Insider Briefs

Insider Briefs

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Insider Briefs, Education, Chingvvnjaw street, Ulaanbaatar.

19/02/2022
17/02/2022

МОНГОЛЫН БАЯЛАГ 330

Photos from Insider Briefs's post 19/11/2021


#Цасанширхэгдавтагддагуу?

1885 онд Америкийн эрдэмтэн Wilson Bentley микроскопоор анх цасан ширхэгийг дурандсанаас хойш түүндээ дурлаж бүтэн 50 жил судалсан гэдэг.
Цасан ширхэг нь 6 талт тастаас бүтэх бөгөөд температураас хамаарч хэлбэр дүрс нь мөн өөрчлөгддөг байна. Хэлбэр нь давтагддаг уу гэж үү? Бараг л боломжгүй гэнэ.
Усны молекул нь шингэн үедээ маш идэвхитэй хөдөлгөөнтэй байдаг. Тэд хэдэн арван саяаараа байх бөгөөд хасах температурт хөдөлгөөн нь удааширч ирдэг. Тиймээс тэр олон молекулууд яг ижил хөдөлгөөнөөр хөдөлж хөлдөх боломжгүй байна. Энэ цасан ширхэгүүд үнэхээр гоё биш гэж үү?

. 🇲🇳🇲🇳🇲🇳

Photos from Insider Briefs's post 14/11/2021


#БАГАГАЗРЫНЧУЛУУ

Бага газрын чулуу Дундговь аймгийн нутаг дэвсгэрт орших бөгөөд далайн түвшнээс дээш 1768 м өндөр өргөгдсөн юм. Дундговь аймгийн төвд Улаанбаатар хотоос 230 км зайд оршдог. Өндөр уулгүй, эргэн тойрон талархаг газраар хүрээлэгдсэн 300 орчим ам дөрвөлжин талбай бүхий хад, чулуутай уулын тогтоц юм. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээс дээш 1768 метр өргөгдсөн Тахилгын Хавцал. Өрж тавьсан мэт харагдах боржин чулуугаар бүрхэгдсэн уулуудын дундуур хөндий тал, хөндийд уулаас эх авсан булаг, рашаан урсдаг байжээ.
Бага Газрын Чулууны уулын ам, хөндийд Жаргалантын агуй, Сөдөтийн ам, Нүдний рашаан, Гэр хад гэх мэт жуулчдын сонирхлыг татах олон газар бий. Бага Газрын Чулууны зүүн өмнөдөд Гэр хад хэмээх жижгэвтэр хадан дээр хүрлийн үеийн хадны сүг зураг бий. Янгир, нум сум, хүн, нохойтой төстэй жижгэвтэр амьтныг сийлбэрлэн үлдээсэн байдаг. Түүнээс холгүй өөр нэг хаданд хоёр бугыг дүрсэлсэн байх бөгөөд 170 см урт, 90 см-ийн өргөнтэй энэ зураг аймгийн хэмжээнд томоохон олдворт тооцогддог.
Бага Газрын Чулууны их хөндийн зүүн хойд төвд жижгэвтэр чулуун толгодын ёроолд Жаргалантын агуй бий. Чулуун хадны доогуур хурын ус урсдаг 2 метр орчим голчтой том амтай, эгц доош гүнзгийрсэн энэ агуй 18 метр үргэлжилдэг. Энэ нутагт ганц ямаатай хөгшин суудаг байгаад ямаа нь агуй руу орж алга болсон тул араас нь орж, дахин эргэж гарч ирээгүй. Агуйд дахин хүн оруулахгүйн тулд 3 метр орчмын нарийхан хэсэгт таглаж битүү болгосон гэж ярьдаг. Агуйн эргэн тойрон гүйлс ургадаг, хавар зуны цагт цэцэглэсэн байхдаа маш сайхан харагддаг.
Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг. Бага газрын чулуунд Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.
Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь сонирхол татна.
Сөдөтийн аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэжээ. Эл амны чулуун хавцал дунд ургасан улиасан төгөлийн дунд 300 гаруй жилийн өмнө хоёр лам даяанчлан сууж, тус тусын гэрийг барихдаа уулын бяцхан горхийг гэрийнхээ дундуур урсаж байхаар байрлуулж, гэрээсээ гаралгүй ус авч цай хоолоо зэхдэг байжээ. Лам нарыг өөд болоход нь туурвисан бүтээлүүдтэй нь зэрэгцүүлэн эл хавьд бунхалсан ажээ. Сөдөтийн аманд нэгэн хийдийн туурь байх бөгөөд түүнийг Ловончамбын хийд гэдэг. Мэргэн мөр хэмээн алдаршсан цорж лам бясалгал хийх үүднээс эл сүмийг бариулсан гэдэг. Хожим XX зууны эхэн үед шарын урсгалын төлөөлөгч, эрдэмтэн лам Зава Дамдин хэсэг суурьшин бүтээл туурвиж байжээ.
Жаргалантын агуй нь Сөдөтийн амнаас 1 км зайд оршдог, 18 метр урт агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явна.
Нүдний рашаан нь Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд оршдог. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ.
Тахилгын хавцал нь Бага газрын чулууны ноён оргил бөгөөд д.т.д 1768 метр өндөр. Сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчдэг.
Дунд шандын аманд баруунаас зүүн тийш чиглэлтэй 64 хүннү булш нэг доор байдаг. 1989 онд Монгол-Унгар-Зөвлөлтийн хамтарсан баг малтан шинжилжээ. Булш хоорондын зай харилцан адилгүй байдаг. Малтлагын явцад нумны гичир, ясан наалт, бүсний хүрэл арал, хазаарын төмөр амгай, долгио хээтэй ваарны хагархай зэрэг эд өлгийн зүйлс олджээ.
🇲🇳🇲🇳🇲🇳

