Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 115-р сургууль

Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 115-р сургууль

Share

Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 115-р сургуу?

16/10/2023
Photos from Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 115-р сургууль's post 15/06/2023

ЭЕШ өгч байгаа сурагчдадаа амжилт хүсье.

02/06/2023



Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр бүл, үр хүүхдэд учирч болзошгүй аливаа эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, түүнээс хамгаалах үүднээс эцэг эхчүүд та бүхэндээ хандаж, дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргүүлж байна.

👨🏻‍💻👩🏻‍💻Хүүхдийг цахим гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалан хувийн мэдээлэлд нь аюулгүйн тохиргоо хийж, орон зайд нь хэт халдахгүй хүндэтгэлтэйгээр хяналт тавих;

🫂🫂Цахим орчинд зөвхөн өөрийн таньдаг хүмүүстэй найзлахыг анхааруулж, тэдний харилцаанд нь хяналт тавих;

🆘🆘Хүүхэд хувийн нууцаа алдах, үе тэнгийнхний дээрэлхэлт дарамтад өртөхөөс урьдчилан сэргийлж, энэ тохиолдолд хаана хэнд хандах, ямар арга хэмжээ авах талаар ярилцаж, тусламж хэрэгтэй үед ямагт туслахаа хэлж ойлгуулах;

🖥️📱Хүүхдийн зурагт, гар утас зэрэг дэлгэцийн хэрэглээг хязгаарлаж, ухаалаг төхөөрөмжийн тохиргоог идэвхжүүлэх, тэдний насны онцлогт тохируулан тодорхой хугацаанд үзүүлж хэвшүүлэх;

🎻⛹🏻Амьд харилцааг эрхэмлэн хүүхдэдээ тогтмол, чанартай цаг гаргах, сэтгэл зүйн хэрэгцээг хангах, хүүхдэд ээлтэй, таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд анхаарах;

📚🔬Цахим хэрэглээг орлох сонирхолтой, дуртай зүйлсийг дэмжин эрэлхийлэх, хүүхдийн бүтээлч хандлагыг хөгжүүлэх;

31/05/2023

📌ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД...

👶👧Баярын өдөр хүүхдээ хувцаслахдаа цаг агаарын мэдээг нягтлаарай. Хүүхдийн бие барьсан, нийлэг материалтай, хөдөлгөөнд нь саад болохуйц хувцас өмсгөхгүй байхад анхаараарай.

🎁🍭Худалдааны төвийн боож бэлдсэн бэлгийг сонгохдоо бүтээгдэхүүний хадгалах хугацааг нягталж, хүүхдэд нэг дор их хэмжээний амттан идүүлэхгүй байхад анхаараарай.

👨‍👩‍👧‍👦Олон нийтийн дунд бага насны хүүхдээ авч явахдаа анхаарлаа сайн хандуулаарай. Олуулаа яваа бол хэн нэгэндээ найдаж хүүхдээ өөрөөсөө холдуулж, анхаарлаа сулруулж болохгүй шүү.

👶👧Бага насны болон нярай хүүхдэд тоглоом сонгохдоо хэт будагтай, хурц үнэртэй, цочихоор чанга дуутай биш зэргийг шалгуур болгоорой.

🎡🎢Парк болон хүүхдийн тоглоомын газруудаар хүүхдээ тоглуулахаар шийдсэн бол аюулгүй байдлын ажилтнуудаас зөвлөгөө авч нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон тоглоомыг сонгож тоглуулаарай. Мөн хийлдэг тоглоом, завь, гулсуур гэх мэт тоглоомоор тоглуулахдаа аюулгүй байдлыг нь нягтлаарай.

🏖Хөдөө, голын эрэг хавиар баярлахаар шийдсэн бол та сонор сэрэмж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа бүү сулруулаарай. Гол ус хэчнээн гүехэн ч ойртож болохгүй гэдгийг сануулаарай.

Photos from Боловсролын үнэлгээний төв's post 26/05/2023
05/05/2023

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулагдаж буй "АСУУДАЛ ШИЙДЭЛ 2023" 9-11 ангийн сурагчдын дундах дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн 2023.05.03-04нд амжилттай зохион байгуулагдлаа.
✅Мэтгэлцээний төрөлд
Дэд байранд МАНАЙ сургуулийн
•11б ангийн сурагч П.Хулан
•11б ангийн сурагч Д. Биндэръяа
•11бангийн сурагч Х.Загдноров нарын бүрэлдэхүүнтэй "ОРГИЛ" баг шалгарлаа.
Амжилттай бэлтгэсэн багш Н.Наранбаатар, П.Алтангэрэл болон "ОРГИЛ" багийн сурагчдадаа халуун баяр хүргэж, амжилт хүсье
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА

02/05/2023

Монгол Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнээс 9г ангийн сурагч Э. Эрхэмбаяр мөнгөн медаль хүртлээ. Э. Эрхэмбаяртаа баяр хүргээд цаашдын сурлага, спортод нь өндөр амжилтыг хүсье.

02/05/2023

2023 оны 04 сарын 28-29-нд Төв аймгийн Зуун мод хотод болсон Олимпын таеквондогийн "ЭВ НЭГДЭЛ ЦОМ 2023" -д
11б ангийн сурагч Б.Анхням маань Хүрэл медаль хүртжээ.
Цааш цаашдын тэмцээн уралдаанд нь их амжилтыг хүсэж халуун баяр хүргэе ээ🥰👏👏👏

Photos from Нийслэлийн Ерөнхий боловсролын Лаборатори 115-р сургууль's post 02/05/2023

7б ангийн сурагч Мончесс академийн тамирчин охин Г. Урангоо 2023 оны Грек улсын Родост зохион байгуулагдсан Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 13 насны ангилалд "Дэд аварга" болж сайхан амжилт гаргалаа. Г. Урангоодоо баяр хүргээд цаашдын сурлага, спортод нь өндөр амжилт хүсье.
Г. УРАНГОО НЬ :
ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН - АЛТ
СУРАГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГЫН- АЛТ, МӨНГӨН МЕДАЛЬТАЙ БОЛЛОО ..........

02/05/2023

Хан-Уул дүүргийн засаг дарга Ц.Алдаржавхлангийн нэрэмжит математик, физик, химийн олимпиадад математикийн хичээлээр 12а ангийн сурагч Б.Төвшинжаргал тусгай байр. Физикийн хичээлээр 11б ангийн сурагч Г.Мөнгөнтуяа 3-р байр . Химийн хичээлээр 12б ангийн сурагч М.Ариунсэтгэл 3-р тус тус эзэллээ. Хариуцсан багш Б.Түвшинбаатар , З.Уянга, Т.Батцэцэг нартаа болон сурагчдадаа баяр хүргэе ❤️

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


ХУД 19-р хороо, туул гол гудамж
Ulaanbaatar
17061