07/08/2026
Бясалгал
Цаг хугацааны явцад бид домгийн урсгалууд, шашин шүтлэгүүд дараа нь засгийн газар харин одоо корпорациудын нөлөөнд орсоор ирсэн.
Тэд ихэвчлэн биднийг бусдын сайн сайхны төлөө гэж итгүүлэн өөрсдөдөө цаг хугацаа, эрч хүчээ зориулахын ятгасаар ирсэн боловчиг үнэн хэрэгтээ бусдын төлөө гэхээс өөрсдийнхөө төлөө л зүтгүүлсэн байдаг.
Тэд биднийг халамжилна, ямар нэг хийсвэр аюулаас авран хамгаална гэж амлацгаана. Дийлэнхдээ нөгөө хийсвэр гайг л байн байн дөвийлгөөд тэгэхгүй бол ингэнэ ингэхгүй бол тэгнэ шдээ. Надтай байж л давна гэнэ.
Гэвч яг бодит байдал дээр бид бүхнээ тэдэнд зориулсны дараа өөрсдөдөө зориулах цаг хугацаа, эрч хүч аль нь ч үлддэггүй гагцхүү тэдний хийсвэр амлалт л үлддэг.
Эдгээр тогтолцоонууд биднийг эрч хүчээ үртэй адил тарьж, түүнийг мод мэт ургуулан хөгжүүлэхийг заадаг ч тэр ургасан мод нь бусдын сайн сайхны төлөө хэмээн модоо өгөхийг ятгаж эхэлдэг. Зарим тогтолцоо модноосоо цэцэг ургуулахыг зааж өгдөг ч цэцэг дэлгэрмэгц тэдгээрийг зөвхөн гоо үзэсгэлэнгийнх нь төлөө түүж, бусдад худалдахыг ч биднээр хийлгэдэг.
Харин жинхэнэ бясалгал бол бидэнд үрээ тарих, үрээ мод болгон ургуулахыг заагаад зогсохгүй өөрийн төрөлх жинхэнэ мөн чанараа алдалгүйгээр тэр үрийг цэцэглүүлэн жимс ургуулахыг ч заадаг.
Бидний мод хэдэн зуугаараа жимс ургуулдаг тул бидэнд бусадтай хуваалцах хангалттай элбэг дэлбэг байдал бий болж хүлээн авахад бэлэн хүмүүстээ өгч чадна.
Бидний ургуулсан энэ ганц модноос бусадтай хуваалцах хичнээн олон үр гарч болох билээ?
Тиймээс л бид анхдагч үрээ бусдад өгч алдах бус харин өөрөө түүнийг хөгжүүлж чадвал бусдын сайн сайхны төлөө мянга мянган үрийг хуваалцаж болно.
Энэ бол жинхэнэ бясалгалын зам.
Хэрэв ийм төрлийн бясалгал, эрч хүч, ухамсрын талаарх ойлголтыг илүү гүнзгий судлахыг хүсвэл миний бэлтгэсэн 100 гаруй хичээлийг эндээс үзээрэй.
Анхан шатнаас дунд шатны бясалгалын техникүүд өдөр тутамдаа шууд ашиглах боломжтой.