Эрт оролцоо цогц хөгжил ТББ / Early Intervention Holistic Development NGO

  • Home
  • Mongolia
  • Ulaanbaatar
  • Эрт оролцоо цогц хөгжил ТББ / Early Intervention Holistic Development NGO

Эрт оролцоо цогц хөгжил ТББ / Early Intervention Holistic Development NGO Early Intervention Holistic Development NGO

2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Сан...
11/08/2026

2026 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” хэлэлцүүлэгт оролцож, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оношилгоо, эрт үеийн оролцоог тогтвортой санхүүжүүлэх асуудлаар санал, байр сууриа илэрхийллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн эрсдэлтэй хүүхдэд үзүүлэх дэмжлэгийг зөвхөн оношилгоогоор хязгаарлахгүй, 0–3 насанд гэр бүлд түшиглэсэн эрт үеийн оролцоо, эцэг эх, асран хамгаалагчдын сургалт, зөвлөгөө, шаардлагатай дэмжих үйлчилгээг тодорхой төсөвтэйгээр тогтолцоонд тусгах шаардлагатайг онцоллоо.

Мөн хүүхэд, гэр бүлтэй ажиллах эмч, багш болон бусад мэргэжилтнүүдийг хангалттай тоогоор бэлтгэж, тогтвортой ажиллуулах, хүүхдийг гэр бүлийн орчноос цэцэрлэгт, цэцэрлэгээс сургуульд шилжих үе шат бүрд “шилжилтийн хөтөлбөр”-тэй болгох нь чухал гэж үзэж байна.

Эрт илрүүлэлт бодит үр дүнд хүрэхийн тулд илрүүлсний дараах үйлчилгээ, мэргэжлийн дэмжлэг, салбар хоорондын уялдаа, тогтвортой санхүүжилт хамтдаа бүрдэх шаардлагатай.

📌 Өнөөдрийн хэлэлцүүлгийн тухай

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” хэлэлцүүлгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар-тай хамтран зохион байгуулж үйлчилгээ, санхүүжилтийн асуудлыг салбар бүрээр нь хэлэлцлээ.

Хэлэлцүүлгээс дараах асуудлуудыг 2027 оны улсын төсөвт бодитоор тусгах шаардлагатай гэж үзэв. Үүнд:

🔹 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт илрүүлэлт, оношилгоо, эрт үеийн оролцоог тогтвортой санхүүжүүлэх
🔹 0–2, 3–5, 6–18 насны хүүхдийн хөгжлийн үе шат бүрд шаардлагатай дэмжих үйлчилгээг төсөвтэй уялдуулах
🔹 Сэргээн засах болон дэмжих үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй болгох
🔹 Тэгш хамруулах боловсролын санхүүжилтийг боловсронгуй болгож, туслах багш, туслах технологи, хүртээмжтэй сургалтын хэрэглэгдэхүүнд шаардлагатай төсөв бүрдүүлэх
🔹 Эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээний тасралтгүй тогтолцоог санхүүжилтээр дэмжих
🔹 Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой зардлыг улсын төсөвт тодорхой харагддаг, ялган тайлагнадаг болгох
🔹 Шинээр барих болон засварлах төрийн барилга, нийтийн тээвэр, цахим үйлчилгээний төсөвт хүртээмжийн зардлыг анхнаас нь тусгах
🔹 Мөнгөн тэтгэмжээс гадна бие даан амьдрах, нийгэмд оролцох, хөдөлмөр эрхлэхийг дэмжсэн үйлчилгээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
🔹 Төсөв боловсруулах, хэрэгжүүлэх, хянах бүх үе шатанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оролцоог хангах

Өнөөдөр Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам,
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл танилцуулж, түүнчлэн Сангийн яам, Нийслэлийн нийтийн тээврийн газраас оролцогчдын асуултад хариулт өглөө.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн 2027 оны улсын төсвийн төлөвлөлтөд хүргүүлнэ.

Цаг заваа гарган хэлэлцүүлэгт оролцсон оролцогчид, мэдээллээ бэлтгэн ирж нээлттэй мэдээлэл хүргэсэн дээрх яам, харьяа агентлаг газрууддаа маш их баярлалаа.

