ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль

ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль School of Geology and Mining Engineering
Mongolian University of Science and Technology

09/09/2026

ШУТИС-ийг 2022-2023, 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд төгсөгчдийн анхааралд

Боловсролын үнэлгээний төвөөс дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансаа, хөтөлбөрийн чанарын үзүүлэлтэд ашиглах асуулга, судалгааг зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү санал асуулга 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилж байна.
Иймд ШУТИС-ийг 2022-2023, 2023-2024, 2024-2025 оны хичээлийн жилүүдэд төгсөгч та бүхэн Боловсролын үнэлгээний төвийн (БҮТ) https://unelgee.eec.mn/ платформоор нэвтэрч Дээд боловсролын чанарын үнэлгээ асуулга хэсэгт хандаж “Төгсөгчдийн санал асуулга”-д идэвхтэй хамрагдана уу.

📢 ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль-тай ХАСБ-тэй Naran Mandal ХХК ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАСАН БИЛЭЭ. ОЮУТНЫ...
25/08/2026

📢 ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль-тай ХАСБ-тэй Naran Mandal ХХК ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАСАН БИЛЭЭ. ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ӨРГӨДӨЛ АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 12 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

📢 ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ӨРГӨДӨЛ АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 12 ХОНОГ ҮЛДЛЭЭ.

🎓Үндсэн шаардлага:
- Баянхонгор аймгийн харьяалалтай;
- 2–4 дүгээр дамжаанд заасан мэргэжлээр суралцдаг бакалаврын оюутан;
- Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх

🏆Нийт 8 оюутан шалгаруулна
💰Оюутан тус бүр 5,000,000₮-ийн тэтгэлэг

📄 Бүрдүүлэх материал:
* Анкет, цээж зураг
* Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл
* Их, дээд сургуульд суралцаж буй тодорхойлолт, дүнгийн хуулбар
* Иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт
* Өөрийн мэргэжлийн онцлог, зорилгоо тодорхойлсон эсээ /500-с доош үгтэй/

📲 QR кодыг уншуулан анкет татан авч бөглөн бүрдүүлсэн материалаа НЭГ PDF файл болгон [email protected] хаягаар 2026.09.06-ний дотор илгээнэ үү.

📞 80843084, 88022711

📣“Оюу толгой” компани “Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа!
25/08/2026

📣“Оюу толгой” компани “Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа!

Бүгд Найрамдах Энэтхэг улсын эрхэм элчин сайд манай GEOMINE хурлыг онцолжээ GEOMINE 2026
18/08/2026

Бүгд Найрамдах Энэтхэг улсын эрхэм элчин сайд манай GEOMINE хурлыг онцолжээ

GEOMINE 2026

2026 оны 8-р сарын 18-ны өдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Атул Малхари Готсурве Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн Геологи, Уул уурхайн Инженерийн Сургуулийн Захирал ноён К. Хавалболоттой уулзаж, хамтын ажиллагааны олон асуудал хэлэлцэв. Тэрээр Энэтхэгийн уул уурхайн салбарын байгууллагуудыг GEOMINE 2026 олон улсын бага хуралд оролцохыг урив.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://geomine.must.edu.mn/ -ээс үзнэ үү.

On 18 August 2026, HE Mr Atul Malhari Gotsurve, Ambassador of India to Mongolia met with Mr K Khavalbolot, Director of the School of Geology and Mining Engineering, Mongolian University of Science and Technology and discussed various issues of mutual cooperation. He invited Indian institutions in the field of mining to participate in the International Conference GEOMINE 2026.

Visit: https://geomine.must.edu.mn/

#भारत
Ministry of External Affairs, Government of India

🎉 CHCNAV ТЕХНОЛОГИЙН ТАНИЛЦУУЛГА, ТУРШИЛТЫН ХЭМЖИЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!2026 оны 8-р сарын 13-ны өдөр 5D WORL...
14/08/2026

🎉 CHCNAV ТЕХНОЛОГИЙН ТАНИЛЦУУЛГА, ТУРШИЛТЫН ХЭМЖИЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА!

2026 оны 8-р сарын 13-ны өдөр 5D WORLD ХХК болон CHCNAV компанийн хамтарсан “Технологийн танилцуулга, туршилтын хэмжилт” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. 🙌

Арга хэмжээний үеэр оролцогчид геодези, зураглал, барилга, дэд бүтцийн салбарт ашиглагдаж буй CHCNAV-ийн шинэ үеийн технологи, шийдлүүдтэй танилцаж, бодит нөхцөлд өөрсдийн биеэр туршиж үзлээ.

