Сургагч Багш Төрбат

Сургагч Багш Төрбат

Share

Байгууллага хамт олны харилцаа хандлага, уур амьсгалы?

05/02/2022
25/01/2022

Pete Holmes : Амьдрал хараал идсэн ямарч утгагүй зүйл

21/01/2022

Та өөрийнхөө амьдралыг өөрийн ой ухаандаа зурагласан illusion- буюу хуурмаг үзэгдэлтэй харьцуулаад байна.

19/01/2022

Шаргуу хөдөлмөр үр дүн авчирдаг гэдэгт бат итгэдэг Ласло Полгар хэмээх Унгарын сэтгэл судлаач төрөлхийн авьяас гэдэг ойлголтыг бүр мөсөн үгүйсгээд уйгагүй хөдөлмөрлөж, сайн дадал хэвшүүлбэл ямарч хүүхэд ямарч салбарт суутан болно гэж итгэжээ. Хүн суут болж төрдөггүй, боловсрол, хичээл, хөдөлмөр хүнийг суут болгодог гэдэг түүний уриа байлаа. Тэрээр энэ ойлголтондоо автан батлахын тулд өөрийн гурван охиноо төрсөн цагаас эхлүүлэн шатарын спортыг тэдний амь амьдрал, амьсгалах агаар болгон өөрийн гэр бүлийн амьдралаа үүнд зориулсан байдаг. Ууган охин Сюзан дөрвөн настайдаа шатар тоглож эхлэн зургаан сарын дотор том хүнийг хожих хэмжээнд хүрэв. Дунд охин София эгчээсээ илүү тоглож сурч 14н жилийн дотор дэлхийн аварга болж, хэдэн жилийн дараа их мастер цол хүртсэн. Бага охин Юдит хамгийн гоц тоглогч болсон ба 5н настайдаа аавыгаа хожиж, 12 насандаа дэлхийн шилдэг 100н шатарчны загсаалтанд орж, 15 насандаа бүх цаг үеийн хамгийн залуу их мастер цолыг авч түүхэн рекордыг эзэмшигч гэр бүл болж түүхэнд нэрээ мөнхөлсөн шатарчдын гэр бүл болсон байдаг. Энэ кейсийг авч үзвэл аливаа дадал зуршил нь аливаа хувь хүний мөн чанарын түвшинд холбогдож амь амьдрал нь болж чадвал сурах боломжгүй мэдлэг, ур чадвар гэж үгүйг нотлохын зэрэгцээ үүнд мөн адил төдий хэмжээний цаг хугацаа, золиос, зориулалт дадал зуршлын хүч шаардлагатайг харуулах мэт.

16/01/2022

Эерэг болон сөрөг бүхий л дадал зуршил бүрэлдэн тогтоход дараах 4 шатаар дамжин бий болдог.
1. Сue - Өдөөгч аливаа нэг дадал зуршлийн өдөөгч. Жишээлбэл та ажлаа хийж байтал утсанд тань Notification- мэдэгдэл ирлээ.
2. Craving- Хорхоосол, хүсэл (гэж орчуулж болох юм.)
Энэ нь өдөөгч дохиог авсан тархинд үүсдэг хүсэл хорхоосолыг үе шатыг хэлдэг.
Жишээлбэл Notification ирснийг мэдсэнээр таны тархинд шинэ хүсэл хорхоосол төрж түнийг шалгахгүй бол санаа амардаггүй.
3. Response - Үйлдэл.
Танд үүссэн хүсэл хорхоосол таныг дараагийн шатруу буюу үйлдэл хийхэд хүргэдэг. Ж нь :Та ямар учраас мэдэгдэл ирснийг мэдэхийг хүссэнээр утсан аван ухаж эхэлдэг.
4. Reward- Шагнал
Энэ хэсэгт та үйлдэл хийснээр хүсэл хорхоослынхоо цангааг тайлж шагнал, урамшууллын мэдрэмж авах болно.
Ж нь : Та утсандаа ирсэн мэдэгдэлийг ямар учраас ирснийг үйлдлээр дамжуулан мэдсэнээр хүсэл хорхоослоо дарж шагналын мэдрэмжийг авлаа. Эдгээр 4 шатаар энэ процесс дахин дахин давтагдаснаар та сүүлдээ өөрийн ухаангүйгээр утасруугаа сарвайж мэдэгдэлээ шалгасаар та аль хэдийнээ Facebook-ийн мэдэгдэлд сатаарах зуршилтай болдог.

Want your school to be the top-listed School/college in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


47. 91501024316138, 106. 91969504850763
Ulaanbaatar