11/10/2022
Хэрэглээний сагсанд багтдаг ямар ямар бараа багтдагийг сонирхож үзээд дараах нэрийг оллоо. Инфляцыг тооцохдоо эдгээр барааг оруулж тооцдог гэсэн үг. Та хэрэглэдэг үү?
-Дүнсэн тамхи
-Нэхий дээл
-эр хүний өвлийн гутал,
-эм хүний хавар намрын гутал
-хятад торго
-2 спиральтай плитка
-Алтанбулаг хивс 2х3 м
-Онгоцны тасалбар 655 км
-Бензин АИ-93
08/09/2022
Эгийн голын станцыг зогсоож байгаа ганц юм нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ юм л даа. Энэ үнэлгээг нь олон янзаар бараг 10 жил хийж байгаа байх.
Ямар ч нөлөөгүй юм байна аа гэхээр Оросууд өөдөөс шал өөр юм барьж гарч ирээд ийм аймар нөлөөлж байна гээд байдаг. Тэгэхээр нь бараг 3-4 жилийн өмнө НҮБ-тэй хамтраад хөндлөнгийн судалгаа хийлгэе гэж тохиролцсон. Аль эрт дуусчих байсан ЗГ нь төсөв тавьж өгөхгүй байгаа (тэр төсвийг нь шийдэж өгөх хүн нь одоо энэ данхан толгойт шүү дээ).
Тэгэхээр надад ямар зураг харагдаж байна гэхээр: манай "Бэрс" айлын ноёнд очоод "За ахаа хоёулаа одоо юу гэж энэ болзоо сайхан болсон гэж хэлье дээ" гээд толгойгоо маажсан чинь "НҮБ-тэй хамтраад судалгаа хийлгэхээр боллоо гээд хэлчих. Чи тэгээд бусдыг нь яах аа өөрөө мэднэ биз дээ" ухааны юм хариулж байх шиг байна.
Ингэж л цагааны бэрс цагааны ноёныг хүүнд тавьж өгч байгаа юм. Одоо өөр юу гэх юм "Тамгагүй төр" зохиол юм уу даа.
🤝 "Дорнын Эдийн Засгийн VII Чуулган”-ы нэгдсэн хуралдаанд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан бүс нутгийн ач холбогдолтой боомт, эрчим хүч, аж үйлдвэрийн хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцохыг урилаа.
⛽️ АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10%-ийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.
⚡️Олон жил гацсан Эгийн голын усан цахилгаан станц төслийн асуудлыг НҮБ-тай хамтран шийдвэрлэж, мэргэжлийн шинжээч, судлаачдын баг гарган ажиллуулж Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөцөд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, эцэслэхээр тогтлоо. Оросын Холбооны Улсын зүгээс Эгийн голын усан цахилгаан станцын төсөл болон “ДЦС-З”-ын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөхөд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
🔥 Байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл тус бүс нутгийн хөгжилд өндөр ач холбогдолтойд тооцогдож ирсэн. Талууд төслийг идэвхтэй хамтран хэрэгжүүлж 2029 онд ашиглалтанд оруулахаар ярилцлаа.
Дэлгэрэнгүй mongolia.gov.mn/news/view/26445
#ШинэСэргэлтийнБодлого
15/08/2022
Энэ чинь ерөөсөө түр зуурын л арга хэмжээ шүү дээ дээ. Үсрээд 5 жил болоход буруу хүрдтэй нь хөдөө орон нутгаар дүүрээд хот нь буцаад түгжрэлтэй хэвээрээ л байна. Түгжрээд ч хамаагүй машин унаад гарах хэрэгцээ байгаа юм чинь өөр яалтай билээ. Зүгээр л явган хүний, дугуйн, нийтийн тээврийн дэд бүтэцдээ сайн хөрөнгө оруулахаас гадна орон сууцны хорооллуудын орц гарцыг сайжруулаа. Хот төлөвлөлтөөсөө асуудлаа хай л даа. Яг үнэндээ явган алхдаг мань мэт нь гэрээсээ гараад явахаар машинтай түгжирснээс илүү стресстэй байна шүү дээ. Долгорсүрэнгийн Сумъяабазар, Oyunerdene Luvsannamsrai ээ. #АжлааХий #ажлаазөвхий
Энэ намраас буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хориглох эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ
Нийслэлээс өнгөрсөн хавар авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний тухай санал асуулгыг иргэдээс авсан билээ. Уг са....
23/05/2022
Африк тив гэхээр "маш их элс, маш бага ус" төсөөлөгддөг үү?
Бодит байдалд Африк тивийн газар нутгийн 23 орчим хувийг ой эзэлдэг юм байна. Африк тив нь хамгийн олон улстай тив. Харин цөл хэсэгт нь маш өргөн уудам нутагтай цөөхөн хэдхэн улс байдаг бөгөөд нэг хүнд ногдох ДНБ нь 1500 орчим ам.доллар байдаг бол ногоон буюу өмнөд хэсэгт нь байдаг улсуудын нэг хүнд ногдох ДНБ нь 5600 гаруй ам.доллар байдаг байна.
