17/11/2025
Ganbat багш ийм гоё лекц явуулж байгаа юм байна. Би та бүхэнд заавал энэ лекцэнд нь хамрагдаарай гэж санал болгож байна.
Анагаахын мэдлэг мэдээлэл авах, хөгжих, АНУ-н шалгалтад заавар чиглэл авах зорилготой хүмүүс нэгдээрэй. Ямар ч сургуулийн оюутнууд, эмч нар оролцох боломжтой.
17/11/2025
Ganbat багш ийм гоё лекц явуулж байгаа юм байна. Би та бүхэнд заавал энэ лекцэнд нь хамрагдаарай гэж санал болгож байна.
Дээхэн нэг кейс дээр зайнаас зөвлөлдөж үзэв. Эмчийн ажлаа хийж гавихгүй байгаа боловч хааяа сонирхлоороо хэрэгт дурладаг л юм. S1Q3T3 гэх номон дээр бичигдсэн байдаг шинж Уушгины артерын тромбоэмболизм сэжиглэсэн хүн дээр ЭКГ хийхэд яг л гарч ирэв. Надад сонирхолтой байсан ч бодит байдал дээр хүн болгон дээр гарч ирэхгүй.
Анагаахын сургалтад миний санаж байгаар лабораторийн хичээл дээр л хальт мэдрэг чанар, өвөрмөц чанарын тухай ярьдаг боловч анагаахын бүх үзлэг шинжилгээнд эдгээр чанарууд агуулагддаг. Бодит үзлэгт хүртэл. Хичнээн сайн ДОЗ-н хичээлдээ шамдаад ч хүн болгоны элгийг тэмтрээд байх боломжгүйг та бүхэн мэдэж байгаа. S1Q3T3 гээд ЭКГ-н шинж байлаа гэхэд уушгины артерын тромбоэмболизм-той хүн болгонд гарахгүй. Бүр эв эрүүл хүнд ийм шинж байж болдог гэж байгаа.
Бид нарын уншдаг ном, онол уншихад сэтгэл хөдөлгөм боловч бодит амьдрал дээр үргэлж классик шинжээрээ, номон дээр байгаа шиг өвчин, эмгэг илэрдэггүй билээ. Гэхдээ энэ нь бидний үздэг онолын ойлголтууд худлаа гэсэн үг үү?
Энэн дээр гол анхаарууштай зүйл бас эндүүрэл нь онол, практик хоёр бол зөрдөг гэх яриа. Орчин үеийн анагаах ухааны аливаа мэдлэг судалгаанаас гарч ирдэг бөгөөд хэн нэгэн автор тэр судалгаануудыг базаж, номын хэлбэрт оруулдаг. Тэр ном нь тухайн үед хэвлэгдсэн байсан бусад ном болон судалгааны ажил дээр үндэслэгддэг. Тэр автор ном бичихдээ ашигласан мэдээллээ өөрийнхөөрөө interpretation хийж номоо бичнэ. Сайн ч ном байна. Муу ч ном байх. Жишээ нь, хурууны хээгээр хүний оюун ухаан тодорхойлдог дадлага ажил хүртэл оюутан байхдаа хийж байсан санагдана. Магадгүй тэр номыг бичих үед уг хоёр факторын хооронд холбоо байж магадгүй гэсэн судалгаа байсан байх. Гэтэл өнөөдөр энэ бол бараг псевдосайенс. Нэмэлт олон судалгаагаар энэ нь үнэний хувь байхгүй зүйл гэж гарсан байна. Тэгэхээр тэр ном бол яг жинхэнэ онол нь биш. Жинхэнэ онол нь бол байнга шинэчлэгдэж байдаг судалгаа, шинжилгээны ажлууд.
Бид нар эмч болохын тулд судалгаа биш баахан орчуулгын ном уншаад бэлтгэгддэг. Тэгээд тэр ном нь бодит байдлыг бүхэлд нь илэрхийлж чадахгүй учраас онол, практик хоёр зөрж байгаам шиг санагдана. Гэхдээ тийм биш.
