OBMOO:Сонирхолтой Япон хэл

OBMOO:Сонирхолтой Япон хэл

Share

Обмоо нь энэхүү хуудсаараа дамжуулан Япон хэл сурахыг

Photos from OBMOO:Сонирхолтой Япон хэл's post 01/10/2021

☀️おはようございます。
Өнөөдрийн шинэ үгийн хичээлээр хүнсний бүтээгдэхүүний өргөн хэрэглэдэг үг хэллэгийг орууллаа.
Дараагын шинэ үгээр дахин уулзацгаая👍.

Photos from OBMOO:Сонирхолтой Япон хэл's post 27/09/2021

おはようございます。
Та нартайгаа удаан уулзаж чадсангүй уучлаарай.
Энэ удаагын шинэ үг:
Хорхойны🦟🦗 хэллэгийн талаар орууллаа.
Дараагын шинэ үгийн хичээлээр дахин уулзацгаая😄.

NAT-TEST MONGOLIA 13/09/2021

Япон хэлний шалгалт

Япон хэлний түвшин тогтоох шалгалт JLPT, J-TEST, NAT-TEST-үүдийн ялгаа болон анхаарах зүйлс.

Сүүлийн жилүүдэд япон хэл сонирхон судалж буй хүмүүсийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор шалгалт өгөгчдийн тоо ч нэмэгдэж байна. Мөн түвшин тогтоох шалгалтуудын ялгаа болон онцлогийн талаар асуусан хүмүүс ч их болсон учраас өнөөдрийн мэдээгээрээ та бүхэндээ япон хэлний түвшин тогтоох шалгалтуудын тухай, тэдгээрийн ялгаа, шалгалт өгөхөд анхаарах зүйлсийн талаар багахан ч болов танилцуулахаар шийдлээ.

1. JLPT
N5-N1 хүртэл түвшинтэй. N5 түвшин буюу хамгийн анхан шатны шалгалт өгөхөд та ойролцоогоор 200 орчим цагийн сургалтад суусан байх шаардлагатай.

Шалгалтын хугацаа: 7-р сар, 12-р сар /2019 оноос эхлэн жилд 2 удаа явагддаг болсон/
Бүртгэлийн хугацаа: 7-р сарын шалгалтын бүртгэл 4-р сарын эхний 7 хоногт, 12-р сарын шалгалтын бүртгэл 9-р сарын эхний 7 хоногт /Шалгалтаас 3 сарын өмнө бүртгэл явагддаг учир шалгалт өгөхөөр зорьж байгаа бол бүртгэлийн хугацаанаас хоцрохгүй байхыг хүсье/
Зохион байгуулагч: Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу.
https://www.jlpt.jp/e/

2. J.Test
Түвшингийн хувьд JLPT шалгалтаас ялгаатай. Япон хэлний бодит чадварыг шалгадаг шалгалт юм.

Шалгалтын хугацаа: Жилд 6 удаа бөгөөд сондгой тоотой саруудад зохин байгуулагддаг.
Бүртгэлийн хугацаа: Шалгалт бүрийн өмнөх сард /Дэлгэрэнгүй мэдээллийг J-test Mongolia Good Luck хаягаас авна уу/
F-G түвшин:Япон хэлийг 150 цаг үзсэн хүмүүст зориулсан
D–Е түвшин:Япон хэлийг 300 цагаас дээш цаг үзсэн хүмүүст зориулсан
A-C түвшин:Япон хэлийг 500 цагаас дээш цаг үзсэн хүмүүс болон Бизнесийн харилцан ярианы ур чадвар ба тухайн үндсэн мэдлэгийг тогтоох шалгалт.
Зохион байгуулагч: Монгол дахь J.TEST алба.
http://mon.jtest.mn/

3. NAT-Test
5Q-1Q гэсэн түвшинтэй. JLPT шалгалттай ойролцоо гэж хэлж болно.

Шалгалтын хугацаа: Жилд 6 удаа бөгөөд тэгш тоотой саруудад зохин байгуулагддаг.
Бүртгэлийн хугацаа: Шалгалт бүрийн өмнөх сард
Зохион байгуулагч: NAT Тест Монгол
http://ulaanbaatar-nattest.aikgroup.net/

