29/07/2026
"ХҮН БҮРИЙН ХИЙСЭН ЖИЖИГ ЭЕРЭГ, САЙН ҮЙЛДЛҮҮД НЭГДЭЖ, НИЙГЭМД ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛНЭ"
Бүс нутгийн улс орнуудын залуучуудыг нэгтгэн, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, манлайлах ур чадварыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор жил бүр Монгол Улсад зохион байгуулдаг Зүүн Азийн Улаан загалмайн залуучуудын зуслан цугларалт Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд гурав дах өдрөө үргэлжилж байна.
Зуслан цугларалтад Монгол, БНСУ, Япон, БНХАУ болон Хонконг, Макаогийн Улаан загалмайн 60 гаруй залуучууд оролцож "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход залуучуудын оролцоо Жижиг үйлдэл - Том нөлөө” уриан дор нэгдэж, хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаархи мэдлэг, туршлагаа солилцож байна.
Энэхүү уриа нь хүн бүрийн өдөр тутам хийдэг өчүүхэн мэт санагдах сайн үйлс, сайн дурын оролцоо, эерэг хандлага нь нийгэмд томоохон өөрчлөлт, урт хугацааны эерэг нөлөө авчирдаг гэсэн санааг илэрхийлж, энэхүү уриагаар залуучуудыг өөрсдийн хийж чадах энгийн үйлдлээс эхлэн хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулахыг уриалж байгаа юм.
Нэг хүний санаачилга, нэг сайн дурын ажил, нэг удаагийн тусламж, нэг эелдэг харилцаа зэрэг жижиг үйлдлүүд нэгдэн олон хүний амьдралд эерэг нөлөө, өөрчлөлтийг авчирч, илүү энэрэнгүй, хүртээмжтэй, гамшигт тэсвэртэй нийгмийг бий болгох хүч болдог гэсэн утга юм.
Мөн Залуучуудын хүмүүнлэгийн манлайллыг хөгжүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг дэмжих, бүс нутгийн залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх, "Жижиг үйлдэл" бүр нийгэмд "Том нөлөө" үзүүлдэг болохыг бодит туршлагаар ойлгуулахад оршиж байна.
Өөрчлөлт үргэлж том алхмаас эхэлдэггүй. Харин хүн бүрийн хийсэн жижиг сайн үйлдлүүд нэгдэж, илүү энэрэнгүй, аюулгүй, тогтвортой ирээдүйг бүтээдэг.
27/07/2026
МОНГОЛ–СОЛОНГОСЫН УЛААН ЗАГАЛМАЙН ЗАЛУУЧУУДЫН НӨХӨРЛӨЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО
Монгол–Солонгосын улаан загалмайн залуучуудын нөхөрлөлийн уулзалт өнөөдөр Монголын улаан загалмай нийгэмлэгийн төв байранд боллоо.
Уулзалтын үйл ажиллагааг нээж Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг үг хэлсэн юм. Тэрбээр “2 улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаад баяртай байна. Жил бүр 2 улсын улаан загалмайн сайн дурын идэвхтнүүд, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд туршлага солилцох уулзалт зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд 2 улсын залуучуудын улаан загалмайн гишүүд туршлагаа солилцож байгаад баяртай байна. Жил бүр зохион байгуулдаг энэ уулзалт БНСУ-ын Улаан загалмайн залуучууд, Монголын Улаан загалмайн залуучуудын нөхөрлөл нөхөрлөл, харилцан ойлголцол, соёлын солилцоог дэмжихэд чухал үүрэгтэй байдаг” гэв.
Уузалтад БНСУ-ын улаан загалмайн 20 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа, музейтэй танилцсан юм.
Энэнхүү уулзалтыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Захиргаа, хяналт үнэлгээний баг болон Чингэлтэй дүүргийн Улаан загалмай хороо хамтран зохион байгуулав.
