08/08/2026
Анд минь чи хаана байна
Хэрэггүй мэт хэдэн үгийг холбоод
Хүн эгдүүцүүлэх үгсийг сугсарч
Буруу бодолтыг уцаарлуулж
Бушуу түргэн үгсээ гаргалаа
Төрд зүтгэх түшээдийн увайгүйг шүүмжилж
Төрсөн бодлоо хуваалцаж
Ацагласан араа шиг түшээдийн
Айхтар маскийг хуу татах үед
Анд минь чи тэдний талд байсан
Ахиж хэзээ ч эргэхгүй юм шиг
Аав ээж ах дүүсээ л нөмөрлөөд
Ард түмнээ гээгээ юу чи
Түмнээ гэж түшээ болдог болохоос
Төрсөн биендээ эд хураах гэж төр түшдэггүйсэн
Хаяадаа чулуудах хэдэн үгс минь
Дотрыг чинь маажиж
Голоос чинь хатгавч
Хэзээ ч эргэхгүй мэт байж дээ
Айдаа чи ийм биш шүү дээ
Хураасан эд чинь барагдаж
Хоёр үеийн дараа дуусна
Хураагдсан лай чинь томорсоор
Хурсан олонд түйтгэр болжээ
Бага гэлтгүй сэхээрээсэй гэхэд
Гэнэн үгсийг минь чи тоохгүй
Эдтэй болж ингэж амьдарнаа гэж зүтгээд
Иргэдээ золиод ч сайхан амьдарнаа гээд
Эцэг өвгөдөө гонсойлгох үйлийг чи хийжээ
Гундсан сэтгэлийн минь үзүүрт зол болж
Харамсах сэтгэлийг минь цочирдуулж чи
Муу түшээг илчилж
Ивээс аваад өөдлөх зоригийг
Анд минь чи гаргасанг
Ай даа би сүүлд сонслоо
Эр хүн алдаж болдог ч
Эндэгдлээ засах цаг оройтдоггүйг
Хэлхээ хэдэн үгсийн минь үнэ цэнэ
Хэрэг болж нэг өдөр хүрч дээ
Сайн цагийн салхийг эргүүлэх анд минь чи хаана байна
Зүүдэнд ирсэн зөн ингэж шивнэлээ
Анд минь чи хаана яваа бол доо
2026.08.08