Номгон сумын Ерөнхий Боловсролын Сургууль

Номгон сумын Ерөнхий Боловсролын Сургууль Сангийн далай сургууль 84 жил

👩‍🏫🧑‍🏫🏐Багш нарын баярыг угтан зохион байгуулж буй волейболын тэмцээний нээлтийн хэсгээс...Нийт баг тамирчиддаа амжилт х...
03/10/2026

👩‍🏫🧑‍🏫🏐Багш нарын баярыг угтан зохион байгуулж буй волейболын тэмцээний нээлтийн хэсгээс...

Нийт баг тамирчиддаа амжилт хүсье🤝

🏃‍♂️🏃‍♀️Намрын спартакиад амжилттай зохион байгуулагдлаа🏃‍♂️🏃‍♀️Нийлбэр оноогоор:🏆Цомын эзэн Тэргүүн байр Шилдэг бага  а...
01/10/2026

🏃‍♂️🏃‍♀️Намрын спартакиад амжилттай зохион байгуулагдлаа🏃‍♂️🏃‍♀️

Нийлбэр оноогоор:
🏆Цомын эзэн Тэргүүн байр Шилдэг бага анги
А. Чулуунчимэг багштай 5А анги
🏆Цомын эзэн Тэргүүн байр Шилдэг дунд анги
Э. Баярхүү багштай 9а анги

📌2-5-р ангийн ангилалд:
1. 100м-ийн гүйлт эмэгтэй
1-р байр 5А О.Есүй
2-р байр 5А Э. Мөнхсоёл
3-р байр 4А Б. Сарангоо
100м-ийн гүйлт эрэгтэй
1-р байр 5А Э. Анх-Амгалан
2-р байр 3А А.Энхтөр
3-р байр 5А А. Ангирмэлмий
2. 400м-ийн гүйлт эмэгтэй
1-р байр 3А Э. Одончимэг
2-р байр 3А Э. Бүжин
3-р байр 5А Б. Ариуннандин
400м-ийн гүйлт эрэгтэй
1-р байр 5А А. Ангирмэлмий
2-р байр 4А М. Төрболд
3-р байр 2А Б. Тэргэлнаран
3. 4х100м-ийн гүйлт эрэгтэй
1-р байр 5А ангийн баг тамирчид
2-р байр 2А ангийн баг тамирчид
3-р байр 3А ангийн баг тамирчид
4х100м-ийн гүйлт эмэгтэй
1-р байр 5А ангийн баг тамирчид
2-р байр 4А ангийн баг тамирчид
3-р байр 3А ангийн баг тамирчид
4. 4х100м-ийн гүйлт( эцэг, эхчүүдийн дунд)
1-р байр 3а анги эцэг эхчүүдийн баг
2-р байр 5А ангийн эцэг эхчүүдийн баг
3-р байр 4А ангийн эцэг эхчүүдийн баг
5. Олс таталт( 5 эмэгтэй, 5 эрэгтэй)
1-р байр 5А баг тамирчид
2-р байр 4А баг тамирчид
3-р байр 3А баг тамирчид

📌6-9-р ангийн ангиалалд:
1. 100м-ийн гүйлт эмэгтэй
1-р байр 7А Н. Энэрэл
2-р байр 8А Ө. Цэлмэг
3-р байр 9А Ч. Чулуунцэцэг
100м-ийн гүйлт эрэгтэй
1-р байр 9А Н. Тэмүлэн
2-р байр 7А Б. Эрдэнэбилэг
3-р байр 8А М. Соёмбо

2. 400м-ийн гүйлт Эмэгтэй
1-р байр 6б О. Алдармаа
2-р байр 8а О. Саруулцэцэг
3-р байр 9а П. Цэцэгсүрэн
400м-ийн гүйлт эрэгтэй
1-р байр 9а Н. Наранбадрах
2-р байр 8а П. Эрхэмбаяр
3-р байр 7а Ө. Түвшинбаяр

3. 800м-ийн гүйлт эмэгтэй
1-р байр 9а Б.Буянхишиг
2-р байр 8а Н. Нарантуяа
3-р байр 7а С. Отгонбаяр
800м-ийн гүйлт эрэгтэй
1-р байр 9а О. Азжаргал
2-р байр 8а Э. Сүхбат
3-р байр 6а Б. Баянбат

