Modern Mommy

Modern Mommy Орчин үеийн ээж нар. Ээжүүдэд xэрэг болоx зөвлөгөө болон мэдээлэл.

6 сараас–2 настай хүүхэдтэй ээж, аавуудаас нэг юм асууя 😊Өчигдөр орой хүүхэддээ юу хийж өгөхөө яаж шийдсэн бэ?Шууд санаа...
10/08/2026

6 сараас–2 настай хүүхэдтэй ээж, аавуудаас нэг юм асууя 😊

Өчигдөр орой хүүхэддээ юу хийж өгөхөө яаж шийдсэн бэ?

Шууд санаанд орсон уу, гэрт байгаа юмаа харсан уу, Facebook/TikTok-оос жор хайсан уу, эсвэл бүр “өнөөдөр юу хийх вэ дээ” гэж хэсэг бодсон уу? 😅

Та нарынх яадаг вэ? 1–2 өгүүлбэрээр бичээд өгөөч.

20/05/2023

Шинэ төрсөн xүүxдүүдийн фактууд.

1. Шинээр төрсөн хүүхдэд нулимс байдаггүй.
Таны хүүхэд хүссэн эсвэл хэрэгтэй зүйлээ авахын тулд уйлж, хашгирах боловч онолын хувьд уйлахгүй. Шинээр төрсөн нярай хүүхэд гурван долоо хоног хүртлээ нулимс гаргах чадваргүй байдаг нь төрөх үед нулимсны суваг бүрэн хөгжөөгүйтэй холбоотой юм. Тэд нүдийг сайн тосолж, эрүүл байлгахын тулд үргэлж чийгийг бий болгодог боловч эхний 3-4 долоо хоногт зохих нулимс гардаггүй.

2. Хүүхэд төрөхдөө 300-н ястай төрдөг.
Хүүхэд насанд хүрэгчдээс бараг 50% илүү ястай төрдөг гэсэн үг юм.
Шалтгаан нь ?
Эдгээр ясны зарим нь эхний хэдэн жилд нийлж, нийт 206 болж буурдаг. Жишээлбэл, нярайн гавлын яс нь давхцдаг хэд хэдэн ястай байдаг бөгөөд тэдгээр нь хоорондоо нийлдэг фонтанелл буюу ( зөөлөн толбо) үүсгэдэг ба амьдралын эхний 18 сарын хугацаанд хамтдаа байдаг. Ясны ийм давхцал нь хүүхэд төрөх үед аарцагны хөндийгөөр амархан дамжихад тусалдаг юм.

3.Хүүхэд нэгэн зэрэг залгиж, амьсгалж чаддаг.
Хүүхдээ хооллохдоо угжаа зогсоолгүй ууж чаддагийг та анзаарсан уу? Учир нь таны хүүхэд 7 сар хүртлээ нэгэн зэрэг залгих, амьсгалах онцгой чадвартай байдаг. Хэрэв таны хүүхэд ханиад хүрвэл эсвэл хамар нь бөглөрвөл энэ өвөрмөц чадвараа алддаг тул энэ хугацаанд хооллохоос татгалзаж ууралдаг юм.

Hi Everyone. Дөнгөж төрсөн хүүхэд юу харж чадах вэ ? Дөнгөж төрсөн хүүхдийн хараа нь муу байдаг. Яагаад гэвэл гэдсэн дот...
19/05/2023

Hi Everyone.
Дөнгөж төрсөн хүүхэд юу харж чадах вэ ?
Дөнгөж төрсөн хүүхдийн хараа нь муу байдаг. Яагаад гэвэл гэдсэн дотор байхдаа тэд юм хардаггүй байсан болхоор нүдний хараа хөгжөөгүй байдаг юм.
Дөнгөж төрсөн хүүхдийн хараа 20/640 байдаг ба энэ нь насанд хүрсэн сайн хараатай хүн 640 фээтэд харах боломжтой байдаг. Тэгхээр шинэхэн мэндэлсэн үрс маань хараагүй хүнтэй адил хэмжээнд хардаг гэсэн үг юм.
Гэхдээ нярай хүүхдийн хараа маш хурдан хөгждөг ба 1 сартайд нь 20/235 харин 6 сартайд нь 20/60 болж сайжирдаг байна. Харин 3 настай хүүхэд насанд хүрсэн хүнтэй адилхан хэмжээнд харж эхэлсэн байдаг.

