Би багш

Би багш Цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан хуудас

12/05/2026

🥰

28/02/2026

“3 сарын 8-нд хүүхдэд заах ээжийн тухай шүлэг өгөөч” гэж цэцэрлэгийн багш нар маань бичээд байгаа тул “Миний ээж” шүлгээ пост болгон орууллаа.

“Миний ээж”

Миний ээж
Буйдан шиг зөөлөн
Өвөр дээр нь суухаар
Нойр шууд л хүрдэг шүү

Миний ээж
Жимс шиг анхилуун
Үнсүүлэх болгонд
Би “дахиад!” гэж гуйдаг шүү

Миний ээж
Үлгэрийн гүнж шиг хөөрхөн
Хараад л баймаар
Хамгийн сайхан хүн шүү

Миний ээж
Алиалагч шиг хөгжилтэй
Хоёулаа инээгээд
Элэгээ хөштөл хөхөрдөг шүү

Харин хааяа уурлахаараа
Арслан шиг болоод
“Арр! Арр!” гэж архирахаар
Би жаахан айдаг шүү

Тэгээд би ээжийгээ
Тэвэрч тайвшруулаад
“Уучлаарай, намайг
Дахиж уурлуулахгүй ээ!” гэж хэлдэг шүү💕
А.Найгалмаа

14/01/2026
25/12/2025
17/10/2025

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Би багш posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share