10/11/2025
Олон улсын таеквон-догийн “Мөнх хөх сүлд” клубээс уламжлал болгон зохион байгуулдаг “SULD CUP-2025” тэмцээн энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Баянгол дүүргийн Спорт хорооны зааланд зохион байгуулагдах гэж байна 🏟️🥋..
Хурд хүч ⚡, ур чадварын ширүүн тулалдаан 🥋🔥 өрнөх энэ өдрүүдэд таеквон-догийн болон тулааны урлагаар хичээллэгч баг тамирчид та бүхнийг урьж байна.💙💪💯
24/12/2024
Олон улсын таеквон-догийн Монголын холбооны 2024 оны "ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ЦЭНГҮҮН" гайхалтай сайхан болж, 2024 оны онцлох шилдгүүдээ шалгарууллаа.💯❤️🥳
2024 онд "Мөнх хөх сүлд" клубийн хувьд олон олон гайхам амжилт, дурсамж бүтээлээр дүүрэн 2024 оноо үдэж байна.💪💪💪💯💯💯💝💝💝
ҮҮНД:
💥ӨСВӨРИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН- номинацид "Мөнх хөх сүлд" клубийн тамирчин НАРАНБААТАР ОВОГТОЙ НОМИНЖИН
💥НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН-номинацид ЭНХТУУЛ ОВОГТОЙ САРАНГОО
💥"ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР" эрхэм цолыг "Мөнх хөх сүлд" клубийн тамирчин ЭНХТУУЛ овогтой САРАНГОО, МОНГОЛ УЛСЫН СПОРТЫН МАСТЕР эрхэм цолыг БУРМАА овогтой ОЮУН-ЭРДЭНЭ нар тус тус хүртлээ.
💥Монголын багш нарын холбооны дээд шагнал "АЛТАН БӨМБӨРЦӨГ" алтан медалиар "МӨНХ ХӨХ СҮЛД" клубийн тамирчин:
-Золбоо овогтой МӨНХХҮСЛЭН
-Наранбаатар овогтой НОМИНЖИН
-Отгонбат овогтой МАРАЛЖИНГОО
-Отгонбат овогтой НЯМЦОГТ
-Отгонбат овогтой ОТГОН-ЭРДЭНЭ
ОНЫ ТЭРГҮҮНИЙ СУРАГЧААР
-Отгонбат овогтой АНУЖИНГОО нар шагнагдлаа.
💥Мөн Олон улсын таеквон-догийн Монголын холбооны "ХҮНДЭТ ЦОМ"-оор "Мөнх хөх сүлд" клубийн эцэг эхийн зөвлөлийн дарга, 4 шилдэг тамирчдын аав ОТГОНБАТ, "МӨНХ ХӨХ СҮЛД" клубийн ерөнхий дасгалжуулагч ОУХМ, БТТА, ОУТМХолбооны Ерөнхий дасгалжуулагч, Хөдөлмөрийн хүндэт медальт ДОРЖПАЛАМ овогтой АЮУРЗАНА нар шагнагдлаа.
💟Түүнчлэн энэхүү үдшийн "ХАНХҮҮ ГҮНЖ" шалгаруулах наминацид "МӨНХ ХӨХ СҮЛД" клубийн тамирчин ЗОЛБОО овогтой МӨНХХҮСЛЭН шалгарлаа.
💟 ЦЭНГҮҮНИЙ АЗТАНГУУД:
1.Н Номинжин
2.Э.Сарангоо
3.О.Нямцогт
4.Э.Оюунсүрэн нар азтан болж баяр дээр баяр нэмлээ.💗💖💝
💥2024 оны "ОНЫ ШИЛДЭГ КЛУБ"-номинацид Биеийн тамирын тэргүүний ажилтан, Олон улсын хэмжээний мастер, Хөдөлмөрийн хүндэт медальт ДОРЖПАЛАМ овогтой Аюурзана дасгалжуулагчтай "МӨНХ ХӨХ СҮЛД" клубийн хамт олон шалгарч 2024 оноо үдэж, 2025 оны угтаж байна.
2025 ондоо аз жаргалтай, эрүүл энх, амжилт бүтээл, аз хийморь дүүрэн байх өлзийтэй ерөөлийг нийт "МӨНХ ХӨХ СҮЛД" клубийн харилцагч, тамирчид, эцэг эхчүүд, Олон улсын таеквон-догийн Монголын холбооны нийт баг хамт олондоо хүсэн ерөөе!
ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН МОНГОЛЫН ХОЛБОО
Олон улсын таеквон-догийн Мөнх Хөх Сүлд клуб
💝💯🥳🙏👊💪👨👩👧🌏🎖🏆🏅💖
04/10/2023
✨️Монгол улсын 10 удаагийн аварга Олон улсын таеквон-догийн "Мөнх хөх сүлд" клуб нь Таеквон-до болон Үндэсний бөхийн сургалтдаа өдөр бүр элсэлт авч байна.
✨️Бид хичээлээс гадуурх энэхүү спортын сургалтаар, хүүхэд залууст ЭРҮҮЛ ЧИЙРЭГ БИЕ БЯЛДАРТАЙ, САХИЛГА БАТ, ХҮМҮҮЖЛИЙН ЗӨВ ХАНДЛАГА ТӨЛӨВШИЛТЭЙ, ТИВ ДЭЛХИЙН АВАРГА залуусыг бэлтгэнэ.
☆Салбар 1-СХД, Цамбагаравын буудал, Соёмбо кино театрын замын эсрэг талд 43-р байр
☆Салбар 2-СХД, Баянхошууны тойрог, Ханчандмань спорт цогцолбор
Холбоо барих дугаар:
89851900 89855000
Үндэсний бөхийн багш 99229736
[email protected]
23/09/2023
Кристина Ноблийн хүүхдийн сангаас жил бүр “Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт” хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг ба энэ нь дэлхийн 30 гаруй ороны ард иргэд сайн дураараа оролцож хүүхдийн хүмүүжлийн эерэг арга болон хүүхдийг зодож шийтгэхийн сөрөг үр дагаврыг олон нийтэд түгээн таниулах зорилготой үйл ажиллагаа юм.
9-р сарын 24-нд 1.5 км, 3 км болон 5 км-ын гүйлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах бөгөөд олсон орлогоо эмзэг бүлгийн, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд зориулах юм. Энэхүү үйл ажиллагаанд Олон улсын таеквон-догийн "Мөнх хөх сүлд" клуб нь жил бүр оролцдог билээ.Та бүхэн бидэнтэй нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлж бяцхан үрсийн төлөө сайн үйлсэд хувь нэмрээ оруулаарай. Бусдын төлөө хийсэн та бүхний буян арвижих болтугай.🙏🙏💖
👇👇👇
https://www.facebook.com/profile.php?id=100068970451607&mibextid=haYZDX
#кристинаноблийнхүүхдийнсан
#Хамгаалагч
Олон улсын таеквон-догийн Мөнх Хөх Сүлд клуб
Мөнх Хөх Сүлд-Урлаг, Спортын сургалтын төв
ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН МОНГОЛЫН ХОЛБОО
09/08/2023
Сайн байцгаана уу эрхэм нүүр номын найзуудаа.Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе! "Мөнх хөх сүлд"- клубээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох 5 тамирчид маань бэлтгэл сургуулилтаа эрчимтэй хийсээр байгаа хэдий ч санхүүгийн хүндрэлтэй нүүр тулсаар байгаа билээ.Түүнчлэн манай Клубийн эцэг эхийн зөвлөлөөс санаачлан хандвийн аянг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрлөө.Дэлхийн аваргын нэг тамирчны зардал 6 саяа орчим төгрөг бөгөөд цаашид энэхүү аян 8 сарын 16 хүртэл үргэлжлэх ба 5, 10 ч бай боломж, сэтгэлээрээ тамирчдыг маань дэмжээд хандивт маань оролцохыг уриалж байна.
Хандивийн данс: 5305163656 Хаан банк Бадлай Пагма /Мөнх хөх сүлд клубийн эцэг эхийн зөвлөлийн данс/
🌍Холбогдох дугаар1: 89851900 /МХС клубийн ерөнхий багш дасгалжуулагч Д.Аюурзана/
🌍Холбогдох дугаар2: 94087599 /МХС клубийн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Пагма/
🌍Цахим шуудан: [email protected]
Таны хийж буй буян буцаж ирэхдээ бороо мэт асгарах болтугай.Баярлалаа та бүхэндээ.
Хүндэтгэсэн: Мөнх хөх сүлд клубийн захиргаа, үйл ажиллагаа хариуцсан менежер Э.Оюунсүрэн