Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв

Share

Гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг зохион байгуулах

18/10/2024

Өнөөдөр/2024.10.18/ Алтай, Хангайн уулархаг нутгаар, бямба гарагт нутгийн баруун хагаст, ням гарагт ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

Photos from Нийслэлийн Онцгой байдлын газар's post 18/10/2024
18/10/2024

18/10/2024

Photos from Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв's post 17/08/2024

Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА-63 дугаар ангитай хамтран. СЭРГИЙЛЬЕ-СЭРЭМЖИЛЬЕ үер усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг "Нарантуул" Олон Улсын худалдааны төвд Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгууллаж байна.

14/08/2024

АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Онцгой байдлын байгууллагын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулна. Иймд дараах шаардлагыг хангасан иргэдийг Онцгой байдлын ерөнхий газарт 2024 оны 08 дугаар сарын 14-29-нийг хүртэл бүртгэнэ.

Тавигдах шаардлага:
🖊Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
🖊Нас 18-30 /2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/,
🖊Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
🖊Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
🖊“Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/

Бүрдүүлэх материал:
🖊Өргөдөл
🖊Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
🖊Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
🖊Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
🖊Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
🖊3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
🖊Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхийн хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
🖊Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа

Холбогдох мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын 51-263561 утсаар холбогдож лавлана уу.

Жич: Улаанбаатар хотод ажиллах иргэдийг бүртгэнэ.

13/07/2024

ГОЛ УСНЫ ОСЛООС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА‼️

Аялал, амралтаар явж буй иргэдэд гол усны аюулаас сэргийлж болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

📌Хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, гол, тогтоол усны ойролцоо тоглуулахгүй байх
📌Амарч зугаалахдаа голын эрэг нурахаас сэргийлж сонор, сэрэмжтэй байх,
📌Уулын ам, голын ай савд отоглож, хоноглохгүй байх
📌Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
📌Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөө хамгаалаарай.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Баянгол дүүрэг 4-р хороо
Ulaanbaatar
976