Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор/Selbe School

Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор/Selbe School Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор/Selbe School, Education Website, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Бээжингийн гудамж, 42-р байр, Ulaanbaatar.

OUR NEXT CHAPTEROne Vision. One Mission. Shared Values. Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын 2026–2027 оны хичээлийн ...
12/09/2026

OUR NEXT CHAPTER
One Vision. One Mission. Shared Values.

Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын 2026–2027 оны хичээлийн жилийн боловсруулсан OGSM төлөвлөгөөгөө танилцуулах өдөр.

Энэ өдөр бид хамтдаа шинэ түүхийн нэгэн хуудсыг нээж, энэ хичээлийн жилийн зорилго, зорилт, стратеги, хэмжүүрүүдээ тодорхойлон, баг бүр, багш бүр юунд анхаарч, хэрхэн ажиллах вэ гэдгээ нэг зорилгын дор уялдуулан тодорхойлж байна.
🎯 Нэг зорилго
🤝 Нэг баг
💡 Нэг чиглэл
🚀 Нэгэн зорилгын төлөө хамтдаа

Нийт багш, ажилтнууддаа ухаан бодлоо уралдуулж, бие биенээсээ суралцан, шинэ санаа, шинэ технологи, шинэ зорилгоор дүүрэн амжилт хүсье!

🍂 Намрын спорт наадам 2026 🏆VI–XII ангийн суралцагчдын Намрын спорт наадам хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, баг...
08/09/2026

🍂 Намрын спорт наадам 2026 🏆
VI–XII ангийн суралцагчдын Намрын спорт наадам хурд хүч, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа, багийн нэгдлийг сорьсон өрсөлдөөнөөр дүүрэн амжилттай болж өндөрлөлөө. 🍁🔥
Энэ жилийн спорт наадам:
🏃 100 метрийн гүйлт – хурд, тэсрэлт
🦘 Уртын харайлт – хүч, ур чадвар
🏃‍♂️🏃‍♀️ 4×100 метрийн буухиа гүйлт – хурд, уялдаа, багийн ажиллагаа
💪 Олс таталт – хүч, тэсвэр, нэгдэл
гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж, суралцагчид маань өөрсдийн ур чадвар, тэсвэр хатуужил, багийн ажиллагаагаа сорин өрсөлдлөө. 🥇🏅
✨ Тэмцээн бүр зөвхөн хэн хурдан, хэн хүчтэйг тодруулах бус нэг зорилгын төлөө хамтдаа хичээх, багийн нөхдөө дэмжих, ялалт болон ялагдлыг хүндэтгэн хүлээн авах спортын үнэ цэнийг мэдрүүлсэн сайхан өдөр байлаа.
👏 Талбай дээр бүх хүчээ дайчлан өрсөлдсөн суралцагчдадаа,
🤝 Наадмыг амжилттай зохион байгуулсан багш, ажилтнууддаа,
📣 Баг, тамирчдаа халуун дэмжлэгээр урамшуулсан Сэлбэчүүддээ баярлалаа!

🍂 Намрын сэрүүн агаарыг халуун өрсөлдөөн, хөгжөөн дэмжигчдийн уухай, сурагчдын эрч хүчээр дулаацуулсан Намрын спорт наадам – 2026 ийнхүү дурсамж дүүрэн өндөрлөлөө. 🏆✨

Хурд хүч • Тэсвэр хатуужил • Багийн нэгдэл • Сэлбэчүүдийн уухай ❤️
#СэлбэОУСургууль #НамрынСпортНаадам2026 #СпортНаадам #БагийнНэгдэл

🍂 2026-2027 оны хичээлийн жилийн Намрын спорт наадам 🏆 I-V анги 9 дүгээр сарын 8-ны өдөр уламжлал болгон зохион байгуулд...
08/09/2026