Гэдэсний хий гаргах массаж.1. Гараа угаах2. Хоёр гараа хоорондоо үрж дулаацуулна.3. Массаж тос түрхэж нар зөв цагийн зүү...
18/05/2023

Гэдэсний хий гаргах массаж.
1. Гараа угаах
2. Хоёр гараа хоорондоо үрж дулаацуулна.
3. Массаж тос түрхэж нар зөв цагийн зүүний дагуу иллэг хийнэ. Эхний зурагт харуулсан шиг.
Дараа нь 2 дох зурагт харуулсан шиг 2 гараа энэ байрлалд барьж байгаад доошоо болгоно. Дээшээ буцааж болохгүй. дараа нь 3 дах зурагт харуулсан шиг эрхийн хуруугаар 2 тийш болгож иллэг хийнэ. 4 дөх массаж нь I L U гэсэн 3 үсэг шиг сумны дагуу явуулна.

Нярай хүүхэд өвдөх үед хэрхэн мэдэx вэ?Нярай xүүxэд болгон өвдсөн үедээ өөр өөр үйлдэл гаргадаг.  Нярай хүүхэд өвдөж бай...
18/05/2023

Нярай хүүхэд өвдөх үед хэрхэн мэдэx вэ?

Нярай xүүxэд болгон өвдсөн үедээ өөр өөр үйлдэл гаргадаг. Нярай хүүхэд өвдөж байгаа дохио өгөхийн тулд зан болон үйлдэлийн хослолыг ашигладаг. Зарим шинж тэмдгүүд нь нярай хүүхэд өвдөхгүй байх үед тохиолдож болох боловч өвдөлттэй нярайд ихэвчлэн тоxиолдсон байдаг. Доор дурдсан шинж тэмдэгүүдийг сайн ажиглаарай.

Уйлах: Таны хүүхэд хүчтэй уйлж магадгүй. Уйлах үед дуу нь чангарж давтамж иxсэж , уйлаx нь удаан xугацаанд үргэлжлэж нэмэгддэг. Хэт их өвчтэй эсвэл дутуу төрсөн, эрч хүч багатай хүүхдүүд таагүй байсан ч чимээ иx гаргаад байдаггүй болxоор бас андуурж болоxгүй.

Нүүрний хувирал: Нялх хүүхэд нүдээ аниад , үрчлээтсэн хөмсөг зангидсан үед бие нь тухгүй байгааг илтгэж байгаа . Заримдаа эрүү нь чичирж байдаг. Жич :Амьсгалын аппарат дээр байгаа нялх хүүхэд хүртэл үүнийг хийж болно. Өвдөлтөө мэдрүүлэxийн тулд.

Булчингаа чангалаx байдал: Хүүхэд булчингаа чангалж, гараа дотогшоо атгаж , хөлөө дээш татах нь өвдөж байгаагаа илэрхийлж байгаа явдал юм. Эсвэл заримдаа бүх зүйлийг сунгана (үүнийг сэгсрэх гэж нэрлэдэг). Маш их өвдсөн нялх хүүхэд булчингийн хурцадмал байдлыг алдаж, уян хатан болдог.

Өвдөж буй хүүхдүүд ихэвчлэн цочромтгой, тайван бус, хоол идэхээс татгалзаж, унтаж чадахгүй болдог.
Эрүүл xүүxэд эрч xүчтэй xөдөлгөөн иx байдаг. бас унтаx цаг болон сэрүүн байx цаг нь адилxан байдаг.
Зарим нярай xүүxэд өвдсөн үедээ маш иx унтаж байдаг. Иx унтаж байгаа xүүxдийг заавал сэрээж мөөмлөx xэрэгтэй. Сул дорой хүүхдүүд маш чимээгүй, хөдөлгөөнгүй болдог тул.

Унтах/сэрэх хэв маяг: Өвдөж байгаа хүүхдүүд ихэвчлэн уйтгартай, бага унтдаг. Зарим нялх хүүхэд эсрэгээрээ байнга унтаж байдаг өвдсөн үедээ.

17/05/2023

Шинэхэн ээжүүдэд өгөх 10 типс.
1. Заримдаа хүүхдүүд ямар ч шалтгаангүй уйлдаг. Тийм болхоор сандрах хэрэггүй.
2. Хүүхэддээ соск өгөх нь муу биш. Үнэндээ сосконд хэд хэдэн давуу тал байдаг.
3. Хүүхдийг байнга битгий тэвэрч бай. Их тэврэх нь маш буруу.
4. Зарим хүүхдүүд сайн унтаж чададгүй. Бусад хүүхэд унтаад байна манайх унтахгүй байна гээд харьцуулалт битгий хий.
5. Хүүхэдтэйгээ хамт унтах нь тийм ч сайхан санаа биш. Хүүхдээ тусдаа унтуулж байх хэрэгтэй. Олон эрсдэлээс хамгаалж болно.
6. Тусламж авах боломж байвал санаа зоволтгүй авч бай. Анхлан төрөгч ээжүүд маань тусламж авхаас эмэгшээж байдаг энэ нь буруу юм.
7. Стрессдэх нь нормал. Уурлаж бухимдаад байна уу ? Их хурдан сэтгэл санаа солигдоод байна уу ? Санаа бүү зов. Энэ нь түр зуурийнх.
8. Вакцин. Вакцин хийлгэх нь зөв. Таны хайртай үрийг болзошгүй өвчлөлөөс хамгаалдаг. Гэхдээ ямар вакцин хийлгэж байгаагаа дандаа мэдэж байх хэрэгтэй. Вакцин хийсэн үед хүүхдийн байдал өөрчлөгддөг тул нэмэлт асаргаа хэрэгтэй.
9. Хүүхдийг гадаа гаргаж агаарлуулах нь их чухал байдаг ба хүүхдийн дархлааг дэмждэг.
10. Хүүхэд бүр ондоо байдаг тул бусад хүүхдүүдтэй харьцуулах хэрэг байхгүй. Цаг хугацаа тэвчээр хамгийн чухал юм.

