10/11/2022
Залуу хосууд болон залуу гэр бүлүүдэд илүү хэрэгтэй юм.
Хосуудын зөрчлийг тулааны түвшинд аваачдаг 6 хандлага:
1. Гомдол шарх, сэтгэлзүйн асуудлыг нь үл тоох
Бие өвдхөд хүнд ямар зовиуртай байдаг билээ, сэтгэл өвдөхөд мөн адил. Гэтэл сэтгэлийн өвчин шаналалыг үл тоох нь ханьтай хэрнэ ганцаардхад хүргэдэг.
2. Итгэл бишрэл, үнэт зүйлийг нь үл ойшоох
Хамгийн хайртай, эрхэм зүйлийг тань үл ойшоож, доромж хандвал ямар хэцүү санагдах билээ?
3. Сэтгэл мэдрэмж, бодол хүсэлд нь хайхрамжгүй байх
Бодол хүслээ хэлэх төдийд буруутгал, бухимдал, ял зэмлэл угтаад байвал хэн ч бай яваандаа сэтгэлээ нээхгүй, чимээгүй нэгэн болж хувирна.
4. Миний хүссэнээр бай...
Хүн гэртээ өөрийнхөө тааваар байж чадахгүй бол хаана амрах билээ? Гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй бол хаана өөрөөрөө байх билээ... Хэрэв хаана ч амарч, өөрийнхөөрөө байж чадахгүй бол энэ амьдрал ямар хэцүү болж хувирах вэ?
5. Өөртөө шаардлага тавихгүй, хариуцлагагүй байх
Өөрийнхөө толгой дээрх дүнзийг харахгүй байж, өөрийн чинь нүдэн дэх өргөсийг харж чичилдэг шүүгчтэй хамт амьдарч байсан бол танд сайхан байх байсан уу?
6. Өөр хүмүүс, зүйлсийг хань ижлээсээ илүүд үзэх
Амьдралаа, үр хүүхдээ, зовлон жаргалаа хүртэл хувааж эдлэх, насаараа хайрлаж ханилна гэж сонгосон хань чинь шүү дээ. Та түүнийг үл ойшоовол тэр ч таныг үл ойшооно. Та түүнийг дорд үзвэл бүгд л түүнийг дорд үзнэ. Түүнийг дорд үзсэн нэгэн таныг учиргүй өндөрт өргөмжлөх нь юу л бол...
Гэр бүл судлаач,
Т.Бямбатогтох
#ГэртээГэрэлНэмье