🍂 2026-2027 оны хичээлийн жилийн Намрын спорт наадам 🏆 I-V анги
9 дүгээр сарын 8-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг Намрын спорт наадам маань суралцагчдын эрч хүч, хурд хүч, авхаалж самбаа, багийн уур амьсгалаар дүүрэн амжилттай болж өндөрлөлөө. 🤗🤩
✨ Энэ өдөр бяцхан шавь нар маань:
🌟 Хурд хүч, авхаалж самбаагаа сорьж
🌟 Багаараа хамтран ажиллаж, нэгнээ дэмжиж
🌟 Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэн
🌟 Манлайлал, нөхөрлөл, хамтын оролцооны үнэ цэнийг мэдэрлээ. ❤️
🏃‍♂️ 50 метрийн гүйлт
🦘 Уртын харайлт
🏃‍♀️ 4×50 метрийн буухиа гүйлт
💪 Олс таталт
гэсэн 4 төрлөөр суралцагчид маань хурд, хүч, тэсвэр тэвчээр, багийн ажиллагаагаа сорин өрсөлдлөө. 🥇🏅
Хүчтэй өрсөлдөөн, халуун дэмжлэг, хүүхэд бүрийн хичээл зүтгэл, баяр хөөр энэ өдрийг мартагдашгүй дурсамжаар дүүргэлээ. 🍁✨
👏 Тэмцээнд идэвхтэй оролцож, хүчээ сорьсон бүх суралцагдадаа
❤️ Хүүхдүүдээ урамшуулан дэмжсэн эцэг эхчүүддээ,
🤝 Наадмыг зохион байгуулсан багш, ажилтнууддаа,
🥰 Хөгжилтэй, дулаан уур амьсгалыг хамтдаа бүрдүүлсэн Сэлбэчүүддээ баярлалаа!
🍂 Жил жилийн намар ийнхүү эрч хүч, инээд хөөр, спортын уур амьсгалаар эхэлдэг дээ. 🥰🏆

#СэлбэОУСургууль #НамрынСпортНаадам2026 #СпортНаадам #ХамтдааХөгжье

🎓 CAMBRIDGE CHECKPOINT AWARDING CEREMONY We were delighted to celebrate the achievements of our students who successfull...
04/09/2026

🎓 CAMBRIDGE CHECKPOINT AWARDING CEREMONY

We were delighted to celebrate the achievements of our students who successfully took the Cambridge Primary and Lower Secondary Checkpoint examinations during the 2025–2026 academic year. 🎉

The ceremony was a special opportunity to recognise our students’ hard work, dedication, progress and academic achievements.

A huge congratulations to all students who received their Checkpoint certificates!
Your achievement is an important milestone in your learning journey, and we hope it inspires you to continue challenging yourself and reaching new goals.

We would also like to thank the students who shared their personal experiences, reflections and advice from their Checkpoint journey. Your stories will inspire the next generation of Cambridge learners.

Achievement is not the end — it is the beginning of the next goal.

Congratulations to all our students! 🎓✨

02/09/2026

Welcome back, little learners! 💙

01/09/2026

🎓 A New School Year Begins!
✨ 2026–2027 Academic Year

✨ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! ✨Шинэ хичээлийн жил — шинэ хүсэл мөрөөдөл, шинэ зорилго, шинэ боломжийн эхлэл. 💛Хүү...
01/09/2026

✨ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! ✨

Шинэ хичээлийн жил — шинэ хүсэл мөрөөдөл, шинэ зорилго, шинэ боломжийн эхлэл. 💛
Хүүхэд бүрийн инээмсэглэлээс аз жаргал,
Хүүхэд бүрийн асуултаас сониуч зан,
Хүүхэд бүрийн хичээл зүтгэлээс ирээдүйн амжилт эхэлдэг. 🌱✨

