24/09/2026
🩷Сайн байна уу, та бүхэндээ🩷
Сүүлийн үед хандив, тусламж хүссэн олон хүн байдаг болсон. Тэдний зарим нь үнэн, зарим нь худал байх тохиолдол байдаг учраас хүмүүсийн хардаж, сэжиглэх нь ойлгомжтой байхаа. Тиймээс та бүхнийг эргэлзэхгүйгээр итгээрэй гэж шаардахгүйгээр, харин бид өөрсдийн зүгээс бүх зүйлээ баримт, мэдээллээр нотлох нь хамгийн зөв байх гэж бодож байна.
Тиймээс та бүхэн манай page-ийн өмнөх бүх post, reel-үүдийг үзэж болно. Би тухай бүрд нь охиныхоо биеийн байдал, эмчилгээний явц, цугларсан хандивын хэмжээ, шаардлагатай бичиг баримт болон бусад мэдээллүүдийг аль болох чадахаараа нээлттэй хүргэх гэж хичээж байгаа.
Мөн тусламж, дэмжлэг хүсэж олны танил хүмүүс, цахим мэдээллийн сайтууд болон бидэнд хүрч болох бүхий л хүмүүстэй холбогдох оролдлого хийж, нөхцөл байдлаа тайлбарлан хүсэлт гаргасан. Одоогоор бараг холбогдож, бичиж болох бүх хүнд хандсан гэж хэлж болно.
Мөн нэг зүйлийг тодорхой хэлэхийг хүсэж байна.
Энэ page-ийг Анхилан охины ээж Мягмарсүрэн би ганцаараа хөтөлж байгаа.
Би ямар нэгэн төлбөртэй пост, бичлэг хийж өгдөг хүнтэй хамтардаггүй. Мөн хандив зохион байгуулж, цугласан мөнгөнөөс тодорхой хувийг авдаг хүмүүстэй огт хамтраагүй.
Охиноо асарч, хажуугаар нь боломж бололцоогоороо бичлэгээ өөрөө хийж, янзалж, мэдээллээ оруулж байгаа. “Хүүхдээ асрахгүй ямар цаг завтай юм бэ?” гэж бичсэн байна лээ. Би охиноо асрахын хажуугаар аль болох цаг гаргаж, эмчилгээнийх нь зардлыг бүрдүүлэхийн тулд хийж чадах бүхнээ хийж байгаа маань энэ шүү.
Учир нь эмчилгээний зардал маш өндөр дээр нэмээд бид энэ өндөр зардалтай 2 удаа нүүр тулаад байгаа бөгөөд шаардлагатай төлбөрийг бүрдүүлж чадахгүй бол эмчилгээ зогсох эрсдэлтэй байгаа. Тиймээс боломжтой бүх аргаар та бүхэндээ мэдээлэл хүргэж, тусламж хүсэж байгаа.
Эмнэлгийн төлбөр болон бичиг баримтын талаар
Одоогийн эмнэлэгт төлсөн төлбөрүүдийн баримт, холбогдох бичиг баримтуудыг эмнэлгээс гарахдаа авна. Мөн цааш очих эмнэлэгтээ шаардлагатай төлбөрийн баримт болон холбогдох бичиг баримтуудыг авах болно.
Одоогийн эмчилгээний нөхцөл байдлаа тайлбарлаж, энэ эмнэлгээс шаардлагатай бичиг баримтуудаа явуулан дараагийн эмнэлэгтэйгээ холбогдож байгаа.
Эмчилгээний нийт зардал хамгийн багадаа 400 сая төгрөг болох талаар бидэнд мэдээлсэн. Мөн эмчилгээний зардалд шаардлагатай мөнгө дуусвал тухайн үед эмчилгээ шууд зогсох эрсдэлтэй тиймээс сайтар бодож, төлөвлөж шийдвэрээ гаргаарай гэдгийг Монгол талын орчуулагч бидэнд анхааруулсан.
Хэрэв та бүхний зүгээс ямар нэгэн нэмэлт бичиг баримт, нотолгоо шаардлагатай гэж үзэж байгаа бол хэлж, шаардаарай.
Надад байгаа бол шууд гаргаж тавина. Байхгүй тохиолдолд эмнэлгээс шаардлагатай бичиг баримтыг гаргуулж авч, боломжтой бүх мэдээллээ та бүхэнд нээлттэй хүргэх болно.
Бидний охины эмчилгээнд сэтгэл гарган, хандивт маань нэгдэж, дэмжиж, түгээж байгаа хүн бүрд чин сэтгэлээсээ баярлалаа 🩷.
Та бүхний өгсөн нэг бүрийн тусламж охины маань эмчилгээг үргэлжлүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байгаа юм шүү.
🌷Өгөөмөр сэтгэл бүхэн тань өнөөдрийн нэгэн гэрэл болж, маргаашийн тань их буян болон дэлгэрэх болтугай 🩷🙏🏻
💳Хандивын данс:
Хаан Банк: 5657247128
IBAN: MN47000500
Данс эзэмшигч: Д.Мягмарсүрэн (ЭЭЖ)
☎️ Холбоо барих:
+976 85451414 (ААВ)
+90 5073632988 (ЭЭЖ)
470005005657247128