Нярай болон нялх хүүхэд 5 сар хүртэлх хүүхдүүд  өлсөж байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ ? Эсвэл мөөмөндөө цадахгүй байгаа ...
17/05/2023

Нярай болон нялх хүүхэд 5 сар хүртэлх хүүхдүүд өлсөж байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ ? Эсвэл мөөмөндөө цадахгүй байгаа үед гарах шинж тэмдэгүүд.
1. Уйлах. Мэдээж нярай хүүхэд тавгүй байдалд их уйлдаг. Уйлах нь өөрийгөө илэрхийлэх тэдний үйлдэл юм.
2. Гараа амандаа хийх. Гараа хүлхэх
3. Толгойгоо хөх эсвэл лонх иддэг талруугаа эргүүлнэ. Амаа хөхөж байгаа мэт хөдөлгөнө.
4. Гараа атгасан байна.
Эдгээр шинж тэмдэгийг нярай хүүхдүүд маань өлссөн үедээ гаргадаг.

16/05/2023

Оройн мэнд. Манай пэйж-г дагаж байгаа болон лайк дарсан та бүхэндээ баярлалаа. Хүүхэд өвдөх болон зовиурлахад ээж болон аав нарт их хэцүү байдаг. Бид тэр болгонд эмнэлэг явах нь бас их хэцүү. Эмнэлэг нь оочир ихтэй хүнд сурталтай мэдхээс мэдэхгүй нь бас их байдаг. Тийм болхоор хүүхдийг аль болох эмнэлэг авч явахгүйн тулд хүүхдийг сайн асрах нь чухал юм. Хүүхдийг асрахад мөрдөгдөх хэдэн энгийн алхамыг таньд хүргэе.
1. Гараа тогтмол угаах. Хүүхдэд ойртох болгонд гар цэвэр байх ёстой.
2. Хүүхдийг хэзээ ч битгий сэгсэр. Толгой нь өвдөх магадлал ихтэй. Жоохон доргилт л хүүхдийн тархыг хөдөлгөж чадна.
3. Хүүхдийн хүзүү болон толгойг сайн суппорт хийх хэрэгтэй.
4. Зөв хооллох. 3-4 цагын зайтай хооллож байх.
Зөв байрлалд хөхүүлэх. Буруу байрлалаар хөхүүлвэл гэдсэнд хий орно.
5. Массаж иллэг хийвэл хүүхдэд маань их тухтай байх болно. яаж массаж хийхээ мэдэхгүй бол битгий хий.
6. Хүүхдийг ажиглах. Баасны өнгийг байнга ажиглах. Бас хүүхдийн халууныг шалгах.

Мэдээж хүүхдэд илт зовиур илрээд байвал эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Сайн байцгаана уу ? Нярайн зөвөлгөө өгөx Админ нь байна.Өнөөдрийн сэдэв бол Колик xүүxэд. Эxлээд колик гэж юу вэ? Колик ...
16/05/2023

Сайн байцгаана уу ? Нярайн зөвөлгөө өгөx Админ нь байна.
Өнөөдрийн сэдэв бол Колик xүүxэд. Эxлээд колик гэж юу вэ?
Колик гэдэг нь эрүүл хүүхэд тодорхой шалтгаангүйгээр маш удаан уйлxыг xэлдэг нярайн өвчин юм. Энэ нь амьдралын эхний 2-4 сартайд эхэлдэг. Колик нь ихэвчлэн гэнэт, чанга, ихэвчлэн тасралтгүй уйлдаг. Colicky нярай хүүхдийг тайвшруулахад маш хэцүү байдаг. Xэрэв хүүxэд өдөрт 3-4 цаг уйлж байвал тэр нь колик юм. Колик xэзээ ч xамаагүй эxэлж болдог иxэвчлэн нярайн үед. Таны xүүxэд коликтой гэж бодож байвал та манай чатаар орж ирж зөвлөгөө авна уу! Жич үнэ төлбөргүй.

Address

Ulaanbaatar
14077

Telephone

+97677136060

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Modern Mommy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Modern Mommy:

Shortcuts

Share