Chinese with Achi

Chinese with Achi

Share

Хятад хэлний анхан шатны мэдлэгийг олж авцгаая.

21/09/2025

Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юань-ийн бүсгүйчүүдэд хандан хэлсэн үгс

Эмэгтэй хүн өөрийгөө л арчилж чадвал болно
Харин юуны төлөө эр хүнийг хүртэл арчлах гэж?
Ухаалаг эр хүнд арчилгаа хэрэггүй
Мунхаг эр хүнийг арчлаад ч нэмэргүй

Өөрт тань хайртай эр хүнийг арчлахгүй байсан ч болно
Өөрт тань хайргүй залууг арчлах эрх таньд байхгүй
Тиймээс та эмэгтэй хүнээрээ л амьдрахад болно.
Өөртөө хөрөнгө оруулалт хийгээрэй

Эмэгтэй хүн та амьдралынхаа хамгийн чухал он жилээ
Эр хүнд зарцуулбал та тэрнээс хойших хэдэн арван жилийг
Тэр эр хүнийг таны хажуугаас холдон явуулахгүйн төлөө хичээх шаардлагатай болно

Харин тэрхүү үнэ цэнэтэй цаг хугацааг өөрийнхөө төлөө зарцуулбал
Та жинхэнэ хайрыг олж авч чадна
Эр хүн эмэгтэй хүнийг эмэгтэйлэг байхад л өөрийн эрхгүй ойртож ирдэг учраас юм
Бие даасан эмэгтэй болоорой

Санхүүгийн хувьд ч тэр, бизнесийн хувьд ч тэр
Эр хүнд түшихгүй бие даасан эмэгтэй хүн үзэсгэлэнтэй бөгөөд дур булаам байдаг
Хайр нь хайртай хүнээ аз жаргалтай болгохоос биш
Хайртай хүнээ аз жаргалтай болгох гэж байна гээд өөрийгөө золиослодог зүйл биш

Бүх зүйлээ эр хүнээс хамааралтай амьдарвал
Тэр эр хүн чиний хувьд сонголтын бүх зүйл байхыг мэдэхгүй ч
Чи тэр эр хүний хувьд сонголтын өчүүхэн хэсэг нь л байх болно
Ямар ч хамаагүй эр хүнтэй битгий уулзаарай

Уйдаж байна гээд ямар ч хамаагүй эр хүнтэй уулзах нь
Өөрт тань болон тэр эр хүнд хоёуланд тань тэгш бус явдал юм
Та дургүй эр хүндээ татгалзаж
Өөртөө хайргүй залуугаас холдоорой

Хэнд ч тоогдохооргүй хүн хүртэл хостой байдаг хуультай
Өөрийг тань харамлаж хайрлаж чадахгүй бол
Хичнээн их хөрөнгө мөнгө, царайлаг сайхан залуу байсан ч хэрэггүй
Уйдахдаа ямар ч хамаагүй эр хүнтэй уулзахын оронд

Тэр цагтаа бие, арьсаа арчилж
Сайн залуу гарч ирвэл алдалгүй барьж авах нь илүү зөв сонголт юм
Ном уншаарай
Нүүр царайгаараа хөөрхөн байлаа гээд үзэсгэлэнтэй эмэгтэй биш

Сурч мэдсэн зүйлгүй бол та мулгуй эмэгтэй болно
Ном уншлаа гээд бусдын өмнө гарч гайхуулах шаардлага байхгүй ч
Ном уншвал багадаа л та муу, сайн залуу мөн таньд хайртай, хайргүй залууг ялгаж чадна.
Драмад урлаг байх боловч
Номонд амьдралын туршлага оршдог юм

Үзэсгэлэнтэй эмэгтэй болоорой
Дэлхий ертөнц дээр залхуу эмэгтэй байх ч
Царай муутай эмэгтэй байхгүй
Хичнээн завгүй байсан ч эмэгтэй хүн заавал өөрөө өөрийгөө сайхан, үзэсгэлэнтэй байлгах хэрэгтэй

Эмэгтэй хүн бохир заваан өөрөө өөрийгөө хайрлахгүй бол ямар залуу тэр эмэгтэйг хайрлах юм бэ?
Эмэгтэй хүн үргэлж өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарах хэрэгтэй
Хүн үргэлж өөрөө өөртөө хатуу
Бусад хүнд уужим сэтгэлээр хандах хэрэгтэй.

