Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297-р цэцэрлэг

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297-р цэцэрлэг

Share

297-р цэцэрлэгийн үйл ажиллагааны мэдээлэл

26/08/2024

297 дугаар цэцэрлэгт үргэлжлэн суралцах болон шинээр суралцах хүүхдүүд 2024 оны 08 сарын 28-ны 09.00-13.00 цагийн хооронд цэцэрлэг дээр шинжилгээнд хамрагдана.
- Шээсний ариун саванд шээсийг авчирах
-Хүүхдийн өсөлт хөгжилтийн / ягаан дэвтэр /-ийг авчирах
-Шинжилгээ ЭМД-аар үнэ төлбөргүй хийгдэнэ.
-Эцэг эхийн зөвшөөрлөөр / улаан бурхан болон томуугийн вакцинд / хамрагдана.
Бүлгийн багш нартайгаа уулзаж хичээлийн хэрэгсэл, ариун цэврийн хэрэглэлийн жагсаалтыг аваарай.

Photos from Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297-р цэцэрлэг's post 14/05/2024

2024.05.14-ны өдөр
👩‍🏫С.Мөнхжаргал багштай "Хэрэмхэн"🐿 бага бүлэг
👩‍🏫Ц.Ариунаа багштай ᠌᠌"Хургахан" 🐑бага бүлгийн ᠌᠌"Тайлан᠌" боллоо. Бяцхан хөөрхөн 2 настнууд өөрсдийн сурсан мэдсэн зүйлээ эцэг эх, асран хамгаалагч нартаа үзүүллээ. Та нартаа амжилт хүсье 🥰.

Photos from Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297-р цэцэрлэг's post 14/05/2024

Нийслэлийн 297 дугаар цэцэрлэгийн 3 дахь үеийн төгсөлтийн баяр амжилттай боллоо.
👩‍🏫И.Сэлэнгэ багштай ᠌"Бамбарууш" 🐻бэлтгэл бүлэг
👩‍🏫Б.Туяацацрал багштай "Торомхон"🐪бэлтгэл бүлгийн
бяцхан шавь нарын ᠌᠌᠌᠌"Цэцэрлэг минь баяртай" хүндэтгэлийн тайлан тоглолтонд хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтнууддаа талархал илэрхийлье 🤩.

Photos from Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297-р цэцэрлэг's post 01/05/2024

Э.Уянга, Х.Хажилсүрэн багштай Ахлах А бүлгийн хүүхдүүд маань "Амьтны 'eртөнц" төсөлт үйл ажиллагааг 2 сар хэрэгжүүлэн ажиллалаа.2024.05.01 - ний өдөр Амьтны хүрээлэн үзэхээр хотын аялалд явлаа.Багшаа, хүүхдүүдээ дэмжин ажилласан аав, ээж нартаа баярлалаа.

Photos from Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297-р цэцэрлэг's post 24/03/2024

"Бага насны хүүхдийн цогц хөгжил" эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан сургалт амжилттай болж өндөрлөлөө.Сургалтыг зохион байгуулсан НҮБ-ийн сургагч багш нартаа, хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа БАЯРЛАЛАА.

22/03/2024

Номын богцоо үүрээд явж байгаа ээж хүү 2 оороо гангарнаа.Танд болон таны хүүхдэд хэрэгтэй номоо авч хэрэглээрэй.БАЯРЛАЛАА.

22/03/2024

Хаврын баярын мэндийг бяцхан шавь нартаа эцэг эхчүүд та бүхэндээ дэвшүүльe!

10/02/2024

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүгддээ "Сар шинийн мэндийг дэвшүүлж" Учран золгож буй XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу🐉 жилдээ түвшин амгалан байж юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөе.
Хүндэтгэсэн: Эрхлэгч Т.Сувдаа.

Photos from Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297-р цэцэрлэг's post 07/02/2024

Цэцэрлэгийн цэвэрлэгээ үйлчилгээ,ариутгал, халдваргүйтгэлийг хэрхэн хийх талаархи сургалтыг зөвлөх эмч Н.Баасанжавтай хамтран зохион байгууллаа.Ажилд нь амжилт хүсьe!

Photos from Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297-р цэцэрлэг's post 29/01/2024

Энх-Энэрэл ӨЭМТөвийн сувилагч Б.Өлзийжаргал эцэг эх асран хамгаалагчдад "Ахуйн осол гэмтэл"сэдвээр сургалтыг амжилттай зохион байгууллаа.Бяцхан үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө хамтдаа

Photos from Нийслэлийн Баянзүрх дүүргийн 297-р цэцэрлэг's post 23/01/2024

Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан цагдаагийн ахлах дэслэгч Эрдэнэтулгатай хамтран "Хүүхэд хамгаалал" сэдвээр эцэг эх, багш нарт сургалт зохион байгуулагдлаа.Хүүхдийн сайн сайхны төлөө хамтдаа

09/01/2024

МУУ ЭЦЭГ, ЭХИЙН 14 ШИНЖ (Яг одооноос хичээцгээе)

“Үр хүүхдээ юугаар ч дутаалгүй өсгөхийн тулд хичээдэг учраас би муу ээж биш” гэж та боддог байж болох юм. Архи, тамхи хэрэглэдэг, хэрэлдэж зодолддог, хүүхдэдээ гар хүрдэг хүмүүс л муу аав ээж гэж ойлгодог хүн олон.Тэгвэл муу ээж, аав байх үүнээс олон шалтгаан байдгийг залхууралгүй уншихыг хүсье. Муу эцэг эх хүүхдэдээ удаан хугацааны турш сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд ихэвчлэн хохирол нь нөхөж баршгүй.