Photos from Insider Briefs's post 10/11/2021

🇲🇳🇲🇳🇲🇳
#ӨВГӨНСУВАРГА

19-р зууны Монголын их соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа 1823 онд Өвөрбаясгалант Хамарын хийддээ эх болсон зургаан зүйл хамаг амьтныг цөвүүн цагийн гэм нүгэл, осол аюулаас хамгаалах хийгээд Монгол Улсын тусгаар тогтнол, мандал бадралын тухайд газар орныг тэтгэх их суварга бүтээсэн нь хол ойрын эргэлчин мөргөлчин бүгдийн сэтгэлийг баясгах, сүжгийг аривжуулах шүтээн болон цогцолж байжээ.
Анх тус суваргын өндөр нь 15 жан (алд ), өргөн нь 15 жан хэмжээтэй бүтээсэн бөгөөд жил жилийн цагаан сараар элдэв дарцаг, хадаг зэргээр чимж, бурхадын дүр хийморийн бэлгэдлийг байрлуулан тусгай зан үйл гүйцэтгэдэг байжээ.Өвгөн суварга нь 115 жилийн дараа 1938 онд Хамарын хийдийг нураахад эвдэгдэн нурсан юм. 1990 оноос тус хийдийг сэргээж хурал номын хурж, хийдийн дурсгалуудыг сүсэгтэн олны дэмжлгээр дахин бүтээн цогцлоож байв. Эдүүгээ сэргээн босгосон Өвгөн суваргын өндөр нь 32м, суурийн голч нь 32м бөгөөд тал талдаа язгуурын таван бурханы дүр бүхий монгол гэр хэлбэртэй, дээд цамхаг нь төмөр хийцтэй, оройдоо монгол түмний шүтээн соёмботой, доод суурийн хэсэгтээ баатар дагинасын дүр бүхий чулуун сийлбэр ханатай, олон бүтээлчин бодьсадва нарын дүрийг залсан мөргөлийн танхимтай их шүтээн юм. Монгоын анхдугаар дүрийн өндөр гэгээн Занабазарын намтар түүхээ, түүний гүн бясалгалын агаарт бүх монголчуудын амин шим нэгдэн хураагдаж, улмаар бурханы номын лугаа хагацалгүй явахын бэлэгдэл болж өөрөө аяндаа тодорсон тул “Соёмбо ” хэмээн нэрийдэх болжээ.
🇲🇳🇲🇳🇲🇳

Photos from Insider Briefs's post 07/11/2021


#Андлалынхөшөө

1177 оны гал тахиа жил, шаргатай найман адуугаа, дээрэмчдээс амь тэмцэлдэн буцаан авахад сэтгэл, хүч нэгтгэж нөхөр болон тусалсан Наху баяны хөвүүн Боорчитой, Есүхэйн хөвүүн Тэмүжин үл мартагдах үгийг хэлэлцэж нөхрийн тангаргийг ёсолсноор энэ хоёр хүмүн, хүн төрөлхтний түүхнээ Их Монголын амар амгалан хэмээн алдаршсан шударга ёс, амар амгалангаар засагласан төрт ёсыг евразийн уудам өргөн нутагт тогтоож, таван өнгө есөн хэлийн үндэстнүүдийг гар газар хөл хөсөр жаргаасан гайхамшигт түүхийг бүтээн нөхөрлөцгөөжээ.
Энэ агуу нөхөрлөлийн түүх эхэлсэн энэхүү газрыг Хөхүүрийн хөндийн эх, Дэлгэр өлзийт хайрхан хэмээх амой.


Нар сараа барин тангараглая
Няцаж буцснаа харван алья
Нэгэн эцгийн хөвгүүд мэт
Найртай сайхан явцгаая
Хураая хураая хураая
Авсан амнаасаа буцаж
Тавьсан тангарагаасаа няцвал
Атга яс минь хэмхрэг
Аяга цус минь асгараг
Хураая хураая хураая
🇲🇳🇲🇳🇲🇳

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Culinary Team

Attire

Telephone

Website

Address


Chingvvnjaw Street
Ulaanbaatar