levelup.mn

levelup.mn

Share

Таны бусдаас тасрах талбар

04/04/2023

Өөрийн төвлөрдөг цагаа олно гэж чухал шүү 😉

01/04/2023

Сармагчин хууртагдахаараа инээдийн байна шд. Хөөрхийн.

30/03/2023

Нью Йоркийн метронд хийлч 45 минутын турш тогложээ. Хүмүүс тоохгүй өнгөрч, хэдхэн хүн зогсож, хийлчид 30 доллар өгчээ.

Гэхдээ хийлч нь дэлхийн хамгийн шилдэг хөгжимчдийн нэг Жошуа Белл байсан юм. Тэр метронд Жошуа 3.5 сая долларын үнэтэй хийл хөгжмөөр хамгийн сонгодог, нарийн бүтээлийг тогложээ.
Метронд тоглохоос 2 хоногийн өмнө Жошуа Белл Бостоны театрт тоглоход билет нь 100 доллар байсан.

Жирийн орчинд ер бусын зүйл гэрэлтдэггүй бөгөөд ихэвчлэн анзаарагдахгүй, дутуу үнэлэгддэг болохыг уг туршилт нотолжээ.
Хүртэх ёстой гавьяа шагналаа хүртээгүй гайхалтай авъяастай, үнэ цэнтэй хүмүүс хаа сайгүй бий. Тэд орчноо сольсон, үнэлэхгүй газраас холдсон цагт хөгжин цэцэглэж, өсөн гэрэлтдэг.

Чамайг урамшуулдаг, үнэлдэг газар луу яв. Өөрийнхөө үнэ цэнийг мэд.

15/03/2023

〽️Судалгаагаар бид шинээр сурсан зүйлийнхээ 60-70 хувийг 24 цагийн дотор мартдаг бол 7 хоногийн дараа шинээр сурсан зүйлийнхээ 90 орчим хувийг мартдаг.

Тийм болохоор л багшийнхаа заасныг давтах ёстой❗️

14/03/2023

АЖИЛТНЫ АЖЛЫН БҮТЭЭМЖИЙГ БУУРУУЛДАГ ХҮЧИН ЗҮЙЛС

👉 HR Consulting FRIM-ийн хуудсаараа дамжуулан "Ажилтны ажлын бүтээмжийг хамгийн ихээр бууруулдаг хүчин зүйлс юу вэ?" гэсэн судалгаанд нийт давхардсан тоогоор 1.283 хүн хамрагдсан байна.

👉 Уг судалгаанд ажилтны ажлын бүтээмжийг хамгийн ихээр бууруулдаг хүчин зүйлс:

1️⃣ Ойлгомжгүй, уялдаагүй, олон төрлийн ажил үүрэг;

2️⃣ Өөрөө юу ч хийж чаддаггүй мэдлэггүй, чадваргүй удирдлага, юу ч хийж чаддаггүй удирдлагуудад пялдага зан гаргаж амьдрагчид, бөөн хов живээр удирдлагуудын тархийг угаагчид.

3️⃣ ЛАЗАН, ажилдаа сэтгэлгүй декритээ юм уу тэтгэвэртээ гарахыг хүлээсэн давхаргынхан;

4️⃣ Удирдлагын ялгаварласан харилцаа, уурлаж бухимдаж дарамтлах, нэг ажилтныг дөвийлгөж даам гаргасан байдал;

5️⃣ Хов жив. Хоёр нүүртэй, хүнд сурталтай, хувийн эго ихтэй хүмүүс.

Бас бодох л асуудал 🤔

13/03/2023

Судлаач, багш нар болон оюутан, сурагчдад Google translate-аар урт өгүүлбэрийг орчуулахад үгчилж орчуулаад байдаг тул дараах орчуулгын сайтуудыг оронд нь ашиглахыг санал болгож байна.
Үүнд:
📝 Утгачилж орчуулахад туслах сайт:

http://mobile.reverso.net/en
https://www.wordreference.com/
http://www.worldlingo.com/
https://www.babelfish.com/
http://translation2.paralink.com/
https://www.freetranslation.com/

🖍 Цогцолбор дээр ажиллаж байвал зөв бичсэн эсвэл дүрмийн алдаагаа мэдэхийг хүсвэл:

https://www.grammarly.com/m
https://www.grammarcheck.net/
http://mobile.reverso.net/en
https://www.onlinecorrection.com/
https://spellcheckplus.com/

🖌 Орчуулж буй текстэд зүйр үг, өвөрмөц хэллэг орсон бол:

https://www.thesaurus.com/
http://www.englishdaily626.com/

📌 Дэлхийн хэмжээнд өргөн ашиглагдаж байгаа итгэж болохуйц орчуулгын сайтууд:

http://www.worldlingo.com/
https://www.freetranslation.com/
https://www.babelfish.com/
https://www.wordreference.com/
https://www.translation2.paralink.com/
https://www.onlinecorrection.com/
https://www.grammarcheck.net/

📍 Бүрэн хэмжээний бичиг сэлт ба нийтлэл орчуулахад туслах сайт:

http://www.worldlingo.com/

🖊 Судалгааны ажил ба файл орчуулахад:

http://translation2.paralink.com/translator/default.asp

🖋 Өгүүлбэр хөрвүүлэхэд туслах сайт:
https://m.freetranslations.org/

✏️ Бичгийн алдааг олоход туслах орчуулгын сайт:

http://www.afterthedeadline.com/
http://www.reverso.net/spell-chec/english-spelling-grammar/
https://prowritingaid.com/

Compiled by:
©️Marvin Villamor Alvarez

11/03/2023

Та хөрөнгө оруулалт хийдэг үү?
Таньд хуримтлал байгаа юу?