Тодорхой хэдэн номноос уншсан онолын мэдлэг болон одоог хүртэл хийгдсэн судалгаанууд практик дээр тохиолдох бүхнийг угаасаа илтгэх боломжгүй. Практик өөрөө хязгааргүй баялаг. Анагаах ухааны чиг хандлага болохоор онолд байхгүй байгаад байгаа практикийн асуудал танд тулргарвал эргээд онолжуулж (шинжлэх ухааны судалгааг ингэж илэрхийлэв.) буюу түүнийгээ бичиж тэмдэглэх, бусад мэргэжилтнүүддээ кейс репорт болгох, цаашилбал бусад судалгааны хэлбэрт оруулж, онолоо баяжуулж, сайжруулж, хуучин мууг нь шүүмжилж байх ёстой юм билээ. Гэхдээ судалгаа болчихоороо л бас туйлын үнэн гэсэн үг бас биш. Үнэнг хайх үйл явцын нэг хэсэг болно. Том эвлүүлдэг зурагны нэг хэсэг гэсэн үг.
Манай орны эдийн засаг тааруугаас шинжлэх ухаанд мөнгө хаядаггүй болохоор бидний, эмч нарын маань шинжлэх ухааны ойлголт нимгэндүү талдаа байх нь ажиглагддаг. Тэгээд бараг өөрсдөө анагаах ухаан бол худлаа, онол бол худлаа гэчихсэн тууж явдаг кк. Бүр аймар том профессор цол зүүчихээд дундад зууны юм яриад явж байдаг. Шинжлэх ухааны гэх улсууд нь тийм байхаар ард түмнийг буруутгах аргагүй санагддаг. Тэгээд бас шинжлэх ухаан нь шинжлэх ухаан биш зүйлтэй холилдоод, улс төрчдийн ярьдгаар нэг хөнжилд орчихсон санагддаг.
Х.Энхтүвшин
05/09/2025
Сайт-аар маань зочилж амжсан уу?
https://medical.zochil.digital/contents/226
AI-г үр дүнтэйгээр бэлтгэлтэй ашиглах талаар хичээл маань одоо нэмэлтээр орохоос гадна олон сэдвүүдээр дэд бүлгүүд нэмье гэж бодож байна. Сургалтаа үзсэний дараа эргэлзээтэй, дутуу санагдсан зүйлсээ чат-аар сайн ирүүлбэл би нэмэлтээр оруулаад л байна.
05/09/2025
Бүртгүүлэхдээ дугаар, мэйл-ээ алдаагүй бичээрэй. Хэрэгцээт линкүүдийг хураангуйлан явуулах юм.
За нэг ийм хөөрхөн веб-тэй боллоо. Энэ дээрээ нэг сургалт байршуулчихлаа. USMLE шалгалтын бэлтгэлийн талаар холбогддог хүмүүс маань хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт итгэлтэй байна. Анагаах-д сурдаг оюутан дүү нартаа дуулгаарай. Энэ шалгалтыг бэлдэж буй эмч нар байвал сонирхоорой. Уг нийтлэгдсэн сургалт дээр нэмэлтээр хэд хэдэн дэд бүлгүүд нэмж оруулъя гэж бас бодож байна. 5 бүлэг бичигдсэн бөгөөд маргааш 5-р бүлэг нь нийтлэгдэнэ. Сүүлийн бүлэг нь AI tool гарч ирснээр USMLE бэлтгэл ямар зугаатай, амархан болсонг та бүхэндээ харуулах болно. Учир нь бэлтгэлээ шаргуу хийж байгаа хэрнээсээ AI tool огт хэрэглэхгүй байгаа хүмүүс одоо хүртэл байсаар байгаа юм байна. Тэгж болохгүй шүү. Кейс ажилладаг групп-ээ цалгардуулсан байдалтай байгаадаа хүлцэл өчье. Удахгүй кейс ажиллангаа анагаахын мэдлэг, англи хэлээ сайжруулдаг ажлаа бүгдээрээ энэхүү веб дээрээ явуулах болно https://medical.zochil.digital/contents
04/09/2025
Этүгэн их сургуулийн залуус маань их холбогддог. USMLE өгөх боломжгүй байдаг гэж хэлэх нь хэцүү байдаг байлаа. Сайхан мэдээ гэвэл та бүхэн маань өгөх боломжтой болсон юм шиг байна шүү.
