Аутизмд хийсэн аялал НҮ ТББ

Аутизмд хийсэн аялал НҮ ТББ Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд, иргэдийг нийгэмд таниулах, боловсрол олгохоор байгуулагдсан.

05/09/2026
14/08/2026

📍 ТӨВ САЛБАР БАЙРШИЛАА СОЛИЛОО 💛💙

Хүүхэд бүрийн хөгжил, суралцах орчныг илүү тав тухтай, хүртээмжтэй болгохын төлөө манай Төв салбар шинэ байршилдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. 🌈

Шинэ орчиндоо хүүхэд бүрийн онцлог хэрэгцээг ойлгон, хөгжлийн замд нь мэргэжлийн баг хамт олон хайр халамжтайгаар дэмжин ажиллах болно. 🤗

📍 Шинэ хаяг: Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Сувдан хотхон
(Азифармаас баруун тийш 200 м)

📱 Холбоо барих: 9948 2065

06/05/2026
Заримдаа хэн ч харахгүй үед ээж аавууд чимээгүй уйлдаг.Хүүхдээ хараад хайр дүүрэн байдаг ч, зүрхнийхээ гүнд  айдастай ба...
28/04/2026

Заримдаа хэн ч харахгүй үед ээж аавууд чимээгүй уйлдаг.

Хүүхдээ хараад хайр дүүрэн байдаг ч, зүрхнийхээ гүнд
айдастай байдаг.

“Би зөв зүйлс хийж байна уу?”
“Ирээдүй нь яах бол?”
“Би хангалттай сайн эцэг эх мөн үү?”

💔 Энэ асуултууд маш хэцүү.

Гэхдээ нэг зүйлийг санах хэрэгтэй юм шүү. Та ганцаараа биш.

Тантай адил олон ээж аав өдөр бүр хичээж, алдаж, дахин босож, дахин оролдож байдаг.

💙 Хүүхдэд тань төгс эцэг эх хайдаггүй
💙 Харин өөрийг нь ойлгох, хайрлах хүнийг л хайдаг

Та яг тэр хүн нь.

Өдөр бүр төгс байх албагүй…
Харин бууж өгөхгүй байх нь л хамгийн чухал 🌱

Та хангалттай сайн эцэг эх шүү

🌍💙 04 дүгээр сарын 02  "Аутизмыг таниулах дэлхийн өдөр"Өнөөдөр бид зөвхөн нэг өдрийг тэмдэглэж  байгаа биш бид ойлголт, ...
02/04/2026

🌍💙 04 дүгээр сарын 02 "Аутизмыг таниулах дэлхийн өдөр"

Өнөөдөр бид зөвхөн нэг өдрийг тэмдэглэж байгаа биш бид ойлголт, хүлээн зөвшөөрөл, хайр энэрлийг түгээх аяллаа үргэлжлүүлж байна.

Бид “Аутизмд хийсэн аялал” НҮТББ-ыг үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн нэг л зорилготой явж ирсэн. Тэр нь "Монголын хүүхэд бүр тэгш боломжтой байх ёстой" гэсэн итгэл юм.

📌Сүүлийн жилүүдэд аутизмын тохиолдол нэмэгдэж байгаа нь биднээс илүү их анхаарал, илүү их мэдлэг, илүү их хамтын ажиллагааг шаардаж байна.
Бид шинжлэх ухаанд суурилсан ABA (Applied Behavior Analysis) арга зүйг Монголд нэвтрүүлж, мэргэжилтэн бэлтгэж, эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч, олон зуун хүүхдэд үнэлгээ, дэмжлэг үзүүлсээр байна.

📌 Бид:
-Олон улсын стандартад нийцсэн сургалт, арга зүйг нэвтрүүлсэн
-600+ хүүхдэд хөгжлийн үнэлгээ хийсэн
-Алслагдсан орон нутгийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилгээ хүргэсэн
-Багш, эцэг эхчүүдийг чадавхжуулсан
-Хандлагаа өөрчлөх, ойлголт түгээх үндэсний аянуудыг хэрэгжүүлсэн.

💛Бид бүгд хамтдаа:
💙 Ялгаатай байдлыг ойлгож
💙 Хүүхэд бүрийг хүлээн зөвшөөрч
💙 Илүү хүртээмжтэй нийгмийг бүтээж чадна

Бидний аялал үргэлжилсээр…
“Аутизмд хийсэн аялал” НҮТББ
Үүсгэн байгуулагч З.Октябрь

🌷 ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД 🌷Хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладагэ...
08/03/2026

🌷 ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯРЫН МЭНД 🌷

Хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг
ээжүүд, эмэгтэйчүүд, багш нар, асран хамгаалагч та бүхэндээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Таны хайр, тэвчээр, халамж, итгэл нь
хүүхэд бүрийн ирээдүйг гэрэлтүүлж байдаг хамгийн үнэт хүч билээ.

Эрүүл энх, аз жаргал, инээд баясал дүүрэн
сайхан баярыг хүсэн ерөөе!😇😍

25/02/2026

Хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүдэд зориулсан
• ABA терапи
• Спорт засал
• Хөгжлийн дэмжих сургалт, үнэлгээ, үйл ажиллагаа
явуулдаг цогц боловсрол олгох төв.

📌БИДНИЙ ЗОРИЛГО: Аутизмын хүрээний эмгэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, бие даах чадварыг нэмэгдүүлэх, боловсрол-хөгжил-нийгмийн оролцоог дэмжихэд чиглэнэ.

📌ҮЙЛ АЖИЛЛАГАА
• ABA терапи сургалт
• Спортод суурилсан засал, хөдөлгөөний хөгжлийн хөтөлбөр
• Хэрэглээний зан үйлийн үнэлгээ, сургалт
• Эцэг эх, асран хамгаалагчийн зөвлөгөө
• Нийгэмшүүлэх, хамтран оролцох арга хэмжээ

📌СУРГАЛТ, ҮНЭЛГЭЭ
• Хүүхдийн хөгжлийн үнэлгээ
• Хувь хүний онцлогт тохирсон сургалтын төлөвлөгөө, ганцаарчилсан сургалт
• Нийгэмшихүй, бие даах чадвар
• Харилцаа, зан үйлийн дэмжлэг

📍ХАЯГ, ХОЛБОО БАРИХ

📧 И-мэйл: [email protected]

📍 Салбар 1: ЧД, 3-р хороо ЭТӨЧ 31, Сансар КаТв зүүн талд 99482065, 88118807
📍 Салбар 2: ХУД, 23-р хороо, Яармаг, Арцатын ам, Happy village 88930938

Address

Ulaanbaatar
123

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699480005

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аутизмд хийсэн аялал НҮ ТББ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Аутизмд хийсэн аялал НҮ ТББ:

Shortcuts

Share