Энэ хичээлийн жилд бид
🤝 Хайр, хүндлэл, итгэлцлээр нэгдэж,
🧠 Мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэлгээгээр хөгжиж,
💡 Хамтын оролцоогоор үнэ цэнтэй бүтээлүүдийг туурвиж,
🌈 Хүүхэд бүрийн онцлог, хүсэл мөрөөдлийг дэмжин,
🚀 Ирээдүйгээ өөрсдөө бүтээхэд нь хамтдаа хөтөлнө.
🕊️ ТАГТАА НИСГЭЛЭЭ — МӨРӨӨДЛӨӨ ӨНДӨРТ ДЭВҮҮЛЬЕ!
Өнөөдөр бидний тэнгэрт дэвүүлсэн цагаан тагтаа нь
амар амгалан, хайр, эрх чөлөө, итгэл найдварын бэлгэдэл билээ. 🤍
Тагтаа бүрийн дэвэлт — нэгэн шинэ эхлэлийн дохио.
Хүүхэд бүрийн мөрөөдөл — ирээдүйн нэгэн том боломж.
Тиймээс өнөөдөр бид мөрөөдлөө тэнгэрт илгээж,
маргаашийнхаа төлөө өнөөдрөөс хичээн суралцана. ✨
📚👩🏻‍🏫 Багшийн эрдэм улам арвижиж,
🧑🏻‍🎓 Шавийн ухаан улам тэлж,
👨‍👩‍👧‍👦 Эцэг эхийн оролцоо, дэмжлэгээр
хүүхэд бүрийн амжилт улам тод гэрэлтэх болтугай.
Сэргэлэн хөөрхөн шавь нар минь,
Сургуульдаа тавтай морил! 🏫💛

Сэлбэ сургууль, цэцэрлэг цогцолборын
2026–2027 оны хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ. 🎉📚

Хамтдаа суралцъя.
Хамтдаа хөгжицгөөе.
Хамтдаа мөрөөдье.
Хамтдаа ирээдүйгээ бүтээе! 🌟
✨ ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЕ! ✨

#ХичээлийнШинэЖил
#СэлбэСургуульЦэцэрлэгЦогцолбор
#ТагтааНисгэжМөрөөдлөөДэвүүлье
#ХайрХүндлэлИтгэлцэл
#ХамтдааИрээдүйгээБүтээе

СЭЛБЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ЦОГЦОЛБОРЫНГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ !🎯НЭГЭН ШИНЭ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭХ АЯНЭрхэм хүндэт э...
01/09/2026

СЭЛБЭ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ЦОГЦОЛБОРЫН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ !

🎯НЭГЭН ШИНЭ ИРЭЭДҮЙГ ХАМТДАА БҮТЭЭХ АЯН

Эрхэм хүндэт эрдэмтэн багш нараа,
Эрдмийн их өргөөний босгыг анхлан алхаж буй нэгдүгээр ангийн алдрай бяцхан шавь нараа
Анги дэвшин суралцах хоёроос арван нэгдүгээр ангийн суралцагчид аа,
Сургуулийн амьдралынхаа хамгийн хариуцлагатай, хамгийн дурсамжтай сүүлийн жилийг эхлүүлж буй арван хоёрдугаар ангийн эрхэм төгсөгчид өө,
Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагчид аа,
Хүндэт зочид, боловсролын салбарын эрхэм нөхөд өө!

Та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 🎉

Хүүхдийн дуу цангинаж, инээд хөөр бялхсан Сэлбэ сургуулийн эрдмийн өргөөнд бидний нэгэн шинэ түүх эхэлж байна.
Хичээлийн шинэ жил гэдэг хуанлийн нэгэн шинэ хуудас төдий зүйл биш. Энэ бол өнгөрснөөсөө суралцаж, өнөөдрөө бүтээж, ирээдүйгээ хамтдаа тодорхойлох шинэ боломж. Тиймээс суралцагч бүр өөрөөсөө:
“Би энэ жил юуг шинээр мэдэх вэ?
Би юуг илүү сайн хийж сурах вэ?
Би хэн болж төлөвших вэ?
Би бусдын сайн сайхны төлөө юу бүтээх вэ?” хэмээн асуух шинэ эхлэл юм.

