07/01/2021
Ухаалаг утасны хамааралтай хүүхдүүдэд илрэх шинж тэмдгүүд:
Гар утсандаа санаа зовдог.
Интернэт, гар утсанд зарцуулах цаг нь үргэлж нэмэгдэх
Гар утсаа ашиглахгүй үед уйтгарлаж гунигладаг.
Олон цагаар хэрэглэж байгаагаа мэдэх боловч өөрийгөө хянах гэсэн бүтэлгүй оролдлогуудыг хийх.
Өөрийн хоббигоо тоохгүй хэдэн лайк авсан, ямар сэтгэгдэл авсан тухай санаа зовох.
Өөрийн хийхийг хүссэн, төлөвлөсөн зүйлээ интернэт болон нийгмийн сүлжээнээс болж хийж чадахгүй хойш нь тавих, эцэг эхтэйгээ муудалцах.
Хичээл дээр унтах, нойрмоглох, хичээлдээ муудах, гэрийн даалгавар хийхгүй байх.
Үг яриа цөөрөх, гэр бүл, найз нөхдөөсөө өөрийгөө тусгаарлаж, бусад хүмүүсийн яриа сонирхолтой биш санагдах.