Чингэлтэй дүүргийн Улаан загалмайн хороо
26/07/2026
“ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ГИШҮҮН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ 🇲🇳✨🇯🇵
🤝 Монголын улаан загалмай нийгэмлэг, Японы улаан загалмай нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүн солилцооны хөтөлбөр” 5 өдрийн турш амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
🌏 Хөтөлбөрт Япон улсын Айчи, Чиба, Гифү мужийн өсвөрийн улаан загалмайн гишүүд болон Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний нийт 30 гишүүн оролцлоо.
❤️ Оролцогчид хүмүүнлэгийн үйл ажиллагааны сайн туршлага солилцож, Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаа, Төв аймгийн улаан загалмайн хороо, цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцан, Жаргалант эдлэн ахмадын асрамжийн газарт хүмүүнлэгийн сайн дурын үйл ажиллагаа зохион байгууллаа.
🏕️ Мөн Монголын өв соёл, ахуйтай танилцаж, харилцан суралцан, шинэ нөхөрлөлийг бий болгосон үр өгөөжтэй хөтөлбөр болж өндөрлөлөө.
💖 Энэхүү хөтөлбөр нь Монгол, Японы хүүхэд, залуучуудын хүмүүнлэгийн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Хүмүүнлэг иргэн - Хөгжлийн ирээдүй☘️
Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/
22/07/2026
ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ГИШҮҮН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Монголын улаан загалмай нийгэмлэг, Японы улаан загалмай нийгэмлэг хамтран жил бүр “Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүн солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлдэг. Энэ жилийн “Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүн солилцооны хөтөлбөр” 07 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Монгол Улсад болж байна.
Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр орны Хүүхэд, залуучуудын улаан загалмайн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүмүүнлэгийн ажлын сайн туршлага солилцох, үндэсний соёл, уламжлалаа сурталчилж, найрсаг нөхөрлөлийг бий болгоход зорилготой юм.
Хөтөлбөрт Японы Айчи, Чиба, Гифү мужийн Өсвөрийн улаан загалмайчдад, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлөөний нийт 30 гишүүд хамрагдаж байна. Оролцогчид Монголын улаан загалмай нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцав.
Хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Улаан загалмайн хороо, Монгол ахуй соёлтой танилцах, Цусны төвийн үйл ажиллагаатай танилцахаас гадна Ахмадын асрамжийн газарт очиж, хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Үйл ажиллагааг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудийн хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн С.Намсрайжав, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн Ахлагч М.Цэцэгсүрэн, Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний Онцгой гишүүн Г.Дөлгөөн нар чиглүүлэн ажиллаж байна.
01/07/2026
☀️Ойрын өдрүүдэд инхэнх нутгаар +30 градус, баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градус давж халах тул наршилт сэргийлэхийг анхааруулж байна.
☀️Наршилт нь хүний биеийн дулааны тэнцвэр алдагдаж, төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх аюултай эмгэг юм. Хэт халуунд удаан хугацаагаар байх, нарны шууд тусгалд өртөх зэрэг нь наршилтад хүргэдэг.
Иймд доор зөвлөмжийг дагаж наршилтаас сэргийлнэ үү.👇
☀️Ойрын өдрүүдэд инхэнх нутгаар +30 градус, баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градус давж халах тул наршилт сэргийлэхийг анхааруулж байна.
☀️Наршилт нь хүний биеийн дулааны тэнцвэр алдагдаж, төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх аюултай эмгэг юм. Хэт халуунд удаан хугацаагаар байх, нарны шууд тусгалд өртөх зэрэг нь наршилтад хүргэдэг.
Иймд доорх зөвлөмжийг дагаж наршилтаас сэргийлнэ үү.👇
01/07/2026
Бага насны хүүхдийг ахуйн ослоос сэргийлье. Эцэг эх, асран хамгаалагчид анхаарах зүйлс👇
🔥 Халуун ус, хоол цайг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах;
🔌 Цахилгааны залгуур, утсыг хамгаалах;
🧴 Эм, ахуйн химийн бодисыг цоожтой шүүгээнд хадгалах;
🪟 Цонх, тагтыг хамгаалалтын түгжээтэй болгох;
🍽️ Жижиг зүйлсийг аманд хийхээс сэргийлэх;
🛁 Хүүхдийг усанд ганцааранг нь орхихгүй байх.
