРЫЗЫН БАЯР 🌸" НАРНЫ БАЯР" мэнд хүргэе 🌿🌾🌼

Наурызын баяр нь зөвхөн казак түмний баяр төдийгүй дэлхийн гучаад улс үндэстэн өргөнөөр тэмдэглэдэг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгэгдсэн НҮБ-ын тогтоолоор батлагдсан Олон улсын албан ёсны баяр юм.

Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор казахын ард түмэн жил бүр тэмдэглэн ирсэн түүхтэй. Казахууд нарыг шүтдэг учраас 3-р сарын 22-ны өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгийг хэлэлцдэг. Насанд хүрсэн казах эмэгтэйчүүд мандаж буй наранд ёсолж “амьдрал тэтгэж буй наран ээж минь” гэж залбирал үйлдээд хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх агаад ахмад настан аксакалуудаа хүндэтгэн золгож, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг. Эрчүүд нь ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг.

Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 14/03/2022

"Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа"

Тэтгэлгийн хүрээ:

Жил бүр бакалаврын түвшний нийт 30 оюутанд тэтгэлэг олгодог бөгөөд тэтгэлэгт тэнцсэн суралцагч шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэн авдаг онцлогтой.

Энэ удаад шинээр 7 суралцагчийг сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах гэж байна.

Тэтгэлгийн хэмжээ:

500 ам.доллартой тэнцэх хэмжээний монгол төгрөг

Шалгаруулах суралцагчийн тоо:
1-р түвшний суралцагч 6
3-р түвшний суралцагч 1

Тавигдах шаардлага:

-МУИС-ийн бакалаврын идэвхтэй төлөвийн суралцагч байх,
-Сурлагын голч дүн улирал бүр 3.0 буюу түүнээс дээш байх,
-Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,
-Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

- Хүсэлт гаргах анкет (загварын дагуу) татах, 15-р асуултаас бусдыг бөглөх.
- Дүнгийн тодорхойлолт (англи, монгол хэл дээр)
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт (ахлах сургуулийн төгсөх жилийн болон оюутан байх үеийн амжилт байх)
- Суралцах төлөвлөгөө (Монгол хэл дээр, 200 орчим үгтэй, үг үсгийн алдааг хянасан, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай нь 1.5, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна)
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад)


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу.

Сүмитомо Корпорацийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа МУИС болон Сүмитомо Корпорацийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Сүмитомо корпорацийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна. Тэтгэлгийн зорилго: ...

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


МУИС, Бизнес-н Сургууль
Ulaanbaatar
976