Сүүлийн үед мөнгийг зүгээр хав дараад, байгаа мөнгөнийхөө тоог хараад баярлаад суухаа больж. Аль болох ашигтай, ирээдүйтээ салбарт хөрөнгө оруулж илүү өсгөхийг эрмэлздэг болж.
Гэхдээ хөрөнгө оруулалт хийх ёстой гээд та судлахгүйгээр, яг юуруу, хэр ирээдүйтэй болох,ямар хүн/байгууллага бэ, ямар эрсдэл байж болох талаар мэдээлэлгүй харанхуй итгээд хамаг мөнгөө оруулчиж болохгүй шүү!😉

10/03/2023

Та хэр ЭГО-той хүн бэ?

14 төрлийн ЭГО буюу "Би" хэмээх үзлийн талаар:
1. "Хариуцлагаас зугтах" ЭГО- Бусад хүмүүст хариуцлага тохдог. Нийгмийг, хэн нэгнийг, сургуулиа буруутгадаг.
2. "Би мэднэ" ЭГО- Бүхнийг мэддэг юм шиг аашилдаг. Багахан зэрэг юм мэдчихээд бүхнийг мэдсэн юм шиг аашилдаг.
3. "Айдсанд автдаг" ЭГО- Амжилтаас, алдаанаас, эрсдлээс айдаг. Үүнээсээ болоод урагш ахидаггүй.
4. "Тухлаг бүсэнд автдаг" ЭГО- Байгаа байдалдаа, ажилдаа сэтгэл ханамжтай юм шиг санагддаг. Урагш хөдлөхгүй суугаад л байдаг. Гэхдээ "дотроо урагшлах ёстой" гэдгээ мэддэг.
5. "Бусдыг шүүмжлэх" ЭГО- Өөрөөсөө бусад бүх хүнийг шүүмжилдэг. "Ойлгоё" гэж огт хичээдэггүй.
6. "Шалтаг заадаг" ЭГО- Хийх хүнд "шалтгаан" нөлөөлөхгүй. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэдэг. Нэг юм хийхдээ болохгүй бүх талаас нь бодож шалтаг тоочдог.
7. "Бусдад таалагдах гэж оролддог" ЭГО - Бусад хүмүүсийн аясанд тааруулж, бусдын үгээр амьдардаг. Өөрийгөө маш доогуур үнэлдэг.
8. "Шударга байдлыг хүсдэг" ЭГО- Их шүүмжилж, шударга биш байна л гээд байдаг. Болохгүй байгаа бүх шалтгаанаа шударга бус байгаа учраас гэж боддог.
9. "Атаархдаг" ЭГО- Өөрийгөө томруулахын тулд бусдыг жижгэрүүлдэг. Бусад хүмүүсийг доош нь хийж байж өөрийгөө илүү харагдуулдаг.
10. "Хуурамч зан гаргадаг" ЭГО- Бялдууч зантай. Бусдад итгэл төрүүлдэггүй. Дотроо бусдад атаархаж, хор шар нь буцалж байдаг.
11. "Ичимхий зан гаргадаг" ЭГО- Би дуугүй, би багаасаа л ийм даруухан, дуу цөөтэй гэж өөрөө өөртөө итгүүлсэн. Нэрэлхүү зангаасаа болж хөгждөггүй.
12. "Бусдын санаанд тааруулах гэж хичээдэг" ЭГО- Бусад хүмүүсийн бодсоноор байдаг. Бусад хүмүүс ойлгохгүй байгаа учраас би ингээгүй гэдэг байнгын шалтагтай.
13. "Би өөрөө хийнэ" гэдэг ЭГО- Би өөрөө л хийхгүй бол болохгүй. Бусад хүмүүс хийхээр санаанд хүрдэггүй. Над шиг хийх хүн байхгүй гэдэг.
14. "ЭГО-гүй хүн зургаан зүйл хамаг амьтаныг өөртэйгээ адилхан бодьгал" гэж санадаг.
"ЭГО-той хүн зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд бусдаас илүү ухаантай, чадалтай, чадвартай тул бусдын тусын тулд ном уншиж байна хэмээн мэдэхгүйгээсээ болж будилдаг.

