19/12/2025
Сурагч Чадавхжуулах хөтөлбөрийн өргөдөл авах хугацаа дуусахад 3 хоног үлдлээ!
Шаардлага хангаж буй сурагчид онлайн өргөдлийн маягтыг https://form.jotform.com/zorigfoundation/sep-2025 холбоосоор орж бөглөөрэй!
16/12/2025
The Application for TechGirls 2026 is NOW OPEN! 🎉 From 8AM ET today until January 20th at 12PM ET, you can submit your application to be a part of the next cohort of TechGirls! ✈️
For more information and to find the application form, head over to techgirlsglobal.org.
Department of State: Bureau of Educational and Cultural Affairs
15/12/2025
📣📣📣 SAT English & IELTS
ӨВЛИЙН АМРАЛТЫН ЭРЧИМЖҮҮЛСЭН АНГИУД
Сургалтын агуулга дараах чадварууд руу чиглэнэ.
🎯Critical thinking
🎯Developing academic writing
🎯Comprehensive skills (Reading & Listening)
🎯Conventions of Standard English
🎯Analysis
🎯Synthesis
🎯Reasoning
🎯Time management
Сургалтаас танд
👉Онлайн болон танхимын ангиуд
👉Уян хатан цагийн хуваарь
👉Практик асуултууд
👉Бонус: их сургууль, коллежийн элсэлттэй холбоотой
зөвлөгөөг мөн санал болгож байна.
📍 College admission essay чиглүүлэг, хяналт
📍 Түвшин ахиулах
📍 Хоцрогдол арилгах зэрэг англи хэлтэй холбоотой бүх шатны сургалтууддаа тогтмол элсэлт авч байна.
📌Сургалт цөөн суралцагчтай, 💯чанартай бөгөөд туршлагатай, олон улсад заах эрхтэй, чадварлаг багш нар заадгаараа давуу талтай. 💪💪💪
📌Та өөрт хэрэгтэй сургалтын төрлийн талаар чатаар болон 93191999 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
14/12/2025
📢“ЦАГААН ХЭРЭМ” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
ЮНЕСКО болон БНХАУ-ын Засгийн газар хамтран хөгжиж буй орнуудын боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн салбарын солилцоо, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2026–2027 оны хичээлийн жилд “Цагаан хэрэм” хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс нь Монгол Улсаас тус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хоёр суралцагчийг сонгон шалгаруулан нэр дэвшүүлэх тул доорх шалгуурыг хангасан иргэд өргөдөл болон бүрдүүлэх шаардлагатай бусад материалын хамт 2026 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 12:00 цагийн дотор ирүүлнэ үү.
🏫СУРАЛЦАХ ТҮВШИН
БНХАУ-ын сонгогдсон их сургуулиудад дараах түвшинд суралцана:
-General Visiting Scholar 45-аас доош настай байх
-Senior Visiting Scholar суралцах суралцагчид 50-аас доош настай байх
-Магистрын түвшинд суралцах суралцагчид 35-аас доош настай байх
-Докторын түвшинд суралцах суралцагчид 40-оос доош настай байх
📚СУРАЛЦАХ ЧИГЛЭЛ
Дараах холбоосоор орж чиглэл болон их сургуулиа сонгоно уу:
🔗 https://campuschina.org/universities/index.html
/Хөтөлбөрүүд нь их сургуулиасаа шалтгаалан англи эсвэл хятад хэлээр явагдана./
📌ТАВИГДАХ ШААРДЛАГА
-Сонгосон түвшний боловсролын шаардлага хангасан байх
-Англи хэлний шалгуур: IELTS/TOEFL эсвэл UNESCO Language Certificate (Баталгаажсан хэлний сургалтын байгууллага эсвэл хэлний багшаар гарын үсэг зуруулж, тамгалуулсан байх бөгөөд тухайн өргөдөл гаргагч суралцах хичээлийг эзэмшихэд шаардлагатай хэлний мэдлэгтэй гэдгийг нотолно. https://drive.google.com/drive/folders/12UtSAJW9tKNfOJ1mVc4TCdNdc4cWrdai холбоосоор орж татна уу.)
- Хятад хэлний шалгуур:
Visiting scholar HSK 3+
Магистр/доктор HSK 4+
-Оюун санаа, бие бялдрын хувьд эрүүл
-Сонгосон их сургуулийн нэмэлт шаардлага хангах
-Гадаад паспорт 2027.09.01-ээс хойш хүчинтэй
📁БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Бүх өргөдөл Chinese Government Scholarship Information System дээр хийгдэнэ.
(Agency Number: 00001)
https://campuschina.org/ холбоосоор орж цахим өргөдөл үүсгэнэ. (дэлгэрэнгүй зааврыг https://drive.google.com/drive/folders/12UtSAJW9tKNfOJ1mVc4TCdNdc4cWrdai холбоосоор авна уу.)
