26/06/2026
🇲🇳🇰🇷 "SGG frend"компани “I’M WORLD” 18 дахь удаагийн "Бүтээлчээр хөгжүүлье” олон улсын сургалтыг амжилттай зохион байгуулж байна . Сургалт БНСУ-ын Инчеон хотод “THE K-BOLT” төв компанид 2026.06.22~2026.06.28-ны өдрүүдэд болж байна.
ЭНЭ УДААГИЙН СУРГАЛТАД:
📕Сүхбаатар дүүргийн насан туршийн суралцахуйн төв
📕Баянзүрх дүүргийн насан туршийн суралцахуйн төв
📕Өвөрхангай аймгийн насан туршийн суралцахуйн төв
📕МУБИС-ийн лицей сургууль, Орхон Хасу сургууль, Харумафүжи 3, Сант сургууль
📚 Улаанбаатар Төмөр Замын хүүхдийн сектор
📚 Төмөр замын 178,179,180, 236 дугаар цэцэрлэг
📚 Нийслэлийн хүүхдийн 11,39,62, 308 дугаар цэцэрлэг
📚 Налайх дүүргийн 208, 213 дугаар цэцэрлэг
📚 “Орчлон” Цэцэрлэг
📚Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 3,11 дүгээр цэцэрлэг
📚 Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын цэцэрлэг
📚Говьсүмбэр аймгийн 5 дугаар цэцэрлэг
📚 Дархан-Уул аймгийн 26 дугаар цэцэрлэг
📚 Орхон аймгийн 25 дугаар цэцэрлэг
📚Хэнтий аймгийн 11 дүгээр цэцэрлэг, Баян-Адарга сумын цэцэрлэг
📚 Сэлэнгэ аймгийн Сант сумын 1 дүгээр цэцэрлэгүүдийн удирдлага багш нарын төлөөлөл нийт 64 хүн оролцож байна.
📕I’M WORLD”ОЛОН УЛСЫН СУРГАЛТ НЬ:
Боловсролын салбарын багш, удирдах ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх, орчин үеийн STEAM боловсрол, хиймэл оюун ухаан, робот техник болон AR/VR технологид суурилсан сургалтын шинэ арга зүйтэй танилцуулах, туршлага солилцох, бүтээлч сэтгэлгээг дэмжихэд оршино.
Мөн хүүхэд бүрийг дэлхийд өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэн болгон төлөвшүүлэх боловсролын чанарыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.
ЭНЭ УДААГИЙН СУРГАЛТААР:
👨🎓”The K-bolt” ХХК захирал ноён Jae Cheol Kim I’m world брэндийн STEAM сургалтын хэрэглэгдэхүүн, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ бүтээгдэхүүнүүдийн танилцуулга
👨🎓МУБИС, БОСС-ийн багш “SGG Frend”ХХК зөвлөх багш доктор Д.Үүрийнтуяа “STEAM боловсрол ба суралцахуй" лекц
👩🎓Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн, “SGG Frend” ХХК-ийн зөвлөх
багш З. Болормаа “Бага насны хүүхдийн суралцахуй” лекц
👩🎓”AI Content ikong Studio” захирал ноён Jaeseong Lee ухаалаг дэлгэц, AR/VR технологийг СӨБ-д хэрэглэх нь дадлага ажил
👩🎓”Киримио” ХХК-ын захирал ноён Lee Song “Ухаалаг кодинг блог” дадлага ажил дээр суурилсан сургалт
👩🎓”AI Content ikong Studio” захирал ноён Jaeseong Lee ухаалаг дэлгэц, AR/VR технологийг СӨБ-д хэрэглэх нь дадлага ажил
👩🎓🤝Энэхүү сургалтад оролцож бидний ажлыг үргэлж дэмжин ажилладаг та бүхэндээ талархал илэрхийлж, Монголын ирээдүй болсон хүүхдүүдийг дэлхийд өрсөлдөх боловсон хүчин бэлтгэх агуу их үйлст нь амжилт хүсье! 👏👏👏