19/06/2026
📢ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТСонсголгүй болон сул сонсголтой хүүхэдтэй эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.Та хүүхдийнх...
07/05/2026

📢ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ
Сонсголгүй болон сул сонсголтой хүүхэдтэй эцэг эхчүүд та бүхнийг урьж байна.

Та хүүхдийнхээ хэл, харилцаа, хөгжилд хэрхэн зөв дэмжлэг үзүүлэхээ мэдэхийг хүсэж байна уу?
Энэ удаагийн сургалтаар та практик, ойлгомжтой мэдлэг мэдээлэл авах болно.

Хугацаа: 2026 оны 5-р сарын 8-нд, 14:00-17:00
Байршил: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, 8 давхарт (СБД, 11-р хороолол, Хуучин гэмтлийн эмнэлэгийн баруун талд)

Сургалтын онцлог:
👉Эрт оролцоо, хэлний хөгжлийн тухай ойлголт
👉Хүүхэдтэйгээ хэрхэн үр дүнтэй харилцах вэ?
👉Эцэг эхчүүдэд зориулсан бодит зөвлөгөө
👉Чөлөөт асуулт, хариулт

🎤 Илтгэгчид:
Айрин Холуб (Австрали улсын сонсголгүйн боловсрол, эрт оролцооны мэргэжилтэн, багш)
Н.Дэлгэрмаа (Эрт оролцоо цогц хөгжил ТББ-н үүсгэн байгуулагч)

📝 Та доорх линк дээр дарж бүртгүүлээрэй.
https://forms.gle/AzdXX1CJnt7MWjBk9

🔗Зүүм линк: https://us06web.zoom.us/j/85901189340?pwd=2Nt0klmvabdaA5If22w9t4AEwgcTHG.1

Meeting ID: 859 0118 9340
Passcode: 418714

Зохион байгуулагчид: Сонсголгүйн боловсрол төрийн бус байгууллага, Австралийн сайн дурын хөтөлбөр, Эрт оролцоо цогц хөгжил төрийн бус байгууллага, Тэгш тусгал ТББ, Монгол үндэсний дохионы хэлний хөгжлийн зөвлөл ТББ

Дэмжигч байгууллага: Гэр бүл, нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын

#ХамтынАжиллагаа #ЭртОролцоо #СонсголгүйнБоловсрол
Australian Embassy, Mongolia
Australian Volunteers Program

Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр
02/04/2026

Өнөөдөр Аутизмыг таниулах дэлхийн өдөр

АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

🧩2007 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр бүх гишүүн орнуудыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 02-ны өдрийг “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэж, аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийг ойлгуулж таниулах олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулдаг.

🧩Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс болон тэдний гэр бүл, асран хамгаалагчдыг илүү ойлгож, дэмжих, хүлээн зөвшөөрөх зорилгоор ээлтэй, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг жигд хүртэх боломжийг сайжруулахыг уриалдаг.

🧩Аутизмын эмгэг нь хэл ярианы хөгжлийн хоцрогдол, баригдмал сэтгэлгээний хоцрогдол, нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол зэрэг бэрхшээлээр илэрдэг тул эцэг эхчүүд энэхүү эмгэгийг эрт үед нь илрүүлж, мэргэжлийн хүмүүст хандсанаар хүүхдийг бие даан амьдрах чадвартай болгох бүрэн боломжтой юм.

#ОЙЛГОЁ, #ХҮНДЭЛЬЕ, #ДЭМЖЬЕ

Эдгээр өдрүүд Дархан-Уул аймаг дахь ТББ-ууд болон тодорхой удирдлагуудтай уулзаж танилцсан сайхан томилолт, албан ажил б...
26/03/2026

Эдгээр өдрүүд Дархан-Уул аймаг дахь ТББ-ууд болон тодорхой удирдлагуудтай уулзаж танилцсан сайхан томилолт, албан ажил байлаа.

Address

44-6 Door
Ulaanbaatar
14192

Telephone

+97696096782

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Эрт оролцоо цогц хөгжил ТББ / Early Intervention Holistic Development NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Эрт оролцоо цогц хөгжил ТББ / Early Intervention Holistic Development NGO:

Shortcuts

Share