19/01/2026
🌺МАНДАЛА АРТ🌺 СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
Та нэг өдрийг тайвшрал, төвлөрөл, одоо цагтаа орших эерэг мэдрэмжээр дүүрэн өнгөрүүлэхийг хүсэж байна уу. Таныг Мандала арт анхан шатны, танхимын сургалтанд урьж байна.
🥰🥰🥰🥰🥰
🟣Мандала бүтээхийн ач холбогдол:
Дотоод энергийг тэнцвэржүүлж, сэтгэл санааг тайвшруулан, төвлөрлийг нэмэгдүүлж, одоо цагтаа орших мэдрэмжийг улам тод болгодог гайхалтай урлаг юм.
🟣Сургалтаар:
Цэгэн мандаланы үндсэн техник аргачлал болон сууриа зөв бэлтгэхээс эхлээд бүтээл бүрэн дүүрэх хүртэл бүхий л арга аргачлалыг алхам алхмаар зааж чиглүүлнэ.
Та заавал зурдаг байх шаардлагагүй, хүн бүр өөрийн гайхалтай мандалаг бүтээх бүрэн боломжтой.
🟣Хэзээ, хаана болох вэ?
2026 оны 01 сарын 24-ний Бямба гаригт 12:00 цагаас
Яармаг, Хүннү моллын хажууд, BIZACCI төв 403 тоот
Утас: 99094978, 96707020
Материал, багаж хэрэгсэл бүгд бэлэн. Та цаг заваа зохицуулаад ирэхэд л болно.
🟣Та өөрийн сонголтоор 20х20, 40х40 эсвэл 60х60 см хэмжээтэй канвас дээр мандалагаа бүтээнэ.
Бид 6–7 цагийн турш хамтдаа зурж, бүтээлийнхээ хэмжээнээс хамаарч 40-50 орчим хувийг дүүргэнэ. Үлдсэн хэсгийг өөрийн хэрэглэсэн багаж, будгаар үргэлжлүүлэн гэртээ дүүргэх боломжтой.
🟣Суудлын тоо Хязгаартай.
Та доорх линкээр орж бүртгэлээ баталгаажуулаарай.
https://forms.gle/YuJcvGDAtFiWgw117
😍😍😍😍😍