10/03/2023

💠Японы хамгийн ухаалаг хүмүүс ажилладаг гэх Дэнцү компани нь Японы медиа менежментийн томоохон компани бөгөөд Олимпын наадам, Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн реклам зар сурталчилгааг хийж байснаараа дэлхий нийтэд танигдсан компани юм.💠
👉Дэнцү компаний ажиллагсдын 10 дүрэм:
✅ Ажлыг даргын даалгавраар биш өөрийн санаачлагчаар хий. Санаачлагагүйгээр, бусдын үгээр ажилладаг хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Өөрийн санаачлагаар хийсэн ажил бүхэн таныг манлайлагч болгоно.
✅ Аль болох хурдан хий. Өрсөлдөгчөөсөө түрүүлж хий. Хэн нэгнийг хүлээдэг байр сууриа орхи.
✅ Том ажил хий. Том төсөлд өөрийгөө сорь. Жижиг ажил хийдэг хүн жижиг хэвээр байсаар байх болно.
✅ Амархан биш хэцүү ажлыг хий. Ийм ажил биелүүлсний дараа та илүү хөгжсөн, өөртөө итгэлтэй болсон байх болно. Бас бусад хүмүүс таныг илүү үнэлэх болно.
✅ Хэзээ ч битгий бууж өг. Зорилгоо биелүүлэх хүртлээ тэмц. Амархан бизнес гэж хаана ч байхгүй болохоор хэн тууштай ажиллана, тэр л амжилтад хүрдэг.
✅ Олон хүнийг манлайлж, хөдөлгөж, уриалж ажилла.
✅ Урт хугацааны төлөвлөгөө гарга. Түүндээ тууштай бай. Амаргүй байсан ч тэмц.
✅ Өөртөө итгэлтэй бай. Хүн судалсан, мэдсэн зүйлээ итгэлтэйгээр ярьж, бусдыг ятгаж, “сэнхрүүлж” чаддаг, судалгаатай, мэдлэгтэй хүн өөртөө итгэлтэй байдаг.
✅ Байнга толгойгоо ажиллуулж бай. Тайван суугаад байвал сайхан санаа орж ирнэ гэж үү?
✅ Бусадтай маргахаас бүү ай. Үүнийг өөрийгөө хөгжүүлэх эх үүсвэр болгон ашигла. Өөрийн бодлыг судалгаатай, зөв тайлбарлаж чадах зүйл гэж үзвэл дуугүй өнгөрч болохгүй.

09/03/2023

❗️Бүх архаг өвчний үндэс нь;
💢 Усны бохирдол
💢 Агаарын бохирдол
💢 EMF цацраг

💢 Фтор
💢 Хүнд метал
💢 PFAC (наалддаггүй хайруулын таваг, цэвэрлэгээний бодис, гоо сайхны хэрэгсэл, шампунь, нүдний будаг, хумсны будаг гэм мэтэд агуулагддаг)
💢BPA’s (хуванцар сав болон лаазалсан хүнс)
💢 Глифосат (навчит хог ургамалуудыг усгахадаа ашиглана)
💢 Антибиотек, гормонтой мах
💢 Витамины дутагдал
💢 Эм

💢 Ургамлын тос
💢 Аспартам (сахар орлуулагч)
💢 Чанаргүй хүнсний нэмэлтүүд
💢 Хүнсний хадгалах бодис

💢 Хөдөлгөөнгүй суугаа амьдрал
💢 Хангалттай унтахгүй байх
💢 Стресс
💢 Сөрөг байдал
💢 Тарилга

09/03/2023

Өглөөний мэнд 😊
Багахан хичээл зүтгэлийн үр дүнд л ийм их өөрчлөлт гардаг байх нь. Эсрэгээрээ жоохон л залхуурахад их хойшоо ухардаг болохыг тоогоор илэрхийлж, харуулжээ. 😄
Хэрэв та:
👉 Өдөр бүр хийдэг зүйлээ яг адилхан хийж нэмэх ч үгүй, дутуу ч хийхгүй бол нэг жилийн дараа яг хэвэндээ л байх болно.
👉 Хийж чаддаг зүйлээ улам дордуулан бага багаар муутгаж халтуурдсаар байвал жилийн дараа ур чадвар чинь мэдэгдэхүйц буурна.
👉 Өдөр бүр хичээж шинээр нэг ч атугай зүйлийг сурч өөрийгөө тасралтгүй хөгжүүлбэл жилийн дараа гайхалтай үр дүнд хүрнэ.
3 дахь үр дүнд хүрэхийн дунд зогсолтгүй уншиж судлах, тогтоох, сахилга баттай байж хэвшүүлэн өөртөө дадал зуршил болгох хэрэгтэй юм.
Хүний хамгийн том өрсөлдөгч нь хувь хүн өөрөө л байдаг 😉

Photos from levelup.mn's post 08/03/2023

Бүх сайхан эмэгтэйчүүд, охидууддаа "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье" 🌺🌺🌺
Сайхан баярлаарай 💐💐💐

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar
Ulaanbaatar
11000