02/10/2026
Олон улсын CIMA нийгэмлэг болон Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд нийгмийн идэвх, хичээл сурлага, манлайллаараа үе тэнгийнхнээ тэргүүлсэн ACCA/CGMA хөтөлбөрийн оюутанд жил бүр уламжлал болгон олгодог Financial Leadership Program (FLP)-ийн 2,000 GBP буюу ойролцоогоор 9.6 сая төгрөгийн тэтгэлэг-ийн эзнээр ОУНББСМИ-ийн ACCA хөтөлбөрийн III курсийн оюутан Х.Эрдэнэчимэг шалгарсныг дуулгахад таатай байна.
Х.Эрдэнэчимэг нь хичээл сурлагадаа өндөр амжилт гаргаж, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тууштай хөгжүүлэхийн зэрэгцээ тэтгэлэгт хөтөлбөрүүдэд удаа дараа амжилттай шалгарч, үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл үзүүлж буй оюутан юм.
Түүний онцлох амжилтуудаас:
СЭЗИС-ийн Шинэ элсэгчийн тэтгэлэг
СЭЗИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг
Мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, тэтгэлэгт оюутнаар удаа дараа шалгаран, сурлагын амжилтаараа онцгойрон ялгарч буй Х.Эрдэнэчимэгтээ халуун баяр хүргэе.