Шидэт Тетраэдр Олон Улсын Сургууль

Шидэт Тетраэдр Олон Улсын Сургууль Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Шидэт Тетраэдр Олон Улсын Сургууль, School, Хүүшийн ам, ХУД, Ulaanbaatar.

🌎💡 We combine the Cambridge International and Mongolian National curricula to provide students with a high-quality bilingual education in English and Mongolian, fostering international knowledge, critical thinking, creativity, and multilingual skills.

🇬🇧 Кембрижийн олон улсын хөтөлбөрийн Cambridge Checkpoint (May 2026) шалгалтад мэдлэг, чадвараа сорин амжилттай оролцож,...
15/09/2026

🇬🇧 Кембрижийн олон улсын хөтөлбөрийн Cambridge Checkpoint (May 2026) шалгалтад мэдлэг, чадвараа сорин амжилттай оролцож, өөрсдийн хичээл зүтгэлээрээ бахархам сайхан үр дүн үзүүлсэн нийт сурагчдадаа сургуулийн хамт олны зүгээс халуун баяр хүргэе! Олон улсын жишиг түвшинд өөрийгөө сорин дараагийн шатанд дэвшин суралцах бат бөх сууриа амжилттай тавьсан сурагчид, тэднийг чиглүүлэн хөдөлмөрлөсөн багш сурган хүмүүжүүлэгчид болон хүүхдүүдийнхээ ар талд үргэлж бат зогсон дэмждэг эрхэм эцэг эхчүүддээ талархал илэрхийлж, цаашдын сурлага, танин мэдэхүйн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

🍁 Намрын Урлаг, Спортын Наадам 2026 — Нарс зуслан дээр амжилттай болж өндөрлөлөө! 🏀🏆 Шидэт Тетраэдр Олон Улсын Сургуулий...
04/09/2026

🍁 Намрын Урлаг, Спортын Наадам 2026 — Нарс зуслан дээр амжилттай болж өндөрлөлөө!

🏀🏆 Шидэт Тетраэдр Олон Улсын Сургуулийн уламжлал болсон тус наадам нь манай суралцагчдын тэсэн ядан хүлээдэг, хамгийн чухал үйл ажиллагаануудын нэг билээ. Наадмын хүрээнд зохион байгуулагддаг тэмцээн, уралдаанууд нь суралцагч хоорондын эерэг уур амьсгалыг бэхжүүлж, багаар ажиллах чадварыг нь хөгжүүлж өгдөг.

🎉✨ Даваа гарагт бүгдээрээ эрч хүч, инээмсэглэл дүүрэн дахин уулзацгаая!

🎉 Зуны урт амралт дуусаж, сургуулийн танхим инээд хөөр, эрдмийн уухайгаар дүүрэх сайхан цаг ирлээ! Ирээдүйнхээ төлөө хич...
01/09/2026

🎉 Зуны урт амралт дуусаж, сургуулийн танхим инээд хөөр, эрдмийн уухайгаар дүүрэх сайхан цаг ирлээ! Ирээдүйнхээ төлөө хичээнгүйлэн суралцах сурагчид, тэднийг чиглүүлэн хөтлөх эрхэм багш нар болон үргэлж түшиг тулгуур нь болдог эцэг эхчүүд та бүхэндээ ээлжит хичээлийн шинэ жилийн халуун мэндийг дэвшүүлье!

⏰ Маргаашнаас хичээл 08:00 цагт (1-р цаг) хэвийн хуваариар орж эхлэх тул хоцролгүй, цагтаа ирээрэй.

Эрч хүч, шинэ хүсэл тэмүүллээр дүүрэн маргааш өглөө сургууль дээрээ уулзацгаая! ✨

31/08/2026
Шинэ оны амжилт бүтээл, эрдэм мэдлэгийн аяллаа хамтдаа эхлүүлэх хичээлийн шинэ жилийн нээлтэд эрхэм таныг хүрэлцэн ирэхи...
30/08/2026

Шинэ оны амжилт бүтээл, эрдэм мэдлэгийн аяллаа хамтдаа эхлүүлэх хичээлийн шинэ жилийн нээлтэд эрхэм таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.

25/08/2026

Манай сургуулийн онцлог, давуу талуудаас 😁

Шинэ долоо хоногийн эхэнд сургуулийнхаа хамт олонд нэгэн бахдам сайхан мэдээг дуулгахад таатай байна.2026 оны Өсвөр үеий...
24/08/2026

Шинэ долоо хоногийн эхэнд сургуулийнхаа хамт олонд нэгэн бахдам сайхан мэдээг дуулгахад таатай байна.

2026 оны Өсвөр үеийн жүдо бөхийн холимог багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын шигшээ баг амжилттай оролцож, хүрэл медалийн эзэд боллоо!

