Oyunchimeg O'Yuka

Oyunchimeg O'Yuka Мөрөөдөлдөө хүрэх хялбар аргад салбар харгалзахгүй суралцана.

Мхх буусан уу?
11/06/2026

Мхх буусан уу?

Ө.Шижир: Энэ сарын эцсээр хүнсний инфляц 23-24 хувьтай гарсан. Гол нөлөө нь мах, хүнсний ногоо байгаа байх. Хотын даргыг "Мах үнэтэй байна" гээд огцруулсан. Мах үнэ хэвээрээ л байгаа. Тэгээд хотын даргаа дахиад огцруулах уу.

Үүнийг улс төрийн шийдвэр гэх юм уу, ямар шийдвэр гэх юм. Би ойлгоогүй. Бид иргэдийнхээ амьдралыг бодитоор мэдэрч, гудамжаар, захуудаар явж үзмээр байгаа юм. Манай төрийн албан хаагч, дарга нар.

Пөөх
10/06/2026

Пөөх

06/06/2026
Тхх “ҮХЦ бол улс төрийн улаан булан”
29/05/2026

Тхх “ҮХЦ бол улс төрийн улаан булан”

Банк нөгөө утгаараа луйварчдыг өөгшүүлээд байгааг анхаарах хэрэгтэй.
29/05/2026

Банк нөгөө утгаараа луйварчдыг өөгшүүлээд байгааг анхаарах хэрэгтэй.

Томоохон байгууллагуудын нэр барьж, харилцагчдыг нь төөрөгдүүлэх замаар хувийн мэдээллийг нь авч, залилах хэрэг гарсаар байна

Хэрэгтэй байж магадгүй гээд хуулаад ирлээ шүү.Нуруугаа хайрлаарай🙏Ийм нурууны дискний ивэрхий үүсгэхгүй байхын тулд өдөр...
29/04/2026

Хэрэгтэй байж магадгүй гээд хуулаад ирлээ шүү.
Нуруугаа хайрлаарай🙏Ийм нурууны дискний ивэрхий үүсгэхгүй байхын тулд өдөр тутмын амьдралдаа нуруугаа хамгаалж амьдрах нь маш чухал.

Зөв амьдрах дадлууд:

* Зөв суух – удаан бөгтийж суухгүй, нуруугаа тэгш байлгах
* Хүнд юм зөв өргөх – нуруугаараа биш, өвдгөө нугалж хөлөөрөө өргөх
* Тогтмол хөдөлгөөн хийх – алхах, иог, сунгалт, нуруу бэхжүүлэх дасгал
* Жингээ барих – илүүдэл жин нуруунд их ачаалал өгдөг
* Удаан нэг байрлалд байхгүй – 30–40 минут тутам босож хөдөлж байх
* Зөв унтах байрлал – хэт өндөр дэргүй, нуруунд эвтэйхэн матрастай байх
* Стрессээ багасгах – булчин чангаралт нурууны өвдөлтийг нэмдэг
* Ус сайн уух, зөв хооллох – яс, булчин, үе мөчний тэжээлд хэрэгтэй

Ялангуяа анхаарах зүйл:

* Огцом бөхийх
* Хүнд юм ганцаараа өргөх
* Хүйтэнд нуруугаа дааруулах
* Хөдөлгөөнгүй удаан суух
* Буруу бариа, хүчтэй мушгих

эдгээрээс зайлсхийх хэрэгтэй‼️❗️🚷

Zen@yoga.

19/04/2026

Та мэдэх үү? Соробан сампингаар тоо бодож сурах нь тархины хоёр талыг зэрэг идэвхжүүлдэг 🧠
Зөвхөн математик биш — анхаарал, ой тогтоолт, сэтгэх чадвар бүгд хөгждөг!

Соробан (Сампин)-ы гарын авлага ном худалдаанд гарлаа!
🧠 Хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрөл, тооцоолох чадварыг хөгжүүлнэ
📘 Алхам алхмаар ойлгомжтой тайлбартай
🧮 Сампин дагалдана

💰 Үнэ: 20,000₮
📞 Утас: 9999 7968
#Соробан #ТархиныХөгжил

https://www.facebook.com/share/p/1JmcGmqvQJ/?mibextid=wwXIfr
19/04/2026

https://www.facebook.com/share/p/1JmcGmqvQJ/?mibextid=wwXIfr

Та мэдэх үү? Соробан сампингаар тоо бодож сурах нь тархины хоёр талыг зэрэг идэвхжүүлдэг 🧠
Зөвхөн математик биш — анхаарал, ой тогтоолт, сэтгэх чадвар бүгд хөгждөг!