09/09/2025

Бүгдээрээ сайн уу, Сургуульд маань 2 хүүхдийн орон тоо гарчээ Амжиж бүртгүүлээрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг чатаар аваарай🥳❤️

18/08/2025

Бүгдээрээ сайн уу, хятадын элчинд виз мэдүүлэх анкетыг бөглөж өгнө шүү мэдэхгүй зүйл гарвал бас асууж болноо
Sending love Achi❤️

Photos from Chinese with Achi's post 09/07/2025

2025.04.04 хотынхоо үндэсний телевизээс хөтлөн гаргадаг Бидний баяр хэмээх тв нэвтрүүлэгт мужийнхаа гадаад оюутнуудыг төлөөлөн сургуулиасаа сонгогдож 3 өдөр 2 шөнийн зураг авалтад оролцож үзсэн бас л сонирхолтой мартагдашгүй дурсамж болсон шүү. Сургуулийн бүртгэл маань үргэлжилсээр байгаа шүү ☺️📚❤️

Photos from Chinese with Achi's post 09/07/2025

Хятадын инженерийн их сургуульд суралцах хүсэлтэй хүн бүрд ☺️

09/07/2025

Бүгдээрээ сайн байцгаана уу. Achi-н энэ жил маш том ажлынхаа ард гарах гэж маш их хичээлээ бас маш их тэсвэр гаргалаа. Хүн хичээвэл ард нь заавал гарж чаддагийн адилаар саяхан их сургуулиа амжилттай төгсөөд одоо нэг сайхан завтай болж байна аа тэгэхээр одооноос эхлээд өдөр бүр өмнөх постууд маань ороод явна аа. Мөн сургуулийн маань бүртгэл одоо болтол явагдаж байгаа тул суралцах хүсэлтэй дүү нар маань чат бичээд ороод ирээрэй хамгийн найдвартайгаар чиний ирээдүйд хөрөнгө оруулалт хийж өгнө өө
Sending love from Achi 📝❤️

Photos from Chinese with Achi's post 15/05/2025

2025.04.21 Мужийнхаа Эдийн засгийн их сургууль дээр очиж олон улсын соёлын солилцооны өдөрлөгт сургуулийнхаа төлөөлөл болон оролцож бусад сургуулийнхаа олон улсын оюутнуудтайгаа танилцаж өөрийн улсын үндэсний хувцсаа танилцуулсан бас сонирхолтой өдөр байсан шүү 💃🏻😅❤️ Сургуулийн бүртгэлтэй холбоотой асуултаа чатаар холбогдон асуугаарай ☺️ Sending love from Achi ❤️

Photos from Chinese with Achi's post 14/05/2025

Жил болгон спорт өдөрлөгөөр би гадаад оюутны тэнхимийн гар бөмбөгийн тэмцээнд оролцдог🏐2 жил дараалал гадаад тэнхимийн охид маань 1-р байр авсан🥇🏆. Бүх л спортод золиос шаардлагатай байдаг шиг бас 2 гэмтээд тэмцээнээ дуусгасан шүү 😅 Сургуультай холбоотой асуултуудаа чатаар асууж болно шүү ☺️ Sending love from Achi ❤️

Photos from Chinese with Achi's post 13/05/2025

2025.04.18 Сургуулийн спорт өдөрлөгийн нээлтэд гадаад оюутны тэнхим үндэсний хувцсаа өмсөж гангардаг байгаа. Энэ жил миний үндэсний дээлээ өмсөж спорт өдөрлөгтөө оролцох сүүлийн жил. Сургуулийн маань бүртгэл явагдсаар л байгаа шүү амжиж бүртгүүлээрэй ☺️ Sending love from Achi ❤️

22/04/2025

Манай сургууль маань чанартай боловсрол олгохоос гадна сурагчдыг спортоор хичээллэх бүрэн боломжийг нь хангаж өгдөг байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг чатаар холбогдож аваарай ☺️

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


ULAANBAATAR
Ulaanbaatar
976