Налайх дүүргийн Насан туршийн Суралцахуйн төв

Налайх дүүргийн Насан туршийн Суралцахуйн төв Амьдрах ухаан, карьер хөгжил
Ажлын байран дээрх ур чадвар
Тогтвортой хөгжлийн сургалтуудыг хэрэгжүүлэгч

Дэлхийд ганцхан Монгол наадмаарааДэнж хотойтол сайхан наадаарай🇲🇳🇲🇳🇲🇳Дүүргийн баяр наадмын өдрүүдэд манай хамт олон Шага...
10/07/2026

Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай🇲🇳🇲🇳🇲🇳

Дүүргийн баяр наадмын өдрүүдэд манай хамт олон Шагайн харваан комисст баг бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

ҮСЧНИЙ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНАНалайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй ...
06/07/2026

ҮСЧНИЙ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх зорилгоор 30 хоногийн үсчний мэргэжлийн сургалт 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн амжилттай зохион байгуулагдаж байна.

Сургалтыг мэргэжлийн багш М.Нандин-Эрдэнэ удирдан явуулж байгаа бөгөөд оролцогчид үс засалтын онол, практикийн мэдлэг, ур чадварыг үе шаттайгаар эзэмшиж, өдөр тутмын үйлчилгээнд шаардлагатай арга барилыг суралцаж байна.

Сургалтын хуваарь:

Даваа, Лхагва, Баасан гараг

10:00–14:00 цаг

Энэхүү сургалт нь иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх, цаашид бие даан ажиллах болон ажлын байранд зуучлагдах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Суралцагчдадаа амжилт хүсэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

23/06/2026
СУРАЛЦАГЧ АХМАДУУД💡Ахмадын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр 6-р хорооны ахмадуудад сургалт зохион байгууллаа👏...
19/06/2026

СУРАЛЦАГЧ АХМАДУУД💡

Ахмадын хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр 6-р хорооны ахмадуудад сургалт зохион байгууллаа👏

👩‍💻Сургалтыг Хувь хүний хөгжлийн сургалт хариуцсан менежер З.Баасансүрэн “Талархал ба тархины хүч” сэдвээр зохион байгууллаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд Ахмадын хорооны дарга Тунгалаг ахмадын өндөр наслалтыг дэмжих хуулийн танилцуулга, эмч Алтанцэцэг эрүүл амьдрах ухаан сэдвээр 4 багц сургалтууд мөн явагдлаа💡

“Хууль зүйн туслалцааны төв” иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуул...
15/06/2026

“Хууль зүйн туслалцааны төв” иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн зөвлөгөө мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор “Хуульч AI” мобайл аппликейшныг нэвтрүүллээ. Та доорх QR кодыг уншуулж, шаардлагатай мэдээллээ авна уу.

https://youtu.be/FOCy0pptqyE?feature=shared

ЗАМ ТЭЭВРИЙН ГЭМТ ХЭРЭГ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАЙРТАЙ ҮРСЭЭ ХАМГААЛЪЯ.
12/06/2026

ЗАМ ТЭЭВРИЙН ГЭМТ ХЭРЭГ, БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС ХАЙРТАЙ ҮРСЭЭ ХАМГААЛЪЯ.

Enjoy the videos and music you love, upload original content, and share it all with friends, family, and the world on YouTube.

ЭРТЭЧ ХАМТ ОЛОН💡Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс“Налайх-Шинэ хотын суралцагч иргэд” хөтөлбөрийн хүрээнд тус хэлтс...
09/06/2026

ЭРТЭЧ ХАМТ ОЛОН💡Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

“Налайх-Шинэ хотын суралцагч иргэд” хөтөлбөрийн хүрээнд тус хэлтсийн хамт олон манай төвтэй хамтран ажиллаж Хувь хүний хөгжлийн багц сургалтад 3 удаа хамрагдлаа👏

Эртэч хамт олон гэж тодорхойлсны учир гэвэл тус хэлтэс нь иргэдэд чиглэсэн бүртгэл мэдээллийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор хамт олны хөгжлийн сургалтаа өглөө 08:00 цагт захиалсан нь онцлогтой байлаа.

Захиалгын дагуу "Багийн гишүүдийн ялгаатай байдлын үнэ цэн", "Талархал ба тархины хүч", "Эрүүл амьдралын хэв маяг", "Харилцаа" зэрэг сэдвүүдээр багш, менежерүүд сургалтыг зохион байгууллаа.

Иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхийн зэрэгцээ дотооддоо зохион байгуулалт хийж, хүний нөөцөө чадавхжуулахад анхаарч, суралцахуйг дэмжин ажилладаг танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье👏👏👏

🔔АХМАД ТӨГСӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЛАА👏👏👏Налайх дүүргийн 1 дүгээр10 жилийн сургуулийг 1986 онд төгссөн ахмад төгсөгчдийн 40 жил...
05/06/2026

🔔АХМАД ТӨГСӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЛАА👏👏👏

Налайх дүүргийн 1 дүгээр10 жилийн сургуулийг 1986 онд төгссөн ахмад төгсөгчдийн 40 жилийн ойн баярыг тохиолдуулан, тэдний залуу насны нандин дурсамжийг төрөлх сургуулийнх нь байранд түүхийг бүтээлцсэн ахмад багш, ахмад төгсөгчдийг хүлээн авлаа

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Налайх дүүргийн Насан туршийн Суралцахуйн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Налайх дүүргийн Насан туршийн Суралцахуйн төв:

Shortcuts

Share