Өнгөрсөн хичээлийн жил бидэнд бахархалт амжилт, үнэ цэнтэй туршлага, сургамжтай алдааг аль алийг нь үлдээсэн. Амжилт бидэнд урам өгдөг бол алдаа биднийг илүү ухаан суулгадаг. Харин алдаа, амжилт хоёроосоо суралцаж чадсан хүн л дараагийн түвшинд дэвшдэг.
Тиймээс бид өнгөрснөө үгүйсгэхгүй, бас түүндээ хэт баригдахгүй. Харин ололтоо бататгаж, алдаагаа сургамж болгон, илүү тодорхой зорилго, илүү нэгдмэл сэтгэл, илүү хариуцлагатай хамтын бүтээлч үйлээр урагшлах болно.
Өнөөдөр Монголын боловсролын салбар өөрчлөлт шинэчлэлтийн чухал цаг үед ирээд байна.
Бид зөвхөн хичээлийн агуулга эзэмшүүлдэг бус, хүнээ хөгжүүлдэг боловсролын систем хэрэгтэйг улам тодорхой ойлгож, хэрэгжүүлэх болж байна.
Суралцагч бүрийн ялгаатай хэрэгцээг хүндэтгэдэг, сурлагын амжилтаас гадна хөгжил, төлөвшил, сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмждэг, багшийн хөгжлийг байгууллагын хөгжлийн үндэс гэж үздэг тогтолцоог бүтээхээр ажилласаар байна.

Мөн Монгол 🇲🇳 хүүхэд эх орныхоо түүх, хэл, соёл, үнэт зүйлээр бахархдаг байхын зэрэгцээ дэлхийтэй өрсөлдөх мэдлэг, чадвартай байх учиртай.
Өөрөөр хэлбэл, бидэнд үндэсний дархлаатай атлаа дэлхийн сэтгэлгээтэй, хүнлэг атлаа зоримог, уламжлалаа хүндэтгэдэг атлаа шинийг бүтээдэг шинэ үе хэрэгтэй байна. Энэ бол шинийг бүтээгчдийн Сэлбэчүүд бидний үндсэн философи юм.

Дэлхий дахинд ч боловсролын мөн чанарын тухай асуултыг дахин шинээр тавьж байна.

Хиймэл оюун хэдхэн хормын дотор мэдээлэл боловсруулж, эх бичиж, зураг бүтээж, тооцоо хийж чаддаг боллоо. Гэвч технологи хэчнээн ухаалаг болсон ч хүний өмнөөс мөрөөдөж, хүний өмнөөс үнэт зүйл сонгож, хүний өмнөөс хариуцлага хүлээж чадахгүй.
Хиймэл оюун хариулт өгч чадна.
Харин зөв асуулт тавихыг хүн өөрөө сурна.
Хиймэл оюун мэдээлэл нэгтгэж чадна.
Харин үнэн, худлыг ялгаж, нотолгоонд тулгуурлан дүгнэхийг хүн өөрөө эзэмшинэ.
Хиймэл оюун бүтээл хийхэд тусалж чадна.
Харин юуг, яагаад, хэний сайн сайхны төлөө бүтээхийг хүний ухамсар шийднэ.

Тиймээс 2026–2027 оны хичээлийн жилд Сэлбэ сургууль хиймэл оюуныг хориглох бус, ухаалгаар, ёс зүйтэй, хариуцлагатай ашиглах соёл төлөвшүүлэхийг эрхэмлэнэ.
Бид технологийг хүний оюун ухааныг орлох хэрэгсэл бус, харин оюун ухаанаа дасгалжуулах, бүтээх боломжоо тэлэх, багшийн арга зүйг дэмжин туслагч болгон ашиглана.
Учир нь боловсролын ирээдүй зөвхөн хиймэл оюунд биш, хиймэл оюуныг зөв зорилгоор ашиглаж чаддаг боловсорсон хүний оюун санаанд оршино.