Тус шигшээ багийн бүрэлдэхүүнд манай сургуулийн 12-р ангийн сурагч Б.Тэмүүлэн багтан оролцож, -81 кг-ын жинд хүчтэй өрсөлдөгчдийгөө буулган авч, багийнхаа ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

🥋 Монголын багийн бахдам ялалтууд:

🇲🇳 MGL 4:3 TUR 🇹🇷

🇲🇳 MGL 4:1 FRA 🇫🇷

🇲🇳 MGL 1:4 BRA 🇧🇷

🇲🇳 MGL 4:2 RUS 🇷🇺

Эх орныхоо болон сургуулийнхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж, хүрэл медаль хүртсэн Б.Тэмүүлэн сурагчдаа болон өсвөрийн шигшээ багийн бүх тамирчдадаа сургуулийн хамт олны нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын сурлага, спортын өндөр амжилт хүсье! 👏🎉

👨‍🎓🌎 Та хүүхдээ олон улсын боловсролтой болгохыг хүсэж байна уу?🎯 Тэгвэл таны хийж чадах хамгийн үнэ цэнтэй сонголт бол ...
07/08/2026

👨‍🎓🌎 Та хүүхдээ олон улсын боловсролтой болгохыг хүсэж байна уу?

🎯 Тэгвэл таны хийж чадах хамгийн үнэ цэнтэй сонголт бол Шидэт Тетраэдр Олон Улсын Сургууль!

🇬🇧 Манай сургууль нь Кембрижийн олон улсын хөтөлбөрийг Монгол Улсын үндэсний хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлдэг цогц боловсролын байгууллага бөгөөд 1-12-р ангийн сурагчдад зориулсан, дэлхийн жишигт нийцсэн мэдлэг, чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийг санал болгодог.

📖 Кембрижийн хөтөлбөрийн дагуу бага ангид Art and Design, Physical Education, English as Second Language, Primary Mathematics, Primary Science, дунд ангид Art and Design, Computing, English, Mathematics, Physical Education, Science, ахлах ангид Biology, Business Studies, English, ICT, Mathematics, Physics хичээлүүдээс сонгон судална.

🌍 Гадаад хэлний хөтөлбөрүүд:
- Англи хэл, Хятад хэл (заавал судлах)
- Солонгос хэл, Герман хэл (сонгон судлах)

♟️ Шатар, Бүжиг, Ширээний теннис, Иог зэрэг суралцагчдыг хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрүүдтэйгээс гадна, орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан фитнесс заалтай.

🌿 Манай сургууль нь Хүүшийн аманд байрлах цэвэр агаар, байгалийн сайхан орчинтой тул суралцагчид эрүүл, аюулгүй, тайван уур амьсгалд хичээллэх боломжтой.

👨‍🎓 Хүүхдүүд маань Англи хэл дээр хичээл үзэж, математикийн логик, шинжлэх ухааны сэтгэлгээ, бүтээлч ур чадварыг гүнзгий хөгжүүлэхээс гадна 3 гадаад хэлийг эзэмших боломжтой. Мөн хүүхэд тань манай сургуульд өөртөө итгэлтэй, манлайлагч, олон улсын түвшний мэдлэгтэй хувь хүн болон төлөвшинө.

📞 Холбогдох утас: 9915-3900

📍 Хаяг: Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Хүүшийн ам — Шидэт Тетраэдр ОУС

🌐 Website: https://mtis.edu.mn/

Манай веб хуудсаар дамжуулан сургуульд элсэх хүсэлтээ илгээх боломжтой.

📚 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ 4 УЛИРАЛТАЙ БАЙНАБоловсролын яамнаас 2026–2027 оны хичээлийн жилийг дөрвөн улиралтай байха...
28/07/2026

📚 2026–2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ 4 УЛИРАЛТАЙ БАЙНА

Боловсролын яамнаас 2026–2027 оны хичээлийн жилийг дөрвөн улиралтай байхаар баталжээ.

📌 I улирал: 9 долоо хоног
🗓️ 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 30-ныг хүртэл хичээллэнэ.

📌 II улирал: 7 долоо хоног
🗓️ 11 дүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 25-ныг хүртэл хичээллэнэ.

📌 III улирал: 9–10 долоо хоног
🔹 Бага, дунд анги: 1 дүгээр сарын 16-наас 3 дугаар сарын 19
🔹 Ахлах анги: 1 дүгээр сарын 11-нээс 3 дугаар сарын 19

📌 IV улирал: 9–10 долоо хоног
🔹 Бага анги: 3 дугаар сарын 29-нөөс 5 дугаар сарын 28
🔹 Дунд, ахлах анги: 3 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 4 хүртэл хичээллэнэ.

📢 Шинэ хичээлийн жилийн хуваарьтай танилцаж, сурагч, эцэг эхчүүд та бүхэн бэлтгэлээ хангаарай. 📖✏️

🌟 ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1-Р АНГИЙН БАГШИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА!Монгол Улсын бага боловсролын салбарт өөрийн арга зүй, мэдлэ...
25/06/2026

🌟 ИРЭХ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН 1-Р АНГИЙН БАГШИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА!

