24/05/2026
УБЭИС-ын Бакалаврын хөтөлбөрийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл эхэллээ. ☺️
Багшлах боловсон хүчин, сургалтын орчин, материаллаг бааз, лаборатори, дадлагын орчин бүрэн төлөвшсөн.
Та бүхнийг эрдмийн их ундарга болсон УБЭИС-д элсэн суралцахыг урьж байна.
УБЭИС-(Мэргэжил, мэдлэг, чадвар, хандлага)
------------------
Бүртгүүлэх линк 😊
https://ubeu.edu.mn/ #/bachelor
Мэдээлэл авах☎️: 11-311776, 80404340, 94087188
21/05/2026
30 жилийн түүхт ойн хүрээнд төрөлх сургуульдаа хандив өргөсөн 2024 оны намрын элсэлтийн Эрх зүйн төгсөх оройн ангийн хамт олондоо баярлалаа. ☺️
Та бүхний энэхүү сайхан санаачилга, сэтгэлийн дэмжлэг нь манай хамт олонд үнэтэй хувь нэмэр болж байна. 🙌
УБЭИС - Ухаанаа уралдуулж, сэтгэлээ шингээнэ.
20/05/2026
Япон улсад дадлагаа амжилттай хийж, суралцахын зэрэгцээ шинэ хэл, шинэ соёл, шинэ орчинд өөрийгөө хөгжүүлсэн 59-дүгээр ээлжийн оюутнууддаа халуун баяр хүргэе. 🇲🇳🤝🇯🇵
Та бүхэн мэргэжлийн дадлага, олон улсын туршлага,
бие даах чадвар, харилцааны ур чадвараа нэгэн зэрэг хөгжүүлж чадлаа. ☺️
Энэ бол зөвхөн дадлага биш, ирээдүйн замналаа өргөжүүлсэн үнэ цэнтэй алхам юм. ✨
Бакалаврт суралцах хугацаандаа гадаад дадлага, олон улсын боломжийг хүсэж байвал..
Улаанбаатар Эрдэм Их Сургуульд гадаадад дадлагатай хөтөлбөрт элсээрэй ⤵️
Бүртгүүлэх линк: https://ubeu.edu.mn/ #/bachelor
Дэлгэрэнгүй мэдээллийг: 80404340, 94087188
16/05/2026
УБЭИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн эрдэм шинжилгээний салбар хуралдаан амжилттай зохион байгуулагдсанд баяр хүргэе. ☺️
Энэхүү хурлын хүрээнд багш, оюутнууд судалгааны ажлаа танилцуулж, мэдлэг туршлагаа солилцон, эрдмийн оролцоо, идэвхээ өндөр түвшинд харууллаа. ✨
Оролцсон нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.
УБЭИС — Ухаанаа уралдуулж, сэтгэлээ шингээнэ.
11/05/2026
Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэе. 😊
Шаравын Насанжаргалын нэрэмжит “Мэдлэгийн менежмент” улсын X олимпиадад
оролцсон Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн оюутнууд маань мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ амжилттай харууллаа. ✨
Та бүхний цаашдын амжилт улам өргөжих болтугай.
УБЭИС - Ухаанаа уралдуулж, Сэтгэлээ шингээнэ
10/05/2026
Ulaanbaatar Edu Expo 2026 ☺️
Боловсролын салбарын нэгдсэн үзэсгэлэн, фестивальд Улаанбаатар Эрдэм Их Сургууль баг хамт олон амжилттай оролцож байна.
Тус Expo нь 3 хоногийн турш үргэлжлэх бөгөөд оюутан, элсэгчид, эцэг эхчүүдэд сургалтын хөтөлбөр, элсэлт болон их сургуулийн орчны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. ✨
Та бүхнийг 91–92 дугаар асарт хүрэлцэн ирж, бидэнтэй уулзахыг урьж байна. ⤵️
Элсэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг: https://ubeu.edu.mn/ #/bachelor
☎️: 11-311776, 80404340, 94087188
06/05/2026
Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн “Эрдмийн чуулган – 2026” нэгдсэн хуралдаанд Та бүхнийг урьж байна. ☺️
2026 оны 05-р сарын 18-ны өдөр, 14:00 цагт А-байрны Эрдмийн зөвлөлд зохион байгуулагдана.
Сэдэв: “Шинжлэх ухаажсан, мэдлэгийн зуунд их сургуулийн үүрэг”.
Удирдамж болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр авах боломжтой ⤵️
https://heyzine.com/flip-book/621f03cc93.html
УБЭИС - Ухаанаа уралдуулж, Сэтгэлээ шингээнэ
30/04/2026
Баяр хүргэе! 😊
Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн
Бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Я.Буддаян-Оч Doctor of Business Administration (DBA) зэрэг амжилттай хамгаалсанд халуун баяр хүргэе.
Түүний эрдэм шинжилгээ, судалгааны ажил, мэргэжлийн өсөлт хөгжил нь манай хамт олны бахархал бөгөөд цаашдын эрдэм судлал, боловсролын үйл хэрэгт нь өндөр амжилт хүсье. ✨
УБЭИС - Ухаанаа уралдуулж, Сэтгэлээ шингээнэ