Тэгвэл Монгол Улсын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ нь 4000 ам.доллар орчим байгаа нь Африкийн ихэнх орноос бага, Сахарын улсуудаас өндөр гэсэн үг.
Бас Монгол Улсын нутаг дэвсгэрийн ердөө 7 хувь нь л ой. 1990-2010 онд Африк тив ойн талбайнхаа 10 хувийг алдсан бол Монгол Улс 13 хувийг алдсан байдаг. Юу гэх гээд байна вэ гэвэл, бид Африкийн ихэнх улс орноос ядуу амьдарч байгаа бөгөөд Африкаас ч хурдан цөлжсөөр байгаад алсдаа бүх Африкаас ядуу болох магадлалтай байна.
/Ингээд бодохоор Ерөнхийлөгчийн тэрбум мод санаачилга хайр хүрмээр ч мод тарьж байгаа арга замыг нь харахаар уур хүрэм/
20/04/2022
Тэр Эрдэнэтийг төрд өгсөн нь нэг их буруу ч юм биш гэлээ. Тэгээд дараа нь төрийн өмч гэдэг бол улс төрчдийн өмч гэв.
Эрдэнэбилэг гэдэг хүнээс Лодойсамбуугаас илүү асуух хүн юу л бол. Гэхдээ хэн хэн нь нэвтрүүлгийнхээ ач холбогдолд хүрч бэлдээгүй юм шиг санагдлаа. Төлбөртэй ч байсан, үгүй ч бай арай довтолж асуусан бол илүү viral болох байсан байх. Гэхдээ ярилцлага өгч байгаа хүний талаар үзэгч бүр хувийн дүгнэлт хийх боломжтой байлаа.
Миний хувьд нэвтрүүлгийн эхний хагаст Эрдэнэбилэг гэдэг хүн бол алсын хараатай, мэргэжилдээ гаршсан, төлөвлөлт сайтай, сайн санхүүч юм гэсэн бодол төрсөн.
Харин дараа нь, сүүлийн хагаст тэр хэлэх гэсэн санаануудаа түс тас хийтэл хэлж чадсангүй. Сэтгүүлч нь түүний санаануудыг базаж, төгсгөж өгч байв. Том төслүүдийг хэрхэн өөрийн болгож авсан тухай асуултуудад тэр би эзэн нь биш ээ гэсэн байр сууриа хамгаалсаар байсан нь надад ер итгэл үнэмшил төрүүлсэнгүй.
Одоо үлдсэн асуултуудаар цааш нийгмийн хэлэлцүүлэг, талцал үргэлжлэх байх. Тухайлбал, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийг тэр компаниуд нь авч байх үед хэн хэний нүд тэр үйлдвэрүүд дээр уначихаад байсан бэ? одоо тэднээс хэн нь улс төрд нөлөөтэй байгаа вэ?
Хэрвээ тэр зүгээр тэр төслүүдэд зээл олгосон, санхүүгийн үйлчилгээ л үзүүлсэн хүн юм бол яагаад төр түүнийг нэр цохон буруушаагаад байгаа вэ? Яагаад тэр энэ удаад өөртөө бараг хамааралгүй шахам компаниудын (түүний хэлснээр бол) өмнөөс эдийн засгийн ач холбогдол, залуучуудын эх оронч сэтгэл гэх мэт сэдэв яриад суусан бэ? Эдгээр асуултанд тэр зүгээр л мэдэхгүй гэж хариулаад өнгөрөв. Гэхдээ тэр өөрөө мэдэж байгаа гэдгийг нь бүгд л мэдэж байгаа. Тиймээс татгалзалгүй хариулчих л байсан юм.
Бас МИК-ийн удирдлага ХХБ-наас хэнд шилжих бол?
11/04/2022
Үйлдэл дээрээ баригдаагүй л бол буюу үйлдчихээд баригдсан бол зэмгүй өнгөрөх боломжтой хуультай юм байна. Oyunerdene Luvsannamsrai Гомбожавын Занданшатар үүнийг өөрчилж өгнө үү. #АжлааХий
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлдэг вэ?
УИХ-ын найман гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор оруулж ирж магадгүй гэдгийг хэвлэлүүд мэдээлээд байгаа. Үүнтэй холбогдуулан гишү....
08/04/2022
Юмны үнэ яагаад өссөн бэ?
