Олон улсын Улаанбаатарын их сургууль Бизнесийн удирдлагын тэнхим

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Олон улсын Улаанбаатарын их сургууль Бизнесийн удирдлагын тэнхим

Олон улсын Улаанбаатарын их сургууль Бизнесийн удирдлагын тэнхим ОУУБИС Бизнесийн Удирдлагын тэнхим

Дурсамжаар дүүрэн он жилүүдийн хамгийн үнэ цэнтэй төгсгөл. 🥰Инээж, уйлж, мөрөөдөж хамтдаа энэ хүртэл алхжээ. Амьдралын н...
30/05/2026

Дурсамжаар дүүрэн он жилүүдийн хамгийн үнэ цэнтэй төгсгөл. 🥰
Инээж, уйлж, мөрөөдөж хамтдаа энэ хүртэл алхжээ. Амьдралын нэгэн бүлэг хаагдаж байгаа ч бидний ирээдүй одоо л эхэлж байнаа найзууд минь. Мартагдашгүй мөчүүд, мөнх үлдэх нөхөрлөл бидний хамгийн сайхан дурсамж болон үлджээ.
Төгсөлт бол төгсгөл биш, мөрөөдөл рүүгээ хийх анхны том алхам юм шүү. 🎓
Анги удирдсан багш нартаа болон тэнхимийн багш нартаа баярлалаа. 🥰

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс 19 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Татвар, нийгмийн даатгалын ...
23/04/2026

Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгээс 19 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Татвар, нийгмийн даатгалын тухай хууль”-ийг хэн сайн мэдэх вэ? олимпиадад нийт 11 сургуулийн 15 баг амжилттай оролцлоо.
Энэхүү олимпиадын эхний шатанд ОУУБИС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн оюутнууд амжилттай оролцож, 2-р байранд шалгарч, дараагийн шатанд оролцох эрхээ авлаа.
Оюутан залуучууддаа дараагийн шатанд нь өндөр амжилт хүсье! 👏🎓

ОУУБИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдалаа.Эрдэм шинжилгээни...
17/04/2026

ОУУБИС-ийн Эдийн засаг, Бизнесийн сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдалаа.
Эрдэм шинжилгээний хуралд:
Гутгаар байр: Санхүү 4-р анги Х.Гантуул
Дэд байр: Бизнес удирдлага 4-р анги Л.Оюунзаяа
Тэргүүн байр: Бизнес удирдлага 4-р анги С.Нанди-Эрдэнэ нар тус тус шалгарлаа👏🏻
Хуралд амжилттай оролцсон нийт 25 оюутанд баяр хүргэе✨

ОУУБИС-ийн Эдийн, засаг бизнесийн сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлө...
17/04/2026

ОУУБИС-ийн Эдийн, засаг бизнесийн сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус хуралд Бизнес удирдлагын тэнхим (Олон улсын Улаанбаатарын их сургууль Бизнесийн удирдлагын тэнхим), Эдийн засгийн тэнхим (IUU- Эдийн засгийн тэнхим), Аялал жуулчлалын тэнхим (IUU - Аялал жуулчлалын тэнхим)-ийн нийт 25 судлаач оюутнууд өөрсдийн судалгааны ажлаа илтгэсэн бөгөөд ТЭРГҮҮН байрыг Бизнес удирдлагын 4-р ангийн оюутан С.Нандин-Эрдэнэ, ДЭД байрыг Бизнес удирдлагын 4-р ангийн Л.Оюунзаяа, ГУТГААР байрыг Санхүү 4-р ангийн оюутан Х.Гантуул нар эзэллээ.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутан болон удирдсан багш нартаа баяр хүргэе.