21/06/2026
ҮНДЭСНИЙ ЗУСЛАН ЦУГЛАРАЛТ ⛺🔥🌿✨
МУЗН-ийн 7 зарчмын нэг болох “Энэрэнгүй” зарчмын хүрээнд
“Эх дэлхийнхээ энх тайвны төлөө энэрэнгүй үйлсийн талд зогсоцгооё” уриан дор зохион байгуулагдсан Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний Үндэсний зуслан цугларалт амжилттай болж өндөрлөлөө. 🤝💚
Зуслан цугларалтын хугацаанд хүүхэд, залуучууд нөхөрлөлөө бэхжүүлж, мэдлэг чадвараа хөгжүүлэн, байгаль дэлхийдээ ээлтэй, энэрэнгүй үйлсийн төлөө нэгдэн оролцлоо. 🌍✨
Арга хэмжээнд оролцсон 21 аймаг, 9 дүүргийн Улаан загалмайн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний гишүүд, зохион байгуулагчид, сайн дурын идэвхтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн биднийг халуун дотноор хүлээн авч, хамтран ажилласан Олон улсын хүүхдийн найрамдал зуслангийн хамт олондоо баярлалаа. ❤️
#ҮндэснийЗусланЦугларалт #ЭнэрэнгүйНайзБайя #МУЗН #ЭнхТайвныТөлөө
17/06/2026
📢 ҮНДЭСНИЙ ЗУСЛАН ЦУГЛАРАЛТЫН 3-р ЭЭЛЖ⛺🔥 🌿✨
МУЗН-ийн 7 зарчмын нэг болох “Энэрэнгүй” зарчмын хүрээнд
“Эх дэлхийнхээ энх тайвны төлөө энэрэнгүй үйлсийн талд зогсоцгооё” уриан дор зохион байгуулагдсан зуслан цугларалтын 3 дугаар ээлж амжилттай болж өндөрлөлөө. ❤️
Өнөөдрийн хөтөлбөрийн хүрээнд амрагч хүүхдүүд “Сониучхан байгалийн аялал” хөтөлбөрт хамрагдаж, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх дэлхийдээ ээлтэй хандлагыг төлөвшүүлэх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ. 🌱🌍
Мөн Онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг олгох үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхдүүд гамшгийн үед бэлэн байх чадвараа хөгжүүлэн, гамшгийн карт болон VR төхөөрөмж ашиглан сонирхолтой, үр дүнтэй байдлаар туршлага хуримтлууллаа. 🚨🧯🥽
Ийнхүү зуслангийн 3 дугаар ээлж мэдлэг, туршлага, нөхөрлөл, дурсамжаар дүүрэн амжилттай өндөрлөлөө. 🙌💫
#ЗусланЦугларалт #Энэрэнгүй #СониучханБайгалийнАялал #ГамшгийнЭрсдэл #БэлэнБай
16/06/2026
🌿 Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний Үндэсний зуслан цугларалт эхэллээ 🌿
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний Үндэсний зуслан цугларалтын нээлт амжилттай боллоо. 🎉
“ЭНЭРЭНГҮЙ” нэрийн дор зохион байгуулагдаж буй тус зусланд МУЗН-ийн удирдлагууд, дунд шатны хороодын төлөөлөл болон Хүүхэд, залуучуудын хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүд оролцов. 🤝
Зуслан нь нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хүүхэд, залуучуудыг хамруулан зохион байгуулагдаж байгаа бөгөөд хүмүүнлэг, энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, сайн дурын үйл ажиллагаанд оролцуулах, нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. ❤️🌟
Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/Chingeltei Red Cross YouthSukhbaatar Red Cross Youth