ХАН МОНГОЛ СУРГУУЛЬ KHAN MONGOL SCHOOL 한 몽골 학교

ХАН МОНГОЛ СУРГУУЛЬ KHAN MONGOL SCHOOL 한 몽골 학교 Үндэсний хөтөлбөр+ Солонгос хэл+ хүмүүжлийн хөтөлбөр+ бусад хөтөлбөртэй БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

www.instgram.com/khanmongol.school БОДИТ ҮР ДҮН БОДИТ АМЖИЛТЫН ЭЗЭД

🏆 БЯЦХАН АВАРГЫН ТОМ АМЖИЛТ! 🏆🥰🥰3а ангийн сурагч С.АНАНД🥰🥰 Оюуны спортоор тууштай хичээллэн, ур чадвар, тэвчээр, оюуны х...
21/09/2026

🏆 БЯЦХАН АВАРГЫН ТОМ АМЖИЛТ! 🏆

🥰🥰3а ангийн сурагч С.АНАНД🥰🥰

Оюуны спортоор тууштай хичээллэн, ур чадвар, тэвчээр, оюуны хурд сэтгэхүйгээ сорин даамны спортоор амжилт гарган спортын "ДЭД МАСТЕР" хэмээх эрхэм цолыг хүртсэнд шавьдаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье! ❤️
Бяцхан мастерыг минь дэмжиж, урам зориг өгдөг багш, дасгалжуулагч, анги хамт олон, гэр бүлд нь талархал илэрхийлье. ❤️

♟️✨ НҮҮДЭЛ БҮР НЬ АМЖИЛТЫН ЭХЛЭЛ БАЙГ...

17/09/2026

Сайн хүмүүжил насан туршийн баялаг
🥰🥰🥰👨‍👩‍👧‍👧

🎓🇰🇷 АЖҮ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД 12-Р АНГИЙН СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ🌏 Олон улсын их сургуульд суралцах боломж, ирээдүй...
17/09/2026

🎓🇰🇷 АЖҮ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД 12-Р АНГИЙН СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

🌏 Олон улсын их сургуульд суралцах боломж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход чиглэсэн уулзалт боллоо.

Манай сургуулийн 12-р ангийн сурагчдад БНСУ-ын нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Ажү их сургууль (Ajou University, 아주대학교)-ийн төлөөлөл хүрэлцэн ирж, сургалт, элсэлт болон гадаадын оюутнуудад зориулсан боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

📚 Уулзалтын үеэр сурагчдад:

🔹 Ажү их сургуулийн түүх, онцлог, сургалтын орчин
🔹 Бакалаврын хөтөлбөр болон мэргэжлийн чиглэлүүд
🔹 Гадаад оюутанд тавигдах элсэлтийн шаардлага
🔹 Солонгос хэлний түвшин болон хэлний бэлтгэл
🔹 Элсэлтийн материал, бүртгэл болон сонгон шалгаруулалтын үйл явц
🔹 Сургалтын төлбөр, тэтгэлэгт хамрагдах боломж
🔹 Оюутны хотхон, оюутны амьдрал, олон улсын оюутнуудад зориулсан дэмжлэг
🔹 Төгссөний дараах цаашдын суралцах болон карьерын боломжуудын талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.

✨ Их сургуулиа сонгоно гэдэг зөвхөн мэргэжлээ сонгох бус, өөрийн ирээдүйн замналаа тодорхойлох чухал алхам юм.

Тиймээс 12-р ангийн сурагчдад дэлхийн боловсролын орчинтой танилцаж, өөрийн сонирхол, авьяас чадвар, зорилгодоо нийцсэн мэргэжил, их сургуулийг сонгох боломжийг олгосон энэхүү уулзалт нь ирээдүйн боловсролын сонголтоо хийхэд үнэтэй мэдээлэл, шинэ боломж болж өглөө. 🌱

💡 “Мэдээлэлтэй сонголт – Зорилготой ирээдүй”

Сурагчдадаа үнэтэй мэдээлэл, шинэ боломжийг хүргэсэн Ажү их сургуулийн төлөөлөгчдөд баярлалаа.
Мөн уулзалтад идэвхтэй оролцож, сонирхсон асуултаа асуусан нийт сурагчдадаа талархал илэрхийлье. 👏

🎓 Ирээдүйн их сургуулиа сонгох замд нь амжилт хүсье!