Соробан (Сампин)-ы гарын авлага ном худалдаанд гарлаа!
🧠 Хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрөл, тооцоолох чадварыг хөгжүүлнэ
📘 Алхам алхмаар ойлгомжтой тайлбартай
🧮 Сампин дагалдана

💰 Үнэ: 20,000₮
📞 Утас: 9999 7968
#Соробан #ТархиныХөгжил

14/04/2026

“Би өнөөдөр зөв хөл дээрээ босчихжээ. Ажил төрөл ар араасаа бүтээд үнэхээр амжилттай өдөр болж байна” гэдэг. Өглөө бүрийг зөв хөл дээрээ эхлүүлэх энгийн хэрнээ гайхамшигтай аргыг хэлж өгье.
1. Өглөө бүр ус уу. Яагаад?: Шөнө унтах үед таны бие усаа алддаг. Тархи хүртэл бага зэрэг хатаж, мэдээлэл боловсруулах хурд удааширдаг. Ус уух үед цус шингэрч, хүчилтөрөгч тархинд илүү сайн очдог. Ингэснээр та илүү сэргэг бодож, шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Өглөөний нэг аяга ус бол таны тархинд өгч буй хамгийн эхний “Сэр, амжилттай ажиллаж эхэл” гэсэн дохио.

2. Амьсгалын дасгал хий. Яагаад?
Та ойрд стресстэй байгаа бол амьсгал богиносдог. Энэ нь тархинд аюул байна гэсэн буруу дохио өгдөг. Харин удаан, гүн амьсгалах үед тархи тайвширч, айдсын төв намддаг. Ингэснээр бодол цэгцэрч, анхаарал төвлөрөл нэмэгдэнэ. Амьсгалаа удирдана гэдэг бол өөрийн сэтгэлээ удирдаж эхэлж байна гэсэн үг.
Дасгал нь: Хамраараа гүнзгий амьсгаа 4 тоолж аваад 6 тоон дээр бариад, 8 тоон дээр гарга. 3 удаа л давтаад хийчих.

3. Бясалгал хий. Яагаад?: Намуухан ая тавиад нүдээ аниад өөрийгөө зоригтой, асуудлыг шийдэж байгаа хүн гэж төсөөл. Тархи бодит байдал ба төсөөллийг ялгадаггүй. Та ялж байгаа дүр зургаа давтан харах тусам тархи үүнийг бодит байдал мэт хүлээн авч, таны үйл хөдлөл, зан чанарыг өөрчилж, эрч хүчтэй болгодог. Энэ үед айдас багасч, үйлдэл хийх зориг нэмдэг.

4. Дасгал хий. Яагаад?: Хөдөлгөөн хийх үед цусны эргэлт сайжирч, тархинд илүү их хүчилтөрөгч очдог. Мөн аз жаргал, урам зориг төрүүлдэг дааврууд ялгарна. Энэ нь стрессийг багасгаж, сэтгэл санааг өргөдөг. Биеэ хөдөлгөх тусам тархи чинь илүү амьд, илүү хурдан, илүү бүтээлч болно.
Дасгал: Хөлдөө мөрнөөс арай том зай аваад, 2 гараа алдлаад зогсоно. Тэгээд үсрэнэ. Үсрэхдээ гар хөлөө хумиж үсрэнэ. Цаг тавиад 1 минут л хийчих.

5. Тэжээллэг хоол ид. Яагаад?: Тархи бол их энерги хэрэглэдэг эрхтэн. Чихэр ихтэй өглөөний унд уухад энерги огцом өсөөд бууна. Энэ нь ядрах, залхуурах, төвлөрөл алдагдах шалтгаан болдог. Харин уураг, шим тэжээлтэй хоол идэхэд тархи тогтвортой ажиллаж, анхаарал удаан хадгалагдана. Чи юу иднэ, тархи чинь түүгээр л ажиллана.
Жишээ нь: Өндөг + овьёос + самар + жимс
эсвэл Өндөг + бүхэл үрийн талх + авокадо
эсвэл Тараг + жимс + самар

Энэ 5 зүйл нийлээд чиний тархинд “Бүх зүйл хяналтанд байна. Чи чадна” гэсэн дохио илгээснээр хүмүүсийн хэлдэг “Өнөөдөр би зөв хөл дээрээ боссон байна” гэдэг мэдрэмж бий болгож бодит амьдралд нөлөөлдөг.
Үнэндээ бол чи бодит амьдрал дээрээ зөв хөл дээрээ босоогүй харин тархиа амжилт руу зөв чиглүүлж өгсөн байдаг.
Өөрийнхөө тархийг илүү таньж, дараагийн шатанд гаргах бодит өөрчлөлт хийж сурмаар байгаа бол ӨӨРИЙГӨӨ СЭРЭЭ багц сургалтанд маань 1 гэж бичээд суугаарай. Хямдралын хугацаа 4 сард дуусч байгаа шүү.

О.Минухатун
Нейропсихологич
Сору

Address

Ulaanbaatar
16063

Telephone

+97699997968

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Oyunchimeg O'Yuka posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share