4. 4х100м-ийн гүйлт эрэгтэй
1-р байр 9а анги баг тамирчид
2-р байр 7А баг тамирчид
3-р байр 8А баг тамирчид

5. Байрнаас уртад харайлт эрэгтэй
1-р байр 9а Ч.Бямбадорж
2-р байр 8а М. Баяннуур
3-р байр 6а Н. Цанлиг
Байрнаас уртад харайлт эмэгтэй
1-р байр 7а Б. Маралгуа
2-р байр 9а Э. Нандинцэцэг
3-р байр Д. Амин-Эрдэнэ

Нийт суралцагчдадаа амжилт хүсье✅

"БАГШ-2026" СПОРТЫН ТЭМЦЭЭН🎯🏐📌Номгон сумын нийт ард иргэд, спорт сонирхогчид оо! Багш нарын баярыг угтан зохион байгуула...
01/10/2026

"БАГШ-2026" СПОРТЫН ТЭМЦЭЭН🎯🏐

📌Номгон сумын нийт ард иргэд, спорт сонирхогчид оо! Багш нарын баярыг угтан зохион байгуулагдаж буй дартс болон волейболын тэмцээний удирдамжийг танилцуулж байна. Найз нөхөд, хамт олноороо идэвхтэй оролцоорой.

1. 🎯 Дартсны тэмцээн
• Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 14:00 цагт
• Хаана: "Номгон говь" Дартс клуб
• Төрөл: Ганцаарчилсан (эрэгтэй, эмэгтэй), Холимог хос, Дан хос (501 тооноос хасагдаж, 2-ын үржвэрээр дуусна)
• Бооцоо: Ганцаарчилсан 20,000 төгрөг
/ Хос төрлүүд 10,000 төгрөг

2. 🏐 Волейболын тэмцээн
• Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр, 09:00 цагт (Техникийн зөвлөгөөн 10 сарын 02-ны 18:00 цагт)
• Хаана: Номгон сумын Соёл спорт зал, ЕБС-ийн зал
• Тавигдах шаардлага: 18-аас дээш насны тамирчид (Эрэгтэй, эмэгтэй багууд тусдаа, баг тус бүр 6 хүний бүрэлдэхүүнтэй)
• Хураамж: 20,000 төгрөг (Зөвхөн бэлнээр)

💪 Спортоор нэгдэж, эрүүл бие — идэвхтэй амьдралыг хэвшүүлцгээе!

29/09/2026

Ангитайгаа үр дүнтэй ажиллах арга туршлагаа хуваалцаж буй эрхэм багшдаа амжилт хүсье✅

🇲🇳"Хилийн багана – Эх орон" танин мэдэхүйн аялал🇲🇳Өмнөговь аймгийн Засаг даргын "Говийн ирээдүй хүүхэд" хөтөлбөрийн хүрэ...
28/09/2026

🇲🇳"Хилийн багана – Эх орон" танин мэдэхүйн аялал🇲🇳

Өмнөговь аймгийн Засаг даргын "Говийн ирээдүй хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхэнд эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой "Хилийн багана – Эх орон" танин мэдэхүйн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Уг аяллын хүрээнд Б.Баярхүү багштай 9а ангийн суралцагчид маань Монгол Улсын өмнөд цэг, улсын хил хязгаартай биечлэн танилцлаа.

Аяллын туршид:

📌Улсынхаа дархан цаазат хилийн зурвас, хилийн баганаа нүдээр үзэж
📌Эх орныхоо өмнөд хязгаарт нар мандах торгон агшныг тольдон
📌Хилчин дайчдын амьдрал, эх орны үнэ цэнийг ухамсарласан, танин мэдэхүйн ач холбогдолтой өдрүүдийг өнгөрүүллээ.

