07/09/2024
Хамгийг айлдагч Богд ламын “Дунд Бодь Мөрийн Зэрэг” номын айлдварын - 4 дэх өдөр (хэсэг 1)
9 дүгээр сарын 4-нөөс эхлэн Жадо ринбучэ багш маань Богд Зонхава ламын бүрэн зохиолын аман дамжлагыг хүртээж буй билээ. Өдөр бүр үдээс өмнө хоёр тун, үдээс хойш хоёр тунгаар номоо айлдаж байгаа бөгөөд эхний тундаа "Дунд Бодьмөрийн зэрэг" номыг тайлбарлан хөтөлж, бусад гурван тунгийн үед аман дамжлага буюу лүнгээ хайрлаж байна.
Богд ламын 18-н боть зарлиг сургаалын эхний (хагархай ГА) ботид:
1. Богд ламын намтар "Сүжгийн зорчих олом"
2. Богд ламын их намтарын нэмэлт оруулга "Сайн номлол бүхний хураангуй"
3. Богд их эрдэнийн далай мэт агуу нууцын намтараас өчүүхэн хэсгийг огоот өгүүлсэн өгүүлэл "Их эрдэнийн хонгорцог"
4. Гэтэлгэгч цогт Лувсандагба багшийн нууцын намтар залбирал
5. Богд ламын маш нууц намтар "Хачин гайхамшигт үг"
6. Лхобраг дүвчэн (Намхаажанцан)-тэй уулзсан ёс болон Хайдүв богдод цахиураа хайрласан тухай
7. Номын хаан их Зонхава бээр Хайдүв-тамжадчэнба-д нэгд дамжуулах ёсоор хайрласан "Гүн ялгамжаат багшийн егүзар"
8. Богд их эрдэнэ бээр Басо цоржид нэгд дамжуулах ёсоор хайрласан Багшийн егүзар
9. Богд их эрдэнэ цогт Лувсандагбын "Дээдийн номыг сонссон тэмдэглэл"
10. Айлтгалын хариу "Эмийн дээд рашааны эрхис"
11. Багшийн тавин шүлэгтийн тийн номлол "Шавийн горил бүхнийг хангагч" (шадлүн)
12. Нууц тарнийн шагшавадын тийн номлол "Шид бүтээлийн хонгорцог" (шадлүн)
13. Бодьсадвын шагшавадын тийн номлол "Бодийн гол зам" (шадлүн)
14. Гэлэнгийн суртгаал "Намзэд дэнма" хэмээгч
15. Гэцүлийн суртгаал "Намзэд дэнма"
эдгээр сургаалиудын лүн (эш) болон тайлбар лүнг хайрлаж байна. одоо 13 дахь номын тайлбар эшийг хүртээж байна.
Орчуулагч-н тойм
Жадо Ринбүчи Данзанжуннайбалсанво хувилгаан 4 дэх өдөр Богд ламын "Дунд бодь мөрийн зэрэг"-ийн номлол 4 дэх өдөр Жадо Ринбүчи Данзанжуннайбалсанво хувилгаанОрчуулагч МБШТөв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж...
04/09/2024
26/08/2024