16/09/2026

Манай сургуулийг 2025 оны төгсөгч А.Мөнхсувд😍😍😍

🎉 ШАВЬДАА БАЯР ХҮРГЭЕ! 🎓🇨🇳Хан Монгол сургуулийн 12A ангийн төгсөгч О.Мөнхбат БНХАУ-ын нэр хүндтэй Бээжингийн Технологийн...
10/09/2026

🎉 ШАВЬДАА БАЯР ХҮРГЭЕ! 🎓🇨🇳

Хан Монгол сургуулийн 12A ангийн төгсөгч О.Мөнхбат БНХАУ-ын нэр хүндтэй Бээжингийн Технологийн Их Сургууль (Beijing Institute of Technology)-д 40%-ийн сургалтын тэтгэлэгтэйгээр суралцахаар боллоо. 🇨🇳🎓

Хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, хүсэл мөрөөдөлдөө нэг алхам ойртсон шавьдаа халуун баяр хүргэе! 👏✨

#Монголыг хөгжүүлэх
#Монголчууд
Сургуулиас төрнө

🎓 2026–2027 оны хичээлийн жилийн НЭМЭЛТ ЭЛСЭЛТ авч байна.✨ Боловсрол❤️ Хүмүүжил🇰🇷 Солонгос хэл🌏 Гадаадын их, дээд сургуу...
06/09/2026

🎓 2026–2027 оны хичээлийн жилийн НЭМЭЛТ ЭЛСЭЛТ авч байна.

✨ Боловсрол
❤️ Хүмүүжил
🇰🇷 Солонгос хэл
🌏 Гадаадын их, дээд сургуульд суралцах бэлтгэл
🎯 Хувь хүний хөгжил

Хүүхдээ зөвхөн сайн сургахыг хүсэж байна уу?
Тэгвэл зөв хүн болгон төлөвшүүлэх орчноо хамт сонгоорой.

🇲🇳 Хан Монгол сургууль 1–12-р ангийн сурагчдад зориулсан “Удирдагч” хүмүүжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, хүүхэд бүрийг нас, хөгжлийн онцлогт нь тохируулан өөрийгөө удирдах, хариуцлагатай байх, бусдыг хүндлэх, зөв дадал хэвшүүлэх чадварт сургадаг.

📚 1–12-р анги бүр өөрийн “Удирдагч” номтой.
Өдөр бүрийн жижиг зөв дадал ирээдүйн том төлөвшлийг бүтээнэ.

🔔 ЦӨӨХӨН ТОOНЫ НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА.

📌 Элсэлтийн мэдээлэл авах бол хүүхдийн анги + утасны дугаараа коммент хэсэгт үлдээгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол

📞80810116, 86580116, 80710116, 86650116

04/09/2026

Өдөрт Солонгос хэлийг 5-6 цагаар бөмбөгдүллэх 11,12-р ангийнхан байна уу? Хажуугаар нь ЦӨМ хөтөлбөрийн дагуу хичээлээ орно. Ямрав дээ😇
Сонирхож байвал коммент бичээрэй❤️

📣📣📣АНХААРААРАЙ📣📣📣🫨Солонгос улсад 1жилд 30сая төгрөгөөр сурах мэдлэгийг 1 жилийн дотор манай сургуульд авах уу? 11,12-р а...
03/09/2026

📣📣📣АНХААРААРАЙ📣📣📣
🫨Солонгос улсад 1жилд 30сая төгрөгөөр сурах мэдлэгийг 1 жилийн дотор манай сургуульд авах уу? 11,12-р ангийн Солонгос улсруу явж сурахыг хүсдэг хүүхдүүд байна уу? Хичээлээс гадуур TOPIK өндөр оноо амлан суурьгүй анхан шатнаас нь эхлэн бэлдэх боломжийг ахлах ангийнхандаа олгож байна +1 гэж бичээрэй

02/09/2026

Шинэ элсэлтийн талаар

01/09/2026

Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! 📚✨

Шинэ хичээлийн жилийн эхний өдөр…

Шинэ хичээлийн жилдээ эрдэм номоор дүүрэн, дурсамж бүтээлээр баян, амжилт бүтээлээр арвин байх болтугай! 🌱📖

Багш нар маань сурагчдадаа зориулж анги танхимаа гоё сайхан чимэглэж, сэтгэл шингэсэн бяцхан бэлгүүдээ хүртэл бэлдэн тавьжээ. 🥰

Хан Монгол сургуулийн нийт багш, сурагч, эцэг эхчүүддээ
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🇲🇳✨

Address

МУИС-Н ТӨВ НОМЫН САНГИЙН ХОЙД ТАЛД СБД-ИЙН 06-Р ХОРОО ХАН МОНГОЛ СУРГУУЛИЙН БАЙР
Ulaanbaatar
47.92376318688305,106.92090286034451

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97686580116

Alerts

Be the first to know and let us send you an email when ХАН МОНГОЛ СУРГУУЛЬ KHAN MONGOL SCHOOL 한 몽골 학교 posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ХАН МОНГОЛ СУРГУУЛЬ KHAN MONGOL SCHOOL 한 몽골 학교:

Shortcuts

Share

Category