🎤 Арга хэмжээний илтгэгчид:

🔹 Л. Бат-Эрдэнэ — 5D WORLD ХХК-ийн Захирал
🔹 Луна — CHCNAV компанийн Борлуулалтын менежер
🔹 Проко — CHCNAV компанийн Бизнес хөгжлийн менежер
🔹 С. Ганболд — 5D WORLD ХХК-ийн Инженер
🔹 Слоан — CHCNAV компанийн Бизнес хөгжлийн менежер

Тус арга хэмжээний хүрээнд:

📡 Visual & PointSky RTK GNSS технологи
🚁 Drone LiDAR хэмжилт
📍 SLAM технологи
🚜 Machine Control System
📊 SAR-2000 геотехникийн радарын систем
🚤 USV жолоочгүй гидрографийн хэмжилтийн завь

зэрэг шинэ технологи, шийдлүүдийг танилцуулж, бодит туршилтын хэмжилт хийж, тэдгээрийн хэрэглээ, боломж, хэмжилтийн үр дүнг оролцогчдод танилцууллаа.

🤝 Мөн арга хэмжээний үеэр ШУТИС-ийн ГУУС, CHCNAV болон 5D WORLD ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулсан онцлох үйл явдал боллоо.

🎁 Оролцогчдын дунд сугалаа зохион байгуулж, гарын бэлэг болон урамшууллуудыг гардууллаа.

❤️ Арга хэмжээнд хүрэлцэн ирж, шинэ технологиудтай танилцан, бидэнтэй хамт туршилтын хэмжилт хийж, туршлага солилцсон нийт оролцогчид, хамтран ажиллагч байгууллагууд болон CHCNAV-ийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Шинэ технологи • Илүү бүтээмжтэй хэмжилт • Илүү ухаалаг шийдэл

5D WORLD ХХК | CHCNAV

📞 7719-7755
🌐 www.5dworld.mn


#ШУТИС-ийн #ГУУС

 #ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэгчдэд зориулсан мэдээлэл, оюутны вэб: https://student.must.edu.mn/
05/08/2026

#ШУТИС-ийн 2026-2027 оны хичээлийн жилийн элсэгчдэд зориулсан мэдээлэл, оюутны вэб: https://student.must.edu.mn/

Олон улсад уламжлал болж тогтмол зохиогддог мэргэжлийн хурлуудыг эх орондоо хүлээн авах нь ямар ач холбогдолтой талаар д...
04/08/2026

Олон улсад уламжлал болж тогтмол зохиогддог мэргэжлийн хурлуудыг эх орондоо хүлээн авах нь ямар ач холбогдолтой талаар дурьдах илүүц бизээ. 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг их хүчин чадлын далд уурхайн CAVING хурал энэ удаад Улаанбаатар хотод зохион байгуулагдах бэлтгэл үндсэндээ хангагдлаа. 3 гол илтгэл Монгол хэлээр давхар орчуулагдаж Монгол инженерүүд эх хэлээрээ танилцах боломжтойгоор өнөөдөр байршлаа.

4 жилийн өмнөх хуралд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож энэ удаагийн арга хэмжээг Монголд авахад хувь нэмрээ оруулсан Batsukh Elbeg Baasanpurev Tumurbaatar Оюу Толгой, Эрдэнэс Оюу Толгой болон Рио Тинтогийн инженерүүд, мэргэжилтнүүд, олон найз нөхөддөө талархаж байна.

https://www.acgcaving.com/ https://qmc.mn/en/home/

Successfully navigating Mongolia’s resource sector requires a partner with deep local roots and world-class standards. We are that “international bridge”. Our team provides the expert policy, ESG, and technical advisory needed to de-risk your project and ensure its success.

31/07/2026

GEOMINE Олон улсын хурал энэ жил хоёрдох удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Бид анхны хурлаа зохион байгуулсны дараа сайжруулалт, хөгжүүлэлтийг тасралтгүй хийсээр ирлээ. Энэ явцад хурлын албан ёсны вэбсайтаа өөрсөдийн хэрэгцээ, шаардлагат тулгуурлан хөгжүүлэн бүрэн шинэчилсэн юм.
Гэвч энэ нь анхны статик вэбсайтаа бүрэн хаахад хүрсэн тул мэдээ, мэдээллүүд хуучин вэбсайттай маань хамт хаагдахад хүрсэн билээ.

Иймээс бид Анхны хурлын мэдээ, мэдээллийг шинэ сайтаараа дамжуулан та бүхэнд цувралаар хүргэж байна.

Бидний түүхтэй танилцана уу ✨🗃️📰

#НИЙТЛЭЛ #2
GEOMINE 2024-ийн олон улсын цар хүрээ: 14 улс, 56 байгууллага, 273 оролцогч

https://geomine.must.edu.mn/news/the-international-reach-of-geomine-2024-14-countries-56-organizations-and-273-participants/

GEOMINE 2026
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль

Address

СБД, Бага тойруу, 8-р хороо, ШУТИС-ийн Төв байр болон 2-р байр, , Https://maps. App. Goo. Gl/WUuV33zMcEyiWjdt 9
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97611312291

Alerts

Be the first to know and let us send you an email when ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The School

Send a message to ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургууль:

Shortcuts

Share