TomYo School of Ulaanbaatar

TomYo School of Ulaanbaatar TomYo School of Ulaanbaatar is a K12 school with a mission to cultivate a community of diverse and un
(1)

🌈ТомЁ Улаанбаатар сургуулийн Захиргаа, Сургалтын албаны багш, ажилчдын танилцуулга👈🌱Эерэг өөрчлөлтийг түүчээлнэ🌱
23/09/2026

🌈ТомЁ Улаанбаатар сургуулийн Захиргаа, Сургалтын албаны багш, ажилчдын танилцуулга👈

🌱Эерэг өөрчлөлтийг түүчээлнэ🌱

🌈ЭНЭ 7 ХОНОГ SEL БАГААС ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ ӨГӨХ ОНЦЛОХ ЗӨВЛӨМЖ🌱👪Гэр бүлийн чанартай цагХүүхэдтэйгээ хамт өнгөрүүлж буй цаг х...
23/09/2026

🌈ЭНЭ 7 ХОНОГ SEL БАГААС ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ ӨГӨХ ОНЦЛОХ ЗӨВЛӨМЖ🌱

👪Гэр бүлийн чанартай цаг

Хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлж буй цаг хугацаа заавал урт, үнэтэй эсвэл онцгой байх шаардлагагүй. Хамтдаа хооллох, алхах, ярилцах, инээх, тоглох, тэврэх зэрэг өдөр тутмын жижигхэн мөчүүд хүүхдийн сэтгэл хөдлөл, гэр бүлийн харилцаанд хамгийн үнэ цэнтэй дурсамж болж үлддэг🥰

Энэ 7 хоногт хүүхэддээ зориулан утас, дэлгэцгүй, зөвхөн хамтдаа байх 15-20 минутын чанартай цаг гаргаж үзээрэй. Урт хугацаанд гэр бүлийнхээ дулаан, сайхан дадал болгон хэвшүүлээрэй👌

Хүүхэд насанд хамгийн удаан үлддэг зүйл бол хамт өнгөрүүлсэн дулаахан мөчүүд юм шүү🩵🧡

🌍 Youth Voices Speak LoudCreating Positive ChangeТомЁ сургуулийн ахлах ангийн сурагчид зуны турш Монгол Улсад уур амьсга...
22/09/2026

🌍 Youth Voices Speak Loud
Creating Positive Change
ТомЁ сургуулийн ахлах ангийн сурагчид зуны турш Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, цөлжилтийн асуудлыг хамтдаа судалж, үр дүнгээ олон нийт, мэргэжлийн болон Олон Улсын түвшинд танилцууллаа. 🌱🛰️
🔹 International Workshop on Remote Sensing and Geospatial Applications
📅 2026.06.24 | 📍 ШУТИС
Сурагчид "Demo & Case Study: How Satellites Help Us Understand Earth – Stories for Young Generations" хэсэгт урилгаар оролцож, олон улсын эрдэмтэн, судлаачид, их сургуулийн профессор, оюутнуудын дунд өөрсдийн судалсан шинэлэг аргачлал, шийдлүүдээ хуваалцлаа.
🔹 COP17 Ulaanbaatar 2026 – Green Zone | House of Friendship | UNA
📅 2026.08.19, 27 | 📍 COP17 Green Zone
Сурагчид "Дэлхийн дулаарал Монгол Улсад үзүүлэх нөлөөллийг хиймэл дагуулын мэдээлэл ашиглан судлах нь" сэдвээр багаар хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулав. Мөн "Using Technology for Soil Health – Хөрс хамгаалахад технологи ашиглах нь" панел хэлэлцүүлэгт оролцож, технологи, инновацын тусламжтайгаар хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар санал бодлоо солилцлоо.
🔹 Movement House | Nomad Institute – Hobby School
📅 2026.08.26 | 📍 Hobby School of Ulaanbaatar
Сурагчид "Investigating the Impact of Global Warming in Mongolia Using Satellite Data" судалгааны ажлаа үе тэнгийнхэндээ танилцуулж, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжил, цөлжилтийн асуудлаар мэдлэг, туршлагаа хуваалцлаа.
🔹 GIS Day Mongolia – International Workshop | 📅 2026.11.18
🔗 gisday.com/en-us/overview
Дараагийн алхам болгон Монгол Улсад зохион байгуулагдах “GIS Day” Олон Улсын арга хэмжээнд ТомЁ сургуулийн "UNICEF CLUB"-ын удирдах гишүүд, 11-р ангийн сурагчид Э.Мишээл, М.Тэмүүжин нар зуны судалгааны төслөө үргэлжлүүлэн өөрсдийн сонирхлын дагуу хөгжүүлж, "Уур амьсгалын өөрчлөлт нь хүүхдийн аюулгүй амьдрах орчинд нөлөөлөх нь" сэдвээр судалгааны үр дүнгээ илтгэх урилга хүлээн авлаа. 🌍🛰️
✨ Энэ бол зөвхөн үйл ажиллагаанд оролцсон түүх биш.
ТомЁ ахлах ангийн сурагчид:
🔬 Тулгамдсан асуудлыг сонгож
📊 Факт-өгөгдөлд тулгуурлан судалж
🛰️ Технологийн шийдэл эрэлхийлж
🎤 Үр дүнгээ хуваалцаж
🤝 Бусдыг оролцуулж
🌱 Бодит эерэг өөрчлөлт бий болгож байна.
Research → Problem solving → High Tech Solutions → Youth Voice → Action → Impact
Энэ бол ТомЁ сургуулийн Action-Based Learning — Төсөлд суурилсан суралцахуйн бодит жишээ юм.
🌍 Youth Voices Speak Loud.
Real Research. Meaningful Action. Positive Change.