Монгол Улсын бага боловсролын салбарт өөрийн арга зүй, мэдлэг чадвараараа танигдсан, Монгол Улсын Зөвлөх багш, Үндэсний сургагч багш Ч.Чагцал энэ хичээлийн жилээс эхлэн манай сургуулийн үндсэн багшаар 1-р ангийг даан авч байна. 🎉🎓

📝 Манай сургуулийн I-XI ангийн элсэлтийн бүртгэл үргэлжилж байна. Суудлын тоо хязгаартай тул та яараарай!

📌 Ч.Чагцал багш маань зөвхөн анги танхимд хичээл заагаад зогсохгүй, Монгол Улсын бага боловсролын математик, англи хэл, унших чадварын хөтөлбөрийг шинэчлэх, залуу багш нарыг сургаж чиглүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй салбарынхаа топ мэргэжилтнүүдийн нэг билээ.

🌐 Тэрээр 42 сурагчийг Кембрижийн хөтөлбөрөөр анх удаа “Private candidate” статусаар амжилттай суралцуулж, шалгалт өгсөн сурагчдаас нь 4 сурагч хамгийн дээд оноог авсан ба нийт сурагчдынх нь үнэлгээ дэлхийн дунджаас хол дээгүүр үнэлэгдсэн билээ.

📖 Мөн Ч.Чагцал багш маань 6 настай хүүхдүүдийг математикийн ухаанд хялбар, сонирхолтой аргаар сургах Дасгал ажлын 2 дэвтэр боловсруулан хэвлүүлсэн. Энэхүү бүтээл нь тооны бүтэц, арав гүйцээн нэмэх, аравт задлан хасах, цээжээр хялбар тооцоолох арга зүйг эцэг эхчүүд болон залуу багш нарт энгийнээр зааж өгдөг ширээний ном болж чадсан юм. Мөн "Бага ангийн багш" сэтгүүлд 1, 2-р ангийнхны сэтгэхүй хөгжүүлэх дасгалуудаа тогтмол нийтлүүлдэг.

🧠 Ангийн сурагчдынхаа харааны болон сонсголын ой тогтоолтыг хөгжүүлэх тусгай арга зүйг өөрийн ангидаа хэрэгжүүлдэг төдийгүй, Олон улсын EGRA төслийн хүрээнд сурагчдыг өдөр тутам "Гэрийн даалгаврын тэмдэглэл", "Уншлагыг хөтлөх дэвтэр" хэвшүүлэн хөтлүүлснээр хүүхэд бүрийн унших, бичих чадварыг богино хугацаанд эрс нэмэгдүүлдэг.

🏫 Улс орны хэмжээний Үндэсний сургагч, Зөвлөх багш:

- Medle.mn цахим платформын Зөвлөх багшаар ажиллаж, 1-5-р ангийн математикийн жилийн үлгэрчилсэн төлөвлөлтийг хийсэн. Хот, хөдөөгийн багш нараас ирсэн 84 цахим контентыг хянан зөвлөмж өгсөн.

-APLUS системд Боловсролын чанарын шинэчлэл төслийн хүрээнд "Цээжээр тооцоолох арга зүй", "Өгөгдөлтэй ажиллах" агуулгаар 17 цахим хичээл зааж байршуулсан.

- Нийслэлийн 1, 2-р ангийн нийт багш нарт, хувийн хэвшлийн сургуулиуд болон хөдөө орон нутгийн нийт 2000 гаруй багш, менежерүүдэд математикийн арга зүй, үнэлгээ, блюпринт хийх чиглэлээр танхимаар болон онлайнаар олон удаагийн сургалт орсон туршлагатай.

💞 Ч.Чагцал багшийн ангид элссэнээр таны хүүхдийг юу хүлээж байна вэ?

1) Математикийн маш бат бөх суурь: Сэтгэхүй хөгжүүлэх, цээжээр хурдан бодох, логик сэтгэлгээг тоглоомын болон дасгалын аргаар системтэй сурна.

2) Унших, бичих чадварын хурдацтай ахиц: Номонд дуртай, өөрийгөө илэрхийлэх чадвартай ухаалаг сурагч болж төлөвшинө.

3) Олон улсын жишиг сургалт: Кембрижийн хөтөлбөр болон үндэсний хөтөлбөрийг хослуулсан, дэлхийн түвшний арга зүйгээр суралцах болно.

📞 Холбоо барих утас: 9915-3900
📍 Хаяг: ХУД, 24-р хороо, Хүүшийн ам

Address

Хүүшийн ам, ХУД
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699153900

Alerts

Be the first to know and let us send you an email when Шидэт Тетраэдр Олон Улсын Сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to Шидэт Тетраэдр Олон Улсын Сургууль:

Shortcuts

Share

Category