27/09/2026
🇲🇳 “Монгол Ухаан – Эрдэм”
Манай сургуулийн сурагчид монгол ахуй, уламжлал, арга ухаантай танилцаж, мах эвдэх болон гэдэс арилгах арга зүйд суралцлаа.
Сурагчид уламжлалт арга ухааныг биечлэн туршиж, монголчуудын өв соёл, ахуйтай холбоотой мэдлэг, ур чадварыг өвлөн суралцсан юм.
🎤 Хичээлийн үеэр сурагчдын сурсан зүйлс, сэтгэгдлийг хуваалцсан ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
Hobby School of Ulaanbaatar