Эерэг өөрчлөлтийг түүчээлнэ.

17/09/2026

🏆 ТомЁ Спорт наадам амжилттай болж өндөрлөлөө! 🎉

Эрч хүч, инээд хөөр, нөхөрлөл, спортын сайхан уур амьсгалаар дүүрэн өдрүүдийг бид хамтдаа бүтээлээ. 🌱✨

Бүх багш, сурагчид маань тэмцээндээ идэвхтэй, эрч хүчтэй оролцож, өөрсдийн авьяас чадвар, тэсвэр хатуужил, багаар ажиллах ур чадвар-аа гайхалтай харууллаа. 💪

Хамгийн сайхан нь бид бие биенээ дэмжиж, урам хайрлан, шударга өрсөлдөж, инээд хөөр, дурсамжаар дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ. 🤝

🌱2026-2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн “Orientation” сургалт, уулзалтТомЁ сургуулийг сонгон элсэн суралцаж буй ...
17/09/2026

🌱2026-2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн “Orientation” сургалт, уулзалт

ТомЁ сургуулийг сонгон элсэн суралцаж буй шинэ сурагчдадаа зориулан Хүүхэд хамгааллын багаас Orientation” чиглүүлэх сургалтыг 1-12-р ангийн дунд 2026 оны 9-10 дугаар сард хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Сургалт, уулзалтын хүрээнд:
🔸“Эерэг дасан зохицол” сэдвээр сэтгэл зүйн дэмжлэг өгөх уулзалт
🔹Ганцаарчилсан болон бүлгийн уулзалт
🔸Сургуулийн дэг журам, сурагчийн дүрмийн талаар
🔹Мэдрэмжээ хуваалцах, ярилцах бүлгийн уулзалтуудыг зохион байгууллаа.

Эдгээр уулзалтаар шинэ сурагчид маань сургуулийн орчин, анги хамт олонтойгоо танилцан мэдэж, бие биетэйгээ илүү ойр дотно болох боломж бүрдэж байна.

Идэвхтэй оролцсон сурагчдадаа баярлалаа. Шинэ хичээлийн жилдээ амжилттай, сайхан суралцахыг хүсье✨

Мөн хүүхдүүдийнхээ шинэ орчинд дасан зохицох үйл явцыг ойлгож, дэмжин ажиллаж буй багш нар, эцэг эхчүүддээ баярлалаа. Хүүхэд бүр шинэ орчиндоо өөрийн хурдаар дасаж, тайван, итгэлтэй суралцахад та бүхний дэмжлэг чухал юм.

🌱БАЙГАЛИЙН УХААНЫ ЭКСКУРС ХИЧЭЭЛСурагчид маань байгальд гарч, танхимын хичээлээр олж авсан мэдлэгээ бодит амьдралтай хол...
16/09/2026

🌱БАЙГАЛИЙН УХААНЫ ЭКСКУРС ХИЧЭЭЛ

Сурагчид маань байгальд гарч, танхимын хичээлээр олж авсан мэдлэгээ бодит амьдралтай холбон, сонирхолтой туршлага хуримтлууллаа✨

Ногооны талбайн ажил

Бид нэг цаг орчим ногооны талбайд ажиллаж, газар тариалангийн хөдөлмөрийн хүнд хэцүүг биеэр мэдэрлээ. Энэ үеэр сурагчид хөдөлмөрийн үнэ цэнэ, хүнсний ногоо хэрхэн ургаж, бидний ширээн дээр хүрдгийг ойлгож, дараах сэтгэгдлүүдээ хуваалцсан юм.

