Adiya Tserendug

Adiya Tserendug

Share

Суралцахгүй бол #ХӨГЖИХГҮЙ,
Зориглохгүй бол #ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ,
Ярилцахгүй бол #ОЙЛГОЛЦОХГҮЙ

Photos from Adiya Tserendug's post 27/05/2026

🇪🇺🇲🇳ЕВРОПЫН ХОЛБОО-МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ӨДӨР 2026" АРГА ХЭМЖЭЭ ОРОЛЦЛОО.

🇪🇺🇱🇹 Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй "Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх" /ITDM/ төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Европын Холбоо-Монголын худалдааны өдөр 2026" арга хэмжээний өдрүүд үргэлжилнэ.

Photos from Adiya Tserendug's post 17/05/2026

🎉Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын "20 ЖИЛ'-ийн ойн арга хэмжээнд уригдан оролцлоо 🎉

Тус Олон Улсын Төрийн бус байгууллагатай хамтран хүүхдийн эрх, хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, орон нутгийн хөгжлийн төлөө олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хамтран хэрэгжүүлж ирсэн ирлээ.

Эерэг өөрчлөлтийн төлөө 20 жилийн ойн чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүльe📖✍️

Photos from Adiya Tserendug's post 05/05/2026

“ХЭРХЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ ВЭ” СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО📖✍️

Сургалтын үеэр жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт татах арга зам, санхүүжилтийн боломжууд, бизнесийн өсөлт хөгжилд шаардлагатай мэдлэг, практик туршлага, бодит кейсүүдийн талаар цогц мэдээлэл олж авлаа

23/04/2026

📣СТАРТАПУУДЫН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ COFFEE & NETWORKING #5 УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО☕🤝

Нийслэлийн стартап экосистемийг дэмжих, оролцогч талуудын мэдлэг, туршлагыг солилцох зорилготой “Coffee & Networking – Стартапуудын уулзалт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. 🚀

Photos from Adiya Tserendug's post 17/04/2026

МУИС-н бизнес консалтинг төвөөс зохион байгуулдаг NUM-CEO Talk чөлөөт уулзалт, ярилцлагад оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд зочин илтгэгчээр "Алтан тариа" ХХК-ийн захирал П.Цэнгүүн оролцож "бизнесийн орчинд тулгардаг сорилт, шийдвэр гаргалт, алдаа оноо зэрэг ховор сэдвүүдээр нээлттэй ярилцаж, оролцогчдод урам зориг өглөө📖✍️🪁

Photos from Adiya Tserendug's post 09/04/2026

🌍 НҮБХХ нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран, Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийн албан ёсны нээлтэд оролцлоо📖✍️🤝

07/04/2026

Нийслэлийн бизнeс инновацын газартай" Шинжлэх ухаан, инновацийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал солилцсон уулзалт амжилттай боллоо📖✍️🚀

Photos from Adiya Tserendug's post 20/01/2026

“ЭКО ЕРТӨНЦ-БАЙГАЛЬД ХАЙРТАЙ" СУРАГЧ, ОЮУТНУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА📖✍️🌲

Залуу үеийн байгаль орчны мэдлэг, ухамсар, хандлагыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, экологи, тогтвортой хөгжлийн талаар санаа бодлоо хуваалцан, шинэ санаачилга, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор экологи, байгаль орчны чиглэлээр суралцаж буй оюутан, ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн сурагчдын уулзалт боллоо.

Уулзалтад Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр “Байгальд ойр Монгол” сэдвээр, ШУА харьяа Технологийн инкубаторын Инноваци хариуцсан мэргэжилтэн, БУ-ны магистр Ч.Номинчулуун “Биологийн гаралтай бүтээгдэхүүнийг байгаль орчинд ашиглах нь” сэдвээр илтгэл тавьж, их дээд, ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн гишүүд үйл ажиллагаа, сайн туршлагаа хуваалцлаа.

Тус уулзалтыг “Оюуны хөгжлийн институт” ТББ, “Гүүд Нэйборс” ОУТББ, Боловсролын яам, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор, Монгол Улсын Үндэсний номын сан хамтран зохион байгуулав.

12/01/2026

Зоригтой хүнд зам тавигдаж
Итгэлтэй хүнд хаалга нээгддэг
Өнөөдөр та тэмүүлэл дүүрэн урагшлаарай🚀

03/01/2026

Өвлийн дунд сарын Шинийн 15-ны билэгт сайн өдрийн мэнд

Зөв үйлийн гэрэл гэгээ түгэн дэлгэрэх болтугай🤲

30/12/2025

2025 оны отгон ажлын өдрүүд эхлэлээ. Хүсэл эрмэлзлээр бадарч, амжилттай бататгаж гэрэлтэхийг хүсьe 💪

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Uvurkhangai Aimag, Arvaikheer Sum
Ulaanbaatar
1400