04/09/2025
За нэг ийм хөөрхөн веб-тэй боллоо. Энэ дээрээ нэг сургалт байршуулчихлаа. USMLE шалгалтын бэлтгэлийн талаар холбогддог хүмүүс маань хэрэгтэй мэдээллээ олж авна гэдэгт итгэлтэй байна. Анагаах-д сурдаг оюутан дүү нартаа дуулгаарай. Энэ шалгалтыг бэлдэж буй эмч нар байвал сонирхоорой. Уг нийтлэгдсэн сургалт дээр нэмэлтээр хэд хэдэн дэд бүлгүүд нэмж оруулъя гэж бас бодож байна. 5 бүлэг бичигдсэн бөгөөд маргааш 5-р бүлэг нь нийтлэгдэнэ. Сүүлийн бүлэг нь AI tool гарч ирснээр USMLE бэлтгэл ямар зугаатай, амархан болсонг та бүхэндээ харуулах болно. Учир нь бэлтгэлээ шаргуу хийж байгаа хэрнээсээ AI tool огт хэрэглэхгүй байгаа хүмүүс одоо хүртэл байсаар байгаа юм байна. Тэгж болохгүй шүү. Кейс ажилладаг групп-ээ цалгардуулсан байдалтай байгаадаа хүлцэл өчье. Удахгүй кейс ажиллангаа анагаахын мэдлэг, англи хэлээ сайжруулдаг ажлаа бүгдээрээ энэхүү веб дээрээ явуулах болно https://medical.zochil.digital/contents
Hi all? Зарим хүн сонирхож байж магадгүй. Миний хувьд, үнэхээр их хичээж зүтгэсэн ч Residency match-даа still амжилт олоогүй байдалтай байгаа бөгөөд хүлгийн жолоогоо татаж, амьдралын гол том зорилгоо байлгахаа болихоор шийдэж, өөрийгөө тайвшруулсан байдалтай байгаа. Хэдий тийм боловч үе үе зүрх сэтгэл хэт халуунаар буцлаад эхлэдэгийг нуух юун.
Ямартаа ч одоогоор Японд дуусгаагүй нэг ажлаа дуусгахаар шийдсэн ба зөвхөн Residency match гэж хөөцөлдөлгүй яг одооноос эхлэн хийхийг хүсдэг бусад олон зүйлсээ бага багаар амжуулахын сацуу докторын ажлаа дуусгасаны дараа салбартаа ажиллаж, түүнийхээ хажуугаар Match-д материалуудаа явуулж байя гэдэг шийдэлд хүрсэн. Ямартаа ч энэ мөрөөдлийн араас хөөцөлдсөн нь, хөөцөлдөж буй нь хэдийгээр том амжилт олоогүй боловч миний хэзээ ч хаяж чадахгүй, бууж өгч чадахгүй тийм зүйл байсаар ирсэн юм. Хэзээ нэгэн цагт заавал хүрнэ гэдэгтээ итгэж байна. Амжуулж чадаагүй ч 1.5 жилийн дотор Step3-аа заавал өгч дуусгах ёстой. Ямартаа ч мэргэжилтэн шиг мэргэжилтэн болохыг хүсдэг тэр хүсэл мөрөөдөл маань намайг хүссэн түвшинд минь ойртуулж өгсөн гэж итгэдэг. Хэдийгээр би хүссэн өндөртөө хүрээгүй ч одоогийн байгаадаа баяртай байна.
Бас нэмээд хэлэхэд, мэргэжилтэн шиг мэргэжилтэн болохыг хүсдэг тийм хүсэл мөрөөдөл байдаг бол түүнийгээ битгий гээгээрэй. Манай мэргэжил үнэхээр гайхалтай мэргэжил.
Х.Энхтүвшин
14/06/2025
10/06/2025
AI буюу хиймэл оюун ухаан нь эмч нарыг ажилгүй болгож байна. Үүний нэгэн бодит жишээ нь, Хятад улсын Цинхуа их сургуулийн байгуулсан AI эмч нар ажилладаг эмнэлэг юм. 14 AI эмчтэй, 4 AI сувилагчтай уг эмнэлэг нь өдөрт 3000 өвчтний асуудлыг шийдэх чадвартай.
АНУ-д нэгэн туршилт явуулсан бөгөөд АНУ-ын эмч нарын олон жил суралцаж, бэлдэж байж өгдөг анагаахын лицензийн шалгалтыг нь АI 93% гүйцэтгэлтэй давсан ба зарим асуудлыг эмч нараас ч илүү хариултыг нь олж, шийдэж байжээ.
Хүүгээ 3 жилийн турш, 17 эмчид үзүүлж, эмнэлгээр дагуулж явсан ч онош нь тодрохгүй байсанд, хүүгийн ээж Кортни ChatGPT-тэй чатласнаар Tethered Cord Syndrome гэх ховор онош байж болохыг олж мэдээд, мэдрэлийн мэс засалч эмчтэй зөвшилцөж, шинжлүүлэхэд тухайн эмч үнэхээр уг өвчин мөн болохыг баталгаажуулжээ. АI ямар хүчтэй хөгжиж, ямар ашиг тус үзүүлж болохыг энэ жишээнээс та бүхэн ойлгож буй байх.