"Ковид-19"-ийн үед халамжийн бодлогоор болон эдийн засгийн хүндрэлээс сэргийлэх үүднээс мөнгөний бодлогоор маш их хэмжээний мөнгийг зах зээл рүү нийлүүлсэн. Энэ нь хүмүүсийн амьжиргаанд тодорхой хэмжээнд нөлөөлж эрэлтийг дэмжсэн боловч гол хохирол нийлүүлэлт талд байсан юм. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчдийн ажилчид хөл хорионд орсон, импорт хил дээр саатсан, үүнээс шалтгаалаад үйлдвэрлэлийн орцгүй болсон, гарц буурсан. Ингээд мөнгө байсан ч худалдаж авах бараа алга.
Шатахуун ч мөн адил хомстолын шалтгаантай. Сонгуулиас өмнө импортлогчдыг шахаж байгаад бүгдээрээ нийлж захиалга өгүүлсэн. Энэ нь оросуудад таалагдахгүй. Тэдэнд өрсөлдөөн хэрэгтэй. Тийм учраас тэд захиалгуудыг нь дутуу биелүүлж эхэлсэн. Дараа нь хямдхан ч олддоггүй бензинтэй улс болсон.
Тэгээд яах ёстой вэ гэхээр. Зах зээлийг чөлөөлөх ёстой юм. Хил хаалттай хэцүү үед уг нь үнэтэй ч цементтэй байгаадаа баярлах хэрэгтэй атал үнэ өсгөлөө гээд нийгэмчлээд авчихав. Одоо үнийг хүчээр бууруулмагц баячууд түрүүлээд хамж авчихаад дараа нь зах зээлийн үнээр нь зардаг. Ингэж ченжүүд бий болсноор зохиомол хомстол гэгч нь бий болж зах зээлийн үнэ зохистой хэмжээнээс өндөр тогтож, тэнцвэр алдагддаг.
Өрсөлдөөн. Бид хятадаас чанартай, сайн бензин авч болохоор байхад хятадуудыг үзэн ядах сэтгэлгээг хэтэрхий суулгаж өгснөөрөө оросуудаас чанар муутай, хольцтой бензинийг өгсөн хэмжээгээр нь л авсаар байна. Монголдоо дотоодоосоо бүрэн хангаж байгаа мах гурилын үнийг тогтоох тухай Ерөнхий сайд нь айсандаа ярьж сууна. Зүгээр л Замын-Үүд гээд жижигхэн боомтондоо жаахан хөрөнгө оруулалт хийгээд, арай чангахан хяналт тавиад өгчихөд шийдэгдэх асуудал дээр ингэж төөрөөд буруу тийшээ хадуураад явчих гэж. Бидний хувь заяа хааш эргэж байгааг төсөөлөхөд ч бэрх.
05/04/2022
Хөгжлийн банкны мөнгө нь өөрөө төсвийн мөнгө юм л даа. Одоо байгаа тэр чанаргүй зээлийг ТӨКүүд өөрсдөө төлөх ямар ч чадамжгүй, дефолт болоод дуусах байх. тэгснээрээ ард түмэн ТӨКүүдийн дарга, захирал нарт бэлэг барьсан болж таарч байгаа юм. Төлөхөө болохоор тэр мөнгө чинь Засгийн газар бонд гаргаж авсан зээл юм болохоор төсвөөс төлөгдөж л таарна л даа. Иймэрхүү гөлөг төөрүүлж байгаа юм шиг луйвар хийдэг сангийн сайдтай баймааргүй байнаа бас.
Б.Жавхлан: Хөгжлийн банкны зээлийг иргэдийн татвараар төлөхгүй
Хөгжлийн банктай холбоотой асуудалд Сангийн сайд болон Ерөнхий сайд мэдээлэл өглөө.
05/04/2022
ЭРХЭМ СЭТГҮҮЛЧИД ЭЭ!
Та нар маань энэ ерөнхий сайдынхаа оюуны потенциалд нь таарсан асуултаа л асууж байя тэгэх үү? Тэгж байхгүй бол энэ хүн чинь ингээд мэдэхгүй юмыг нь асуучихаар хамаа багцаагүй юм яриад байх юм. 400 сая жуулчин шиг л юм ярьсан байх шив. Энэ хүнд чинь валютын ханш, шатахууны ханш, олон улсын харилцааны талаар түй ч ойлголт байхгүй юм байна шүү дээ. Бантсан хүн хүн ална гэгчээр энэ хүн чинь бантахаараа эдийн засгаа алчих гээд байна шүү.
"Шатахууны үнэ хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн"
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийж байна
25/03/2022
Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компанийг төр нь ингээд л авчихаж болдог нийгэм, зах зээлд хэн итгэж хөрөнгө оруулах вэ? Алдаа, асуудал байгаа бол хариуцлага тооцдог, шийтгэдэг тогтолцоо уг нь бий. Гэтэл тэр бүгдийг алгасаад төр нь нэг өдөр хам хум гүйж очоод булаагаад авчихдаг улс дэлхий дахинтай яаж хөл нийлж алхах вэ?