✅Тус арга хэмжээг зохион байгуулсан орон нутгийн удирдлагууд, хилийн цэргийн 0131 дүгээр ангийн хамт олон болон эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ нийт суралцагчдынхаа өмнөөс талархал илэрхийлье✅

Эрхэм суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчидаа!    🍁Өглөө бүрийн зөв хэвшил, цаг баримтлал нь ирээдүйн их амжилты...
25/09/2026

Эрхэм суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчидаа!
🍁Өглөө бүрийн зөв хэвшил, цаг баримтлал нь ирээдүйн их амжилтын эхлэл билээ. Бид сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд
" Өглөөний дэг"-ийг дараах хуваарийн дагуу хэрэгжүүлж байна.

Өглөө бүрийг зохион байгуулалттай , хариуцлагатай эхлүүлж, эх оронч, эрдэмтэй иргэн болохын төлөө хамтдаа хичээцгээе!!!

🍂🏃‍♂️‍➡️"АЛТАН НАМАР-2026" Намрын спартакиад🏃‍♀️🍂Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг хөгжү...
22/09/2026

🍂🏃‍♂️‍➡️"АЛТАН НАМАР-2026" Намрын спартакиад🏃‍♀️🍂

Номгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөнгөн атлетикийн спортыг сурталчлан таниулах зорилготой “Алтан намар – 2026” намрын спартакиад зохион байгуулагдах гэж байна.

2–5 болон 6–9 дүгээр ангийн сурагчид хурд хүч, авхаалж самбаа, багаар ажиллах чадвараа сорин өрсөлдөх энэхүү тэмцээндээ идэвхтэй оролцож, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

🤝Спортын нөхөрлөл, шударга өрсөлдөөн, хамтын амжилтыг эрхэмлэцгээе.

📅 2026.09.30
⏰15:00 цаг

📌Түүхэн танин мэдэхүйн аялал: 🖇️Сурагчид орон нутгийн түүхийн дурсгалуудтай танилцлаа. Тус сургуулийн 7, 8 дугаар ангийн...
18/09/2026

📌Түүхэн танин мэдэхүйн аялал:

🖇️Сурагчид орон нутгийн түүхийн дурсгалуудтай танилцлаа. Тус сургуулийн 7, 8 дугаар ангийн сурагчид түүхийн хичээлийн агуулгын хүрээнд “Түүхэн танин мэдэхүйн аялал” сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

🖇️Аяллын хүрээнд сурагчид Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн нутаг дэвсгэрт зочилж, нүүдэлчдийн өвөг дээдсийн үлдээсэн түүх, соёлын үнэт дурсгал болох хадны зураг, зэл чулуу, хиргисүүрүүдийг газар дээр нь үзэж судаллаа.

🖇️Энэхүү аялал нь сурагчдын эх түүхээ хайрлан хамгаалах, танин мэдэхүйн мэдлэгийг баяжуулахад чухал ач холбогдолтой болов.

🤝🤝🤝“Эерэг хамт олон – Эрүүл ажлын байр” уриан дор хэрэгжүүлж буй нөлөөллийн аяны хүрээнд сургуулийн Ёс зүйн дэд хорооноо...
17/09/2026

🤝🤝🤝“Эерэг хамт олон – Эрүүл ажлын байр” уриан дор хэрэгжүүлж буй нөлөөллийн аяны хүрээнд сургуулийн Ёс зүйн дэд хорооноос багш, ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулж, 2026-2027 оны жилийн төлөвлөгөөгөө танилцууллаа..

📚ТАХ-ийн ёс зүйн тухай хууль
📚Хөдөлмөрийн тухай хууль
📚Төрийн албаны тухай хууль

Сургалтын дараа “Алтан харуул” бүлгэмийнхэн хамт олны эерэг уур амьсгал, багаар ажиллах чадвар, харилцан ойлголцлыг дэмжих зорилгоор хөгжөөнт буухиа тэмцээнийг амжилттай зохион байгуулж, идэвхтэй хамрууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт багш, ажилтнууддаа талархал илэрхийлж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.

#ЭерэгХамтОлонЭрүүлАжлынБайр #ЁсЗүйнДэдХороо
#ХамтдааХөгжье
#ЭерэгОрчин

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Номгон сумын Ерөнхий Боловсролын Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Номгон сумын Ерөнхий Боловсролын Сургууль:

Shortcuts

Share

Category