Нийслэлийн хүүхдийн 262 дугаар цэцэрлэг

Нийслэлийн хүүхдийн 262 дугаар цэцэрлэг

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Нийслэлийн хүүхдийн 262 дугаар цэцэрлэг, Education Website, Bayan gol district 3rd khoroo, Narny khoroolol, Ulaanbaatar.

Photos from Удирдлагын академи's post 19/06/2026
31/05/2026

✅"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

🎁Та хүүхдэдээ бэлэг сонгохдоо насанд нь тохирсон, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг сонгоорой.

31/05/2026
30/05/2026

“МААЛАЙ МООЛОЙ” ДУУНЫ УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО! ✨🏆

Юуны өмнө “Маалай Моолой” хүүхдийн дууны уралдаанд идэвхтэй оролцож, дуугаа дуулан, бүжгээ бүжиглэн, хөөрхөн бичлэгүүдээ ирүүлсэн нийт анги хамт олон, багш нар, бяцхан авьяастнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💖

Оролцогчдын бүтээлүүдийг үнэлэхдээ шударга байдлыг эрхэмлэн, зөвхөн лайкны тоонд бус бичлэгийн бодит үзэлт (Views), оролцоо болон нийт хүртээмжийг харгалзан дүгнэж шалгарууллаа.

🏆 УРАЛДААНЫ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧИД

🥇 Тэргүүн байр
Нийслэлийн Хүүхдийн 6-р цэцэрлэгийн Ахлах “В” бүлгийн хамт олон
🎥 Шалгарсан бичлэгийг үзэх: https://www.facebook.com/share/r/1Cp22eBBoz/

🥈 Хоёрдугаар байр
Нийслэлийн Хүүхдийн 262-р цэцэрлэгийн Ахлах “А” бүлгийн хамт олон
🎥 Шалгарсан бичлэгийг үзэх:
https://www.facebook.com/share/v/1H7nBQ5Fkn/

🎁 Шагнал гардуулах үйл ажиллагаа
📅 2026 оны 06 дугаар сарын 01
🕐 13:00 цагт
📍 Улсын Их Дэлгүүрийн урд байрлах Фонтаны талбайн тусгайлан зассан тайзан дээр

Шагналыг Нийслэлийн Боловсролын Газар болон Монкрем ХХК-ийн удирдлагууд албан ёсоор хамтран гардуулах болно. Шалгарсан цэцэрлэгүүдийн багш, хүүхдүүдийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Оролцсон бичлэг бүрт хүүхдүүдийн хичээл зүтгэл, баяр хөөр, авьяас чадвар шингэсэн байлаа. Та бүхний идэвхтэй оролцоо бидний хамгийн том шагнал бөгөөд уралдааныг илүү утга учиртай, дурсамжтай болгосонд баярлалаа. 💖

🎊 Ялагч хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын сурлага, урлагийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье! 🎊

29/05/2026

👩‍🍳✨ ХӨДӨЛМӨР АЛДАР ✨👩‍🍳

Амттай сайхан хоол бүрийн ард
асар их хөдөлмөр, халуун сэтгэл,
ариун нандин хариуцлага байдаг. 💛

Нийслэлийн Хүүхдийн 262 дугаар цэцэрлэгийн
авьяаслаг, хөдөлмөрч Ц.Баянзул тогоочдоо
“Хөдөлмөрийн алдар”-аа тэмдэглэж буй энэ сайхан өдөр 2026.05.29 нд хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе. 🌷

Бяцхан үрсийнхээ эрүүл мэнд, аз жаргалын төлөө
өдөр бүр амт шимттэй, шим тэжээлтэй хоолоор
хайр түгээн ажилладаг таны хөдөлмөр үнэхээр эрхэм билээ. 👏

Таны ажил үйлс үргэлж өөдрөг бүтэмжтэй байж,
инээмсэглэл, халуун дулаан сэтгэл тань
хамт олондоо үргэлж гэрэл нэмэх болтугай. ✨

💐 Хөдөлмөр тань алдаршиж,
хийморь тань үргэлж өөдөө байх болтугай 💐 Нийслэлийн хүүхдийн 262 дугаар цэцэрлэг
2026.05.29

Photos from Нийслэлийн хүүхдийн 262 дугаар цэцэрлэг's post 29/05/2026

🌿 Хөдөлмөр хүнийг бүтээдэг 🌿

Ажилч, хичээнгүй, бүтээлч, эвсэг сайхан хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💐

СӨБ-ыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөр, чин сэтгэлээ зориулан ажиллаж, байгууллагын ҮЭ-ийн эв нэгдэл, хамтын гэрээний хэрэгжилтийг ханган, багш ажилчдаа үргэлж дэмжиж урамшуулан ажилладаг Цэцэрлэгийн ҮЭ-ийн бүлгийн ахлагч Б.Туулдаа баярлалаа. 👏

Мөн бидний хичээл зүтгэлийг үнэлэн дэмжиж, Сургуулийн Өмнөх Боловсролын Үйлдвэрчний Эвлэлийн үйл ажиллагааг үргэлж хамтран дэмждэг СӨБҮЭ-ийн хорооны дарга Д.Саранцэцэг танд болон танай хамт олонд гүн талархал илэрхийлье. 🌸

Эв нэгдэлтэй, бүтээлч хамт олон байхын үнэ цэнэ улам бүр гэрэлтэж, бидний хамтын хөдөлмөр хүүхэд бүрийн хөгжилд бодит үр дүн авчирсаар байх болтугай.

Бүгдэд нь баярлалаа. ❤️

Нийслэлийн хүүхдийн 262 дугаар цэцэрлэг
2026.05.29

29/05/2026

2025–2026 оны хичээлийн жилийн зорилго, зорилтууд амжилттай биелж, хийж хэрэгжүүлсэн, санаачлан бүтээсэн багшлахуйн болон суралцахуйн бодит үр дүнгээр дүүрэн сайхан хичээлийн жилээ бид өндөрлөж байна.

Сургуулийн өмнөх боловсролыг амжилттай эзэмшин Бэлтгэл бүлгийг төгсөж буй 203 хүүхэддээ баяр хүргэе. 👏🎓

Хүүхдүүд та нар маань бүгд маш сайн хичээсэн шүү. Намар сургуульд элсэн орж, “Сургууль” хэмээх эрдэм номын өргөөнд орон улам ихийг сурч мэдэн, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Мөн нийт хүүхдүүддээ, эцэг эхчүүддээ, эрхэм хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💐

Зуны амралтаараа байгалийн сайхан агаарт гарч, гэр бүлээрээ аз жаргалтай, дурсамжаар дүүрэн сайхан амраарай. ☀️🌿

📍 09 дүгээр сарын 01-ний өдөр цэцэрлэгтээ эргэн уулзацгаая.

Нийслэлийн хүүхдийн 262 дугаар цэцэрлэг

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Bayan Gol District 3rd Khoroo, Narny Khoroolol
Ulaanbaatar