Сэлбэ сургууль үүсгэн байгуулагдсан цагаасаа боловсролын үйлчилгээний цогц тогтолцоог шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлж, бүтээлч оршихуй, шинэ санаа, инновац, өөрчлөлт шинэчлэлийг байгууллагынхаа соёлын үнэт зүйл болгон ирсэн.
Энэ хичээлийн жилд бид Кэмбрижийн цэцэрлэгийн Early Years хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Кэмбрижийн олон улсын хөтөлбөр, Үндэсний цөм хөтөлбөрийг босоо тогтолцоондоо бүрэн нэвтрүүлж дууслаа. Хүмүүншиж, төлөвших “Хүсэл эрмэлзэл, Итгэл үнэмшил, Үнэ цэн” хөтөлбөр, нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, ёс зүйн боловсролыг дэмжих хөтөлбөрүүдийнхээ уялдаа холбоо, чанар, үр нөлөөг дараагийн түвшинд гаргана.
Мөн ББЗ технологийн Танин мэдэхүйн, Бүтээхүйн, Нийгэмшин, Оршихуйн цогц чадамж, оюун санааны хөгжлийг суралцахуйн үйл ажиллагаатай бодитоор холбож, суралцагч бүрийн хөгжлийг зөвхөн дүнгээр бус, хийж чаддаг үйл, бүтээсэн зүйл, гаргасан ахиц, төлөвшсөн хандлага, бусдад үзүүлсэн эерэг нөлөөгөөр нь үнэлэхийг зорьж байна.
Бидний зорилго зөвхөн их мэдээлэл цээжилсэн суралцагч бэлтгэхэд оршихгүй.

Харин мэдлэгээ хэрэглэж чаддаг, асуудлыг олон талаас нь шинжилдэг, нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргадаг, шинэ санааг бодит бүтээл болгодог, сэтгэлээ жолоодож, үйл хөдлөлөө хариуцдаг Шинийг бүтээгч — КВАНТ бүтээгч иргэн төлөвшүүлэхэд оршино.
Хайрт суралцагчид аа,
Алдахаас бүү айгаарай.
Асуухаас бүү санаа зовоорой.
Бусадтай өөрийгөө бүү харьцуулаарай.
Өдөр бүр асуулттай ирж, ахицтай хариарай.
Алдаа бүрээсээ суралцаж, амжилт бүртээ даруу байгаарай.
Өөрийн мөрөөдлийн төлөө тууштай хөдөлмөрлөж, бусдын мөрөөдлийг ч хүндэтгэж яваарай. Эрхэм эцэг эхчүүд та бүхэн маань Хүүхдийнхээ аяллын хамгийн үнэнч дэмжигч, багшийн хамгийн итгэлтэй хамтрагч байгаарай.

Та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье!

Хүндэтгэсэн,
Э.Золбоо

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! Эрхэм хүндэт багш, суралцагчид, эцэг эхчүүд та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ ...
31/08/2026

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ!

Эрхэм хүндэт багш, суралцагчид, эцэг эхчүүд та бүхэндээ 2026–2027 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! 📚

Хайр, хүндлэл, харилцан итгэлцэл, хамтын бүтээлч ажиллагаагаар дүүрэн шинэ хичээлийн жилээ хамтдаа эхлүүлцгээе.

Сэтгэлээ жолоодож, оюун ухаанаа дайчлан суралцах 🧠
Сэргэлэн хөөрхөн шавь нар минь сургуульдаа, цэцэрлэгтээ тавтай морил

Өөрийгөө таньж, Ирээдүйгээ бүтээе ✨

#ХичээлийнШинэЖил #20262027 #СэлбэСургуульЦэцэрлэгЦогцолбор

📌 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд дүрэмт хувцас, ном, сурах бичгийн худалдааг 2026 оны 8 дугаа...
20/08/2026

📌 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд дүрэмт хувцас, ном, сурах бичгийн худалдааг 2026 оны 8 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд Сэлбэ сургуулийн А байранд зохион байгуулна.

📌 Та бүхэн доорх хуваарийн дагуу ирж хичээлийн бэлтгэлээ хангана уу.

📌 Жич: 2 буюу түүнээс дээш хүүхэд суралцдаг бол аль нэг ангийн хуваарьт өдрөө ирж хичээлийн бэлтгэлээ хангах боломжтой.

Address

Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Бээжингийн гудамж, 42-р байр
Ulaanbaatar
14190

Alerts

Be the first to know and let us send you an email when Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор/Selbe School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор/Selbe School:

Shortcuts

Share