📁Бүрдүүлэх баримтууд:
1. Паспортын хуулбар
2. Диплом, гэрчилгээ, дүнгийн жагсаалтын албан ёсоор англи/хятад хэл дээр биш тохиолдолд англи/хятад орчуулга дээрх нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. Study Plan буюу суралцах төлөвлөгөө
Visiting scholar 500 дээш үгтэй
Магистр/Доктор 800 дээш үгтэй
4. Recommendation letter буюу Тодорхойлолт (англи эсвэл хятад хэл дээр, 2 хүнээс авсан байх) (магистр,доктор/Senior Visiting Scholar)
5. Хэлний мэдлэгийн батламж (IELTS/TOEFL, HSK, эсвэл UNESCO Certificate of Language Knowledge)
6. Урьдчилсан элсэлтийн бичиг / Pre-admission (их сургуулиас)
7. Эрүүл мэндийн хуудсыг эмчийн тамга, гарын үсгээр баталгаажуулсан байх
( https://drive.google.com/drive/folders/12UtSAJW9tKNfOJ1mVc4TCdNdc4cWrdai холбоосоор авна уу)
8. Гэмт хэрэгт холбогдолгүй тодорхойлолт англи хэл дээр (6 сарын дотор)
9. Урлаг, дизайнтай холбоотой чиглэлээр суралцахыг хүссэн өргөдөл гаргагчид өөрсдийн бүтээлийг цахим системийн “Example of Art/Other Supporting Documents” хэсэгт оруулж болно. Мөн эдгээр материалыг сонгосон их сургууль руу өөр аргаар шууд илгээх боломжтой.
10. Хэрэв өргөдөл гаргагч 18 нас хүрээгүй бол БНХАУ дахь өөрийн хууль ёсны асран хамгаалагчийн хүчинтэй бичиг баримтыг хавсаргана.
🇨🇳БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ:
Сургалтын төлбөрөөс чөлөөлөх
Сар бүрийн стипенд:
-General visiting scholar, магистр: 3 000 юань
-Senior visiting scholar,доктор: 3 500юань
Дотуур байр эсвэл байрны мөнгөн тэтгэмж
Оюутны иж бүрэн даатгал
🇺🇳ЮНЕСКО-ГИЙН ТЭТГЭЛЭГ:
Нэг удаагийн хоёр талын онгоцны зардал
Сард 80 ам.долларын нэмэлт стипенд
Буцах үеийн нэмэлт ачааны төлбөр
🔗Бусад мэдээлэл: https://www.unesco.org/en/fellowships/greatwall
📌Холбогдох мэргэжилтэн: Б.Энхжин
☎️Утас: 7010-5652
✉️И-мейл хаяг: [email protected]
Нэмэлт мэдээлэл:
⚠️ Аливаа гэр бүлийн гишүүнд ямар нэг тэтгэлэг ба дотуур байрны өрөө олгохгүй.
⚠️ Визний зардлыг өргөдөл гаргагч хариуцна.
❓Тэтгэлгийг сунгах боломжийн талаар
Одоогийн “Цагаан хэрэм” тэтгэлэгт хөтөлбөрийн дүрмийн дагуу энэ хөтөлбөрийн хүрээнд тэтгэлгийг сунгах эсвэл дахин авах боломжгүй.
Хэрэв та хөтөлбөрөө дууссаны дараа нэмэлт жилээр суралцах сонирхолтой бол, тухайн суралцаж буй их сургууль болон China Scholarship Council-тай аль болох эрт холбогдон зөвлөгөө авахыг зөвлөж байна.
12/12/2025
“Олон Улсын Өсвөрийн Энтрепренерүүдийн Уралдаан 2026”(GYEC) зарлагдлаа
https://entreplanet.org/GYEC/timetable.php
26/11/2025
📣 Applications are now open for the 2025-26 Direct Aid Program (DAP) in Mongolia!
Do you have a project that could make a meaningful difference in your local community?
The DAP is a small grants initiative that supports impactful, community-drive initiatives. Grants up to AUD 30,000 are available for eligible projects.
The Australian Embassy in Mongolia invites not-for-profit organisations, including NGOs, community groups, and research institutions, to apply for funding to deliver projects across one or more of the following areas:
• Health and hygiene
• Education and youth
• Women’s empowerment and gender equality
• Human rights
• Disability and inclusion
• Climate change
• Agriculture
• …and more!
🗓️Applications in English must be submitted by Monday 29 December 2025, 11:59pm.
🔗Apply here: https://dap.smartygrants.com.au/DAP25-26
For more information on DAP policy, eligibility and application processes, please visit the Embassy website at https://mongolia.embassy.gov.au/ulnb/DAP.html.
The Embassy will contact successful applicants only. For queries about the guidelines, deadlines, or questions in the form, please contact us at [email protected] and quote your submission number.
18/11/2025
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН БОГИНО ХУГАЦААНЫ БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-10 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын 2026 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
ДЭЛГЭРЭНГҮЙГ: http://moe.gov.mn/post/169683
16/11/2025
2026/2027 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэл эхэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү: https://mn.china-embassy.gov.cn/mn/zytz/202511/t20251113_11752782.htm
Монголын оюутнууд та бүхнийг Хятад улсад суралцахыг урьж байна!📚
Санамж: Бакалаврын түвшинд суралцахыг хүсэгчид CSCA шалгалтын дүнгийн хуулга илгээх шаардлагатайг анхаарна уу. Дэлгэрэнгүйг: https://mn.china-embassy.gov.cn/mn/zytz/202510/t20251030_11743701.htm
12/11/2025
БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛСЫН 2026 ОНЫ ЗУНЫ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл, соёлыг сонирхон, судлах сонирхолтой иргэдийг дэмжих зорилгоор Слав судлалын Зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Зуны сургалт нь жил бүрийн 7, 8, 9 дүгээр сард зохион байгуулагддаг ба сургалтын агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилнэ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ: https://moe.gov.mn/post/169646