29/06/2026
«Хүн бүр бүрэн дунд сургуулиа төгсчихөөд заавал шууд их сургуульд элсэх» албагүй
🇩🇪 «Хүн бүр заавал их сургууль төгсөнө» гэдэг сэтгэлгээгээ өөрчлөх цаг болсон.
Манайхан хүүхдээ дөнгөж 18 нас хүрэхэд «заавал их сургуульд элс» гэж шахдаг. Эсвэл найзынхаа, хамаатныхаа хүүхдүүдийг дуурайж гадаад явуулах гэж байдгаа баран зүтгэнэ. Гэтэл өөр, бүр ухаалаг хувилбар олон бий. Германы жишээг хараарай.
Германы гимназ төгссөн (Abitur) их сургуульд элсэх эрхтэй хүүхдүүдээс:
- Ойролцоогоор 50% нь шууд их сургуульд элсдэг
~15% нь Ausbildung (цалинтай мэргэжлийн сургалт) сонгодог
~30% нь эхний жилдээ «gap year» авч, сайн дурын ажил (FSJ), дадлага хийж, эсвэл аялж яваад дараа нь шийдвэрээ гаргадаг
Өөрөөр хэлбэл Германд бараг гурван хүүхэд тутмын нэг нь сургуулиа төгсөнгүүт шууд их сургуульд ордоггүй.
Германчууд их сургуульд орох «хүсэл» хамгийн багатай орнуудын нэг — Abitur төгсөгчдийн ~30% нь «их сургууль хэрэггүй» гэж шууд хэлдэг.
Бүр сонирхолтой нь: Abitur төгсөөд их сургуулийн оронд Ausbildung сонгогчдын тоо 2011 онд 35% байсан бол 2021 онд 47.4% болж өссөн. Шинээр Ausbildung-д элсэгчдийн бараг 30% нь Abitur-тай хүмүүс.
Мөн их сургуульд элссэн хойноо Ausbildung руу шилжих үзэгдэл ихсэж байна. Германд бакалаврын оюутнуудын ~30% нь сургуулиа дундаас нь орхидог (инженер, технологийн чиглэлд бараг 49%!), тэдний талаас илүү нь Ausbildung эсвэл ажилд шилждэг. Бүр 26% нь «анхнаасаа төгсөх бодолгүй, зүгээр л завсрын зам болгож элссэн» гэж хариулсан.(Эх сурвалж: Statistisches Bundesamt/Destatis, DZHW, Bertelsmann Stiftung, IAB — Германы албан ёсны статистик)
Тэгэхээр бид яах вэ??? Санал: 1-2 жил орчим герман хэл сураад, Германд Ausbildung хийгээрэй.
Энэ Ausbildung хөтөлбөр нь :
✅ Сургалтын төлбөргүй + Цалинтай
✅ Гадаад хэлтэй болно
✅ Мэргэжил эзэмшинэ
✅ Хамгийн гол нь — насанд хүрч, төлөвшиж, амьдралыг таньж мэднэ
Тэгээд хэлтэй, мөнгөтэй, төлөвшсөн залуу чинь хэн нэгний хэлснээр бус, өөрөө зөв мэргэжлээ сонгож, цаашаа өөрөө сурна. Танай хүүхэд тийм болохгүй гэж хэн баталгаа өгөх вэ?
18 насны хүүхдээ заавал их сургуульд түлхэх биш, өргөн ертөнцийг үзүүлж, өөрийгөө олох боломж олгоё. 🌍
Манай төв суурьгүй анхан шатнаас B1/B2 эрчимжүүлсэн нэг жилийн анги 7 сарын 9 хүртэл хүртэл бүртгүүлвэл 20 %
хямдрал зарласан байгааг анхаараарай.