💬Биеийн хүчний ажил хийх хэцүү юм байна. Тиймээс хичээлээ сайн хийж, толгойгоо ажиллуулж амьдармаар санагдлаа.

💬Тавагтай хоолон дээрх ширхэг төмс ч ямар их хөдөлмөрөөр ургуулж, хураадгийг мэдэрсэн. Тиймээс хоолоо амтархан идэж, хэзээ ч дэмий үрэхгүй.

💬Хүнсний ногоо цэвэрлэхдээ хальсыг нь аль болох нимгэн авч, хүнсний хаягдлыг багасгаж байя гэх мэт сэтгэгдлийг хуваалцаж байлаа.

7 дугаар ангийн сурагчид хөрсний pH тодорхойлох, талбайн хэмжилт хийх, газрын план зураг боловсруулах сэдвүүдээр багаар хамтран судалгаа хийж, шинээр олж авсан мэдлэгээ практикт хэрэгжүүллээ.

Байгальд суралцаж, хөдөлмөрийг мэдэрч, мэдлэгээ амьдралтай холбосон үр өгөөжтэй өдөр байлаа.

Энэхүү экскурс хичээлийг жил бүр амжилттай зохион байгуулсан БУЗАН-ийн хамт олон болон нийт анги удирдсан багш нартаа чин сэтгэлээсээ баярлалаа👏🏻

Мөн идэвх санаачилгатай оролцож, мэдлэг чадвараа тэлсэн нийт сурагчдадаа баярлалаа. Та бүхний хичээл зүтгэл, оролцоо энэхүү өдрийг илүү үр өгөөжтэй, дурсамжтай болголоо✨

16/09/2026

🏆 ТомЁ Спорт наадам 🎉

🌱 Манай сургуулийн онцлог үйл ажиллагааны нэг болох “Growth Talk” цувралын 71 дэх дугаарт Southern Methodist University ...
16/09/2026

🌱 Манай сургуулийн онцлог үйл ажиллагааны нэг болох “Growth Talk” цувралын 71 дэх дугаарт Southern Methodist University (SMU)-ийн төгсөгч, АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгчин Jordan Tolbert уригдан оролцоно.
Jordan Tolbert нь спортын карьерынхаа хугацаанд NBA G League-д тоглож, мөн Тайвань, Франц, Доминиканы Бүгд Найрамдах Улсад мэргэжлийн түвшинд тоглож байсан мөн монголын сагсан бөмбөгийн 3 удаагийн аварга болж байсан туршлагатай тамирчин юм.
Энэ удаагийн Growth Talk-аар бид зөвхөн сагсан бөмбөгийн карьер төдийгүй амжилтын цаадах сэтгэлийн тэнхээ, сахилга бат, тууштай байдал, зорилгодоо хүрэх хичээл зүтгэл, хувь хүний хөгжил зэрэг сэдвээр Jordan-той нээлттэй ярилцана. 🏀
🌱 Ахлах ангийн сурагчид та бүхнийг идэвхтэй оролцож, өөрийн ирээдүй, мэргэжил сонголт болон хувь хүний хөгжлийн талаарх ойлголтоо тэлэхийг урьж байна. 😊🌱

16/09/2026

🏆 ТомЁ Спорт наадам эхэллээ! 🎉

Эрч хүч, инээд хөөр, нөхөрлөл, спортын сайхан уур амьсгалаар дүүрэн нэгэн өдрийг хамтдаа бүтээцгээе🌱

Бүх багш, сурагчдадаа тэмцээндээ идэвхтэй, эрч хүчтэй оролцож, өөрсдийн авьяас чадвар, тэсвэр хатуужил, багаар ажиллах ур чадвараа харуулахыг хүсье✨

Хамгийн гол нь бие биенээ дэмжиж, хайрлаж, эерэг бүхнийг түүчээлж, шударга өрсөлдөж, хөгжилтэй дурсамж бүтээн, спортын үнэ цэнийг мэдрээрэй.

Бүх баг, тамирчдадаа амжилт хүсье!

Хамтдаа хичээж, хамтдаа хөгжье! 🔥🌱

Address

ХУД 23-р хороо, Яармаг Арцатын ам, Мандала Гардэн хотхон
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97677233399

Alerts

Be the first to know and let us send you an email when TomYo School of Ulaanbaatar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to TomYo School of Ulaanbaatar:

Shortcuts

Share

Category