Зарим хүний толгойд АI гэхээр эвлүүлсэн зураг, эсвэл сонин содон бичлэгүүд төсөөлөгдөж байгаа байх. Гэхдээ энэ бол зөвхөн эдгээрээр хязгаарлагдахгүй.
Миний хувьд, ердөө 2-хон жилийн өмнө AI буюу Artificial Intelligence гэдэг зүйл дэлхий ертөнцөд ийм айхтар өөрчлөлтийг авчирч байна гэж төсөөлж ч байсангүй. Өнөөдөр амьдралын маань салшгүй нэг хэсэг болжээ.
Хөдөө аж ахуйн, Аж үйлдвэрийн, Шинжлэх ухааны хувьсгал гэхчлэн хүн төрөлхтний түүхийг бүлгүүдэд хуваадаг бол шинээр бичигдэх номуудад Хиймэл оюун ухааны хувьсгал гэж шинээр бүлэглэгдэн бичигдэх тийм гайхалтай өөрчлөлтийн цаг үед бид амьдарч байна гэж харж байна. Өнөөдөр хэн ч та бүхэнд үнэгүй хэлж өгөхийг хүсэхгүй байгаа, бараг нууж байгаа мэдээлэл бол АI-ийн хөгжлийн түвшин хаана хүрсэн тухай асуудал юм. AI маш олон ажлыг орлох боломжтой гэж зарим эрдэмтдийн ярьдаг нь маш олон салбарт бодитой болоод эхэлчихсэн байна.
Анагаах ухаан, эрүүл мэндийн талаар бид AI эрин үед юуг мэдэх ёстой вэ?
Эмч нарын хувьд анхаарууштай зүйлс:
1. Өөрийн ажлыг хөнгөвчлөх, хурдасгах, өвчтөндөө илүү их тус хүргэх зорилгоор AI хэрэслүүдийг ажилдаа хэрэглэж сурах шаардлагатай.
2. Өөрийн ажилтай холбоотой үйл хөдлөл бүрийг AI-аар орлуулах эсвэл AI-тай хамтарч шийдэх боломжтой эсэхийг бодож, судалж үзэх
2. Эмч нарын хувьд, мэдлэгийг олж авах, мэдлэгийг нэгтгэн дүгнэх нь хичээл зүтгэл, цаг хугацаа ихээр зарцуулдаг байсан бол энэ үйл явцыг AI хэдхэн минутаас хэдхэн секунд болгон хурдасгасан байна. Энэнээс эмч, өвчтөн бүгд хожиж байгаа юм.
3. Дэлхийн олон их сургуулиуд, эмнэлгүүд generative AI бол hallucinate буюу байгаа мэдээлэл дээр тулгуурлан байхгүй зүйлийг байгаа мэт зохиож болдог сул талтай тул хамаагүй найдаж болохгүй гэж болгоомжилж байгаа боловчиг Дэлхийн хамгийн топ их сургууль, топ институтүүд ажлынхаа салшгүй нэг хэсэг болгож, албан ёсоор зөвшөөрсөн байна. Учир нь, тэд AI-н давуу болон сул талуудыг маш сайтар анхааран, AI-т 100% найдахаас илүү туслах мэт хэрэглэж, эцсийн шалгалт, шийдвэрийг мэргэшсэн мэргэжилтэн өөрөө гаргаж байхыг оюутан, сурагч, эмч нартаа сургаж байгаа юм. Харвардын анагаахын их сургуульд гэхэд оюутнууддаа АI-н талаар куррикулум-тай болсон байна. Эмч нар нь өдөр тутамдаа AI хэрэглэж, ялган оношилгоо зэргийг алдаа мадаггүй байлгах, нарийвчлалыг ихэсгэх зорилгоор хэрэглэдэг болсон байна. Олон сая долларыг уг чиглэлийн судалгаанд зарцуулдаг болсон байна. Тэмдэглэл хөтлөх, мэдээллийг эмхэтгэх, судалгааны ажлыг уншихдаа хялбаршуулан ойлгох, эмнэлзүйн удирдамжуудыг мөн хялбаршуулан ойлгох, хэрэгтэй мэдээллээ эх сурвалж дотроос агшин зуур шүүлгэх гэхчлэн олон зүйлийг AI-аар хийлгэдэг болжээ. Мөн өвчтөнд өгөх зөвлөгөө, мэдээллийн ерөнхий баганыг гаргаж авах, эмийн тун, заалт, анхаарах зүйлс, гаж нөлөө зэргийг шалгах зэргийг AI-аар хийлгэдэг болж байна.