Зохион байгуулагч: Аялал жуулчлалын тэнхим

23/03/2026
ОУУБИС-н ректорын нэрэмжит волейболын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.🏐🏅Тус тэмцээнд Бизнес удирдлагын тэнхим...
23/03/2026

ОУУБИС-н ректорын нэрэмжит волейболын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.🏐🏅
Тус тэмцээнд Бизнес удирдлагын тэнхимийн баг тамирчид амжилттай оролцон эрэгтэй баг🥈Мөнгөн медаль, эмэгтэй баг 🥉хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баяр хүргэе👏🏻

Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе,Монголын маркетингийн холбооноос зохион байгуулж буй Бизнесийн удирдлага, ...
20/03/2026

Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе,
Монголын маркетингийн холбооноос зохион байгуулж буй Бизнесийн удирдлага, Маркетингийн тэнхимийн 3,4-р курсийн оюутнуудын дунд Internship & Mentorship 2026 хөтөлбөрт зарлагдаж байна. Уг хөтөлбөрт нийт их дээд сургуулиудын хүрээнд шилдэг 15 оюутан шалгаруулж Монголын томоохон компаниудын удирдлага болон маркетингийн албаны дарга нараар 2 сарын турш менторлуулах /удирдуулан зөвлөгөө авах/ боломж бүрдэх юм.

MCS Property, АПУ Дейри, Макс Групп, Тесо групп, Mongol HD, Мобиком тэргүүтэй байгууллагуудаас салбартаа тэргүүлэгч менторуудыг бүрдүүлсэн байгаа билээ.
Мөн түүнчлэн хөтөлбөр хэрэгжих хугацаанд оюутны оролцоо ур чадвараас хамааран цалинтай байх бөгөөд эцсийн үр дүнд ажлын байртай болох бүрэн боломжтой.

Бүртгэл 3-р сарын 29-н хүртэл явагдана.

Бүртгүүлэх линк: https://forms.gle/xB4HPfgcTXZvY3Ei9

Үндэсний хэмжээнд хийгдэх уг хөтөлбөрт сургууль тус бүрээс багадаа 1 оюутанг заавал хамруулах хүсэлтэй байгаа тул та энэхүү мэдээллийг нийт оюутнууддаа дамжуулан өгнө үү хэмээн хүсэж байна. Баярлалаа.
Хүндэтгэсэн: Маркетингийн холбооны сургалт, хөгжлийн хорооны захирал Б.Галхүү

Гар утас 91118830; 98004224

ОУУБИС-ийн Ректорын нэрэмжит 🏀  шалгаруулах тэмцээнд Бизнесийн удирдлагын тэнхимийн багууд амжилттай оролцож эрэгтэй баг...
02/03/2026

ОУУБИС-ийн Ректорын нэрэмжит 🏀 шалгаруулах тэмцээнд Бизнесийн удирдлагын тэнхимийн багууд амжилттай оролцож эрэгтэй баг 🥈Мөнгөн медаль, эмэгтэй баг 🥉Хүрэл медалийн эзэд боллоо.
Мөн шилдэг эмэгтэй ШИДЭГЧ-ээр санхүү 3-р ангийн оюутан А.Анударь тодорлоо.
Багт баяр хүргэе 👏🏻🙌🏻

Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй НЯГТЛАН БОДОГЧ мэргэжлийн ОРОЙН АНГИД элсэлт авч байна.Суралцах хугацаа: 2-2,5 жи...
23/02/2026

Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй НЯГТЛАН БОДОГЧ мэргэжлийн ОРОЙН АНГИД элсэлт авч байна.
Суралцах хугацаа: 2-2,5 жил
Сургалт зохион байгуулах хэлбэр: 100% цахим

Хичээлийг Мэргэшсэн нягтлан бодогч, Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч цолтой, доктор зэрэгтэй багш нар хичээл заана.

Бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:
• Бакалаврын зэргийн диплом
• Иргэний үнэмлэх
☎️ 9910-8350, 9917-3354

Address

Ulaanbaatar

Telephone

+97699076233

Alerts

Be the first to know and let us send you an email when Олон улсын Улаанбаатарын их сургууль Бизнесийн удирдлагын тэнхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Олон улсын Улаанбаатарын их сургууль Бизнесийн удирдлагын тэнхим:

Shortcuts

Share