04/09/2026
ТӨГСӨЛТИЙН ДАРААХ ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШИЛ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХУВААРЬ
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын 14.1-д “Төрөлжсөн мэргэшлийн сургалт жил бүрийн 04 дүгээр сарын 01-нд эхэлнэ” гэж заасны дагуу төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийг зөвхөн хавар авна. Намар элсэлт авахгүй.
✅Төрөлжсөн мэргэшлийн сургалт жилд 1 удаа Хавар:
Бүртгэл эхлэх хугацаа: 03 дугаар сарын 01
Сургалт эхлэх хугацаа: 04 дүгээр сарын 01
✅Мэргэжил дээшлүүлэх сургалт жилд 2 удаа
Хавар:
Бүртгэл эхлэх хугацаа: 03 дугаар сарын 15
Сургалт эхлэх хугацаа: 04 дүгээр сарын 05
Намар:
Бүртгэл эхлэх хугацаа: 09 дүгээр сарын 14
Сургалт эхлэх хугацаа: 10 дугаар сарын 05
✅Эрүүл мэндийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс шинэчлэн батлах тухай” А/134 дүгээр тушаалын дагуу батлагдсан хөтөлбөрөөр элсэлт авах төрөлжсөн мэргэшлийн сургалтын чиглэлийн мэдээллийг дараах холбоосоор орж танилцана уу.https://hdc.gov.mn/post/1941/
ℹ️ Бүртгэл болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр ЭМХТ-ийн цахим хуудсаар мэдээлнэ.
· Програмын нэвтрэлт, хэрэглээний асуудлаар: 70110893
· Их эмчийн сургалтын чиглэл, элсэлтийн асуудлаар: 11-461529
· Сувилагч, бусад эмнэлгийн бусад мэргэжилтний сургалтын чиглэл, элсэлтийн асуудлаар: 70110892 дугаараар холбогдоорой.