4. Өвчтөний зүгээс урд нь аливаа зүйлийг Google-дээд олсон мэдээлэлдээ итгээд ирдэг байсан бол одоо AI-аас илүү цэгцтэй, дэлгэрэнгүй мэдлэгтэй, ойлголттой болоод ирэх нь улам нэмэгдэж байна. Мэдээж уг мэдлэг, мэдээлэл нь төөрөгдсөн (эсвэл hallucinated мэдээлэл уншсан ч байж болно) байж болох боловч, өвчтнүүд урд урдныхаас илүү их informed буюу мэдээллээр хангагдсан байдалтай ирдэг болж байна. Сайн AI ашигладаг өвчтөн, AI ашигладаггүй эмчээс илүү мэдлэг, мэдээлэлтэй байх нөхцөл бүрдсэн байна. Энэ нь эмч нарыг илүү сайн байхыг шаардаж байгаа буюу алсдаа бүх эмч нар ийм шахалтад орж, мэдлэг гэгч зүйл илүү олж авахад амар болсноор ард иргэдэд илүү ашигтай үр нөлөөг үзүүлэх хандлагатай байна.
5. Хуучин цагт, мэдлэгээрээ ялгагддаг байсан бол ойрын ирээдүйд мэдлэгийн хувьд ялгаагүй бүгд сайн болж, харин мэдлэгээр биш, ур чадвараар, хандлагаар, бүтээлч байдлаар илүү ялгарах болно.
Жич: Ард иргэдэд хандаж хэлэхэд, AI-т маш сайн, оновчтой мэдээллийг өгөх тусам илүү оновчтой хариултыг гаргаж авах магадлалтай бөгөөд анагаахын шинжлэх ухаанд боловсрол эзэмшээгүй эсвэл хангалттай сайн боловсроогүй байх тусам түүнээс авч буй мэдээлэл алдаатай, төөрөгдсөн байх эрсдэлтэй гэдгийг мөн анхаарууштай. Эмч нар мэдлэг, чадвар сайтай байх тусам өвчтнүүдээсээ асуумж болон үзлэгээр илүү нарийвчлалтай, үнэн мэдээллийг ялгаж авах бөгөөд уг мэдээллээ AI-тай хамтран боловсруулж, өвчтөнд илүү ашигтай шийдвэрийг хурдан, оновчтой гаргах боломжтой болж буй юм. Дээр дурдсан Цинхуа их сургуулийн эмнэлэг нь одоогоор бодит эмнэлэг биш бөгөөд симуляци програм юм байна. Өөрөөр хэлбэл, AI эмч нарыг орлож чадахгүй, харин эмч нарыг улам мэдлэгтэй, улам оновчтой, улам сайн болгох боломжийг олгож байна. Мөн AI-н тусламжтай гаргасан шийдвэр нь алдаатай байгаад, хүн хохирвол хариуцлагыг хэн нэгэн хүлээх ёстой болно. Тиймээс эмч нар AI-т шууд итгэх бус харин гаргаж өгсөн мэдээллийг шүүн тунгаах, зөв эсэхийг магадлах, эх сурвалжийг нь шалгаж баталгаажуулж байх шаардлагатай. Үгүй бол gen AI таньд, манайхны ярьдагаар “Зүүдээ ярьж байж магадгүй” юм. За төгсгөлд нь, та бүхэн маань хуудсыг маань дагаж дэмжээрэй. Таалагдвал шейр хийж өгч байгаарай. AI эрин үеийн талаар санал бодлоо комментоор бусадтайгаа хуваалцаарай.
Эмч Х.Энхтүвшин
30/05/2025
Зүрхний цахилгаан бичлэг Парт 1 Энэ бичлэгэн дээр дурдагдаж байгаа Виллиам Августус нь андуурсан буруу нэр бөгөөд жинхэнэ нь нэр нь Августус Д.Валлер гэдэг нэртэй юм байна.
19/05/2025
Hypertension monitoring and treatment mechanisms
Зүрх судасны физиологи ба АДИ өвчин Ээжийнхээ даралт ихсэлтийн хяналтыг сайжруулах зорилгоор, нөхцөл байдал ямар байгааг илүү сайн ойлгох зорилгоор ийм туршилт бид 2 хийснээ хуваалцаж байна.