1. Хүүхэд нь үнэнээ хэлж байхад зэмлэдэг

Буруу зүйл хийчихээд түүнийгээ хүлээн зөвшөөрч байхад алдаан дээр нь илүү ач холбогдол өгч загнах нь буруу. Та түүний үнэнч байсныг нь, эр зоригийг нь мартах ёсгүй.

2. Бусдын нүдэн дээр зэмлэдэг
Ичгүүрийн мэдрэмж авч, энэ нь хүүхдийг маш их эмзэглүүлдэг.

3. Хэтэрхий их зэмлэдэг, бага урам зориг өгдөг

4. Бусад хүүхэдтэй харьцуулдаг

5. Ололт, амжилтаар нь бахархдаггүй, хайнгадуухан ханддаг

6. Түүний хийсэн бүх үйлдлийг үргэлж сөрөг талаас нь харж шүүмжилдэг

7. Хүүхдэд сонголт хийх боломж олгодоггүй

Өмсөх хувцаснаас эхлээд явах дугуйлан, эзэмших мэргэжлийг нь хүртэл дур мэдэн шийддэг. Энэ нь хүүхдийг өөр зүйлд илүү тэмүүлэх, ярилцалгүй шийддэг болоход хүргэнэ.

8. Хатуу сахилга бат
Хэт хатуу сахилга бат мөрдүүлснээр хүүхэд өөрийнхөө ертөнцийг судлах боломж олдоггүй бөгөөд айдас түгшүүртэй тэрслүү нэгэн болдог.

9. Их зан суутал нь хошуу дэвсдэг
Та хүүхдээ онцгой гэж боддог байж болох ч тэр дэлхий дээрх бусад хүүхдийн л нэгэн адил. Түүнийг хэтэрхий дураар нь байлгаж, эрх мэдэл өгөх нь нийгмээс тусгаарлагдахад хүргэдэг муу зан авиртай болгож мэднэ.Мөн юугаар ч дутаахгүй өсгөх нь бүх зүйлийг энгийн мэтээр хүлээж авдаг болгох бөгөөд аливаа зүйлийн үнэ цэнийг ойлгодоггүй.

10. Жижиг зүйлийг ч өмнүүр нь орж хийдэг, хэт их хамгаалдаг
Ийм байдал нь тэдэнд тус биш ус л болно. Үүний үр дүнд өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь буурдаг.

11. Богино, ярдаг хариулт өгдөг
Ам мурийх ямар нэгэн асуудал гарахад та өөрийнхөөрөө л зүтгэж, сонсохыг ч хүсдэггүй. Уг нь хүүхдэд байж болох хамгийн ухаалаг хариултыг тайвнаар өгөх хэрэгтэй.

12. Буруу үлгэр дуурайл үзүүлдэг

Хүүхдүүд сайн, муу бүх зуршлыг эцэг эхээсээ сурдаг. Хүүхэд тань зохисгүй зүйл хийсэн бол танаас сурсан байж магадгүйг ойлгож, өөртөө дүгнэлт хий.

13. Хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгох хүчин чармайлт гаргадаггүй
Та тэдэнд зааж сургах цаг их зарцуулдаг байж болох ч заримдаа бяцхан үрсийнхээ үзэл бодол, мэдрэмжийг үл тоон цааргалдаг байж мэднэ. Мөн “Асуулт бүү асуу, том хүн үг хэлж байхад зүгээр л хэлснээр хий” гэх зэрэг хандлага бүү гаргаарай. Таны зааврын цаадахь зорилгыг тэд өөрсдөө ухамсарлаад ойлгоно гэдэг юу л бол. Цаашдаа өөрсдийнхөө ойлгохгүй зүйлийг эсэргүүцэх хандлагатай болдог.

14. Хошуу нэмдэг ч хуруу нэмдэггүй.
Та хүүхдэдээ аливааг хийх зөв арга замыг харуулахаас гадна эхний хэдэн алхмыг хамт хийх хэрэгтэй. Үг хэлэхээс илүү үйл хөдлөлөөрөө харуулах нь чухал.
Ажлаар шалтаглаж хэрэгтэй үед нь дэмждэггүй.

МУУ ЭЦЭГ, ЭХ ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

1. Бусдыг өрөвдөх сэтгэлгүй болох
2. Түрэмгий болох
3. Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах
4. Удаан хугацааны нөхөрлөл бий болгож чаддаггүй
5. Сэтгэлийн хямрал
6. Сэтгэл зүйн эмгэг
7. Хүчирхийллийг энгийн зүйл мэт ойлгох (Бие махбодийн шийтгэл оногдуулах нь бусдыг ганц цохиод авахад гэмгүй гэдэг ойлголт суулгадаг)

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


БЗД-ийн 17-р хороо 18-р гудамж
Ulaanbaatar