4. Шалгалт өгөхөд анхаарах зүйл

4.1. Бүртгүүлэх
Шалгалт тус бүрийн бүртгэлийн хугацааг нягтлан аль болох эртхэн бүртгүүлэх. Бүртгэлийн сүүлийн өдөр бүртгүүлэх хүмүүс эрс ихэсдэг учир бүртгэлийн цагаас хоцрох тохиолдол байдаг.
Бүртгүүлэхдээ бичиг баримт /иргэний үнэмлэх, гадаад паспорт/ , бүртгэлийн хураамж авч очих.
4.2. Шалгалтын өдөр
Шалгалтын өдөр болохоос өмнө, шалгалтын байраа нягтлах.
Бүртгэлийн дугаараар хаана шалгалт өгөхөө шалгаарай. Шалгалтын өдөр аль болох эртхэн шалгалтын байранд ирэх. Иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудсаа мартав аа.
4.3. Хувийн бэлтгэл
Мэдээж харандаа баллуураа бэлдэх. Шалгалтын зохион байгуулах комиссоос харандаа баллуур бэлдэх ч, өөрийн бичиж дассан харандаагаар шалгалт өгөх нь цаг хугацааг бага ч гэсэн хэмнэх болов уу. Мөн аль болох үзүүрлэдэг харандаа хэрэглээрэй. 0.5-ын харандаа нь зөв хариултаа будах явцад хугараад байдаг талтай. Тийм учраас цаг хугацаа их зарцуулж магадгүй.
4.4. Хариултын хуудас бөглөх заавар
Ялангуяа анх удаа шалгалт өгөх хүмүүс мэдэхгүйгээсээ болоод хариултын хуудсаа буруу бөглөөд байдаг.
Хүмүүсийн хамгийн их алдаа гаргадаг хэсэг нь нэрээ бичих. Бичмэл том фонт юм уу, жижиг үсгээр бичээд байдаг. Овог нэрээ бичихдээ латин үсгийн дармал том фонтоор бичээрэй.
4.5. Дасгалын заавар
Шалгалт өгөхөөсөө өмнө тухайн шалгалтын жишиг даалгавруудыг ядаж нэг удаа хийж үзэх. Шалгалтын дундуур заавраа ойлгохгүй, яаж зөв хариултаа олохоо мэдэхгүй байна гэсэн хүмүүс их байдаг. Энэ нь шалгалтын цагаас маш их хороодог бөгөөд дараа дараагийн дасгалуудаа хийх цаггүй болгочихдог. Мөн цагтаа амжихгүй тохиолдол ч их байдаг. Жишиг даалгавар хийх үедээ цагаа хэрхэн хуваарилахаа мэдээд авчих хэрэгтэй.

Source: Монгол Японы төв

NAT-TEST MONGOLIA NAT,Manalsuren,Ch.Manalsuren

О.Билгүүн: Хэл сурах авьяас гэж байдаггүй. Хувь хүний хичээл зүтгэл, өөрөө өөрийгөө ялан дийлэх л асуудал 03/09/2021

Их гоё яриа болсон байна. Бүгдээрээ сонирхоод үзээрэй.

О.Билгүүн: Хэл сурах авьяас гэж байдаггүй. Хувь хүний хичээл зүтгэл, өөрөө өөрийгөө ялан дийлэх л асуудал Англи хэлийг хэрхэн үр дүнтэй суралцах талаар “Bilgunns” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, багш О.Билгүүнтэй ярилцлаа.

03/09/2021

Бүртгэлийн сүүлийн өдөр. Шалгалт өгөх хүмүүс амжиж бүртгүүлээрэй.

02/09/2021

Тун удахгүй N1 болон N2-ын Дүрмийн цахим хичээл маань эхэлнэ. Шалтгалт хүртэл хамтдаа хичээцгээе.

JPLT | Mongolia, Ulaanbaatar 02/09/2021

☀Амралтын өдрийн өглөөний мэнд.
Япон хэлний JLPT буюу түвшин тогтоох шалгалтын бүртгэл өнөөдөр маргааш бүртгээд дуусах гэж банйа.
Бүртгүүлж амжаагүй хүмүүс маань амжиж бүртгүүлээрэй.
https://jlpt.mn/ сайт руу ороод бүртгүүлэх боломжтой.

Онлайн бүртгэл / オンライン受付
Бүртгэл: 2021-08-30 нээгдэж 2021-09-03 хаагдана.
申請期間:2021年08月30日開始,2021年09月03日終了

Шалгалт: 2021-12-05 явагдана.
試験日:2021年12月05日

Төлбөр:
N1 ~ 70000 ₮
N2 ~ 70000 ₮
N3 ~ 65000 ₮
N4 ~ 55000 ₮
N5 ~ 55000 ₮

💪Бүгдэд нь амжилт хүсэе.

JPLT | Mongolia, Ulaanbaatar Updates and statistics

JPLT | Mongolia, Ulaanbaatar 21/08/2021

☀Амралтын өдрийн өглөөний мэнд.
Япон хэлний JLPT буюу түвшин тогтоох шалгалтын бүртгэл удахгүй эхлэх гэж байна.
Бүртгэл 5-хан хоног үргэлжлэх тул шалгалт өгөх хүмүүс амжиж бүртгүүлээрэй.
https://jlpt.mn/ сайт руу ороод бүртгүүлэх боломжтой.

Онлайн бүртгэл / オンライン受付
Бүртгэл: 2021-08-30 нээгдэж 2021-09-03 хаагдана.
申請期間:2021年08月30日開始,2021年09月03日終了

Шалгалт: 2021-12-05 явагдана.
試験日:2021年12月05日

Төлбөр:
N1 ~ 70000 ₮
N2 ~ 70000 ₮
N3 ~ 65000 ₮
N4 ~ 55000 ₮
N5 ~ 55000 ₮

💪Бүгдэд нь амжилт хүсэе.

JPLT | Mongolia, Ulaanbaatar Updates and statistics

Photos from OBMOO:Сонирхолтой Япон хэл's post 19/08/2021

🍀Өдрийн мэнд.
Өнөөдрийн шинэ мэдлэгээр Анхан шатанд идэвхтэй хэрэглэгддэг үйл үгсээс цөөн тооны хэдэн үгийг орууллаа.
🌟Мэдлэгтээ хувь нэмэр оруулаарай.
💪Бүгдэд нь амжилт хүсэе.

19/08/2021

☀Өглөөний мэнд.
Япон хэлний J-test-ийн 9-р сарын дахь удаагын 158 шалгалтын бүртгэл өнөөдөр, маргааш 2 өдөр бүртгээд хаагдах гэж байна.
🍀Шалгалт өгөхыг зорьж байгаа бүртгүүлж амжаагүй хүмүүс амжиж бүртгүүлээрэй.
✅Шалгал: 2021 оны 09 сарын 12 өдөр /Ням гаригт/
✅Бүртгэх хугацаа: 2021 оны 8 сарын 09 өдрөөс 08 сарын 20 өдрүүдэд бүртгэнэ.
✅Түвшин: A-C, D-E, F-G
✅Бүх түвшин 60,000 төгрөг
✅Бүртгэх цаг: 11:00 ~ 17:00
(Үдийн амралт 13:00 ~ 13:30)
Мэдээлэл Технологийн Үндэсний Парк 1 давхар 113 тоотод бүртгэлийг авч байна.
✅Банкны нэр: ХААН БАНК
✅Дансны дугаар: 5009883739
✅Дансны нэр: Жэй тест монголиа оффис
※Гүйлгээний утга: Овог нэр, регистерийн дугаар, утасны дугаар, өгөх түвшнээ тодорхой бичнэ үү.

Photos from OBMOO:Сонирхолтой Япон хэл's post 16/08/2021

☀️おはようございます。
✅Өнөөдрийн шинэ мэдлэг.
Далай тэнгисийн амьтадын нэршилээс орууллаа.
🌟Дараагын мэдлэгээр уулзацгаая.

15/08/2021

Маргааш эхлэх Япон хэлний Үсгийн сургалтын бүртгэл явагдаж байна.
Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
✅Япон хэл сонирхогч болон сурахыг зорьж байгаа хүмүүсдээ зориулсан анхан шатны🔰Япон хэлний Үсгийн сургалт маань 8-р сарын 16-с эхлэх гэж байна.
✅Сургалт эхлэх: 8/16-с эхэлнэ.
✅Хүссэн цагтаа суралцах боломжтой.
✅Сургалтын хугацаа: 2 долоо хоног.
✅Сургалтын төлбөр: 19,900 төг.
📌Хичээл видео болон файл гэсэн хэлбэрээр явагдана.
📌Долоо хоногын 1,3,5 өдрүүдэд видео хэлбэрээр орж, 2 болон 4 дэх өдөр нэмэлт файл хэлбэрээр хичээл орох болно.
📌Энэхүү 2 долоо хоногын үсгийн хичээлээр бид
🔰Хирагана/Катагана үсэг
🔰Зөөлөрсөн авиа
🔰Агшсан авиа
🔰Анхан шатны мэндчилгээ
🔰Анхан шатанд өөрийгөө танилцуулж
сурах болно.
📌Шинийг суралцаж өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийгээрэй.
📌Бүртгэлийг манай хуудасны SEND MESSAGE гэсэн хэсэгт хандаж Үсгийн сургалтын Бүртгэлт хандсанаар бүртгүүлэх боломжтой болно.
🌸Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байна